Categories
Uncategorized

Дүрдэг цайны хор уршиг БҮХ ХҮНД ХҮРГЭЭРЭЙ

ДҮРДЭГ ЦАЙНЫ ХОР УРШИГИЙГ ХҮМҮҮС ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ!

Дүрдэг цайг буцалсан усанд дүрэн хэдэн минут хүлээхэд л өтгөн сайхан цай бэлэн! Нэг удаагийн цайг хэрэглэхэд хялбар байдаг ч хор уршигийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй.

Дүрдэг цайны түүхий эдэд афлатоксин буюу элгэнд маш хортой нөлөө үзүүлдэг мөөгөнцөр агуулагддаг төдийгүй химийн гаралтай амт, үнэр оруулагч ихээр ашигладдаг. Энэ нь эрүүл мэндэд хортойгоос гадна харшил үүсгэх, хоол боловсруулах эрхтэнг хямралд оруулах аюултай.

Нэг удаагийн цайг удаан хугацааны турш хэрэглэвэл ясны сийрэгжилт, шүдний паалан ховхрох, нугас болон бөөрний эмгэгт хүргэдэг. Дүрдэг цайны цаасан уутыг үйлдвэрлэхийн тулд цаас биш харин хиймэл торго, эрдэнэшишийн нейлон эсвэл цардуул ашигладаг байна. Эдгээр материалууд нь буцалсан халуун усанд хорт бодис ялгаруулж хүний биед сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг ажээ.

Цайны найрлага ч тэр, цаасан уут нь ч хүний биед тийм ч таатай биш байдгийг мэдэх цаг нэгэнт болжээ!

Энэтхэг болон Хятад улсад ургуулсан цай нь хортон шавьж болон тэдгээрийг устгах бодис ихтэй байдаг. Цайны ургамалд цацсан эдгээр хорт бодис нь хүний биед шингэж мэдрэлийн систем, хоол боловсруулах эрхтэн зэрэгт муугаар нөлөөлдөг байна. Энэ бодис нь их бага хэмжээгээр хүний биед орвол эхийн хэвлийд өсөж байгаа үрд муугаар нөлөөлөх буюу генетикийн өөрчлөлтөд оруулахад нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

90-ээд оноос өмнө Монголчууд дугуй булантай цайгаа уур нүдүүрэндээ бутлаад аагтай шаргал цайгаа чанаж хүртдэг байсан. Харин өнөөдөр бид цаг заваа хэмнэх нэрэн дээр цай нэртэй хиймэл бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэсээр байна.

Бичвэрийн энэ хэсэгт Монголчуудын цайны соёл, уур нүдүүрийн бэлгэдлийн талаар хуваалцая.

Монголчууд чимээ, үнэрээр гэрийн энергиэ засдаг байсан хамгийн тод жишээ бол уур, нүдүүр юм. Нойрон дунд өглөө галаа үнэртүүлэх Монгол ээжийн цайгаа нүдэх чимээний давтамж зөөлөн ая хөг шиг сонсогдох нь сайхан.

Ингэж Монголчууд үнэр, чимээгээр гэрийнхээ энерги эрчмийг засдаг байжээ. Гэрийн мухарт хурсан муу муухай бүхэн уур нүдүүрийн чимээнд сарнин алга болж цайны сайхан үнэрээр сэтгэлээ ариутган засдаг агуу соёлтой ард түмэн билээ бид.

Уур нүдүүрийн чимээ сонсоод, тулганы өмнө ямагт эзэнтэй буй юм байна хэмээн гал голомт баярладаг гэх хууч яриа бий.

Охин үрээ айлын бэр болж төрсөн гэрээсээ мордоход нь нь уур, нүдүүр бэлэглэж ирээдүйн амьдрал, зам мөрийг нь ийнхүү тэгштгэдэг байжээ.

УУР, НҮДҮҮР АЙЛ ГЭРТ БАЙХ ЯАГААД САЙН БАЙДАГ ВЭ?

Айл гэрийн эзэгтэйд уур нүдүүр заавал байх учиртай гэж үздэг. Айлын бэр болсон охиныхоо хормой дээр нүдүүр тавьж орхиод буцдаг ээж хүний ёсон бий.

Айлд бэр болон очиж байгаа охин гоо үзэсгэлэндээ эрдэн элдэв ааш аяг гаргах нигууртайг өвөг дээдэс маань мэдэрч охин үрээ бэр болон явахад нь аливаад холч ухаанаар хандахыг бэлгэдэж уур, нүдүүр өгдөг байсан домтой ажээ.

Монгол эхнэр хүн хар хүндээ уурладаггүй, уурласан үедээ уур нүдүүрэндээ юм нүдэж гаргадаг байсан гэх ч хууч яриа бий.

Охин үрээ айлын бэр болж төрсөн гэрээсээ мордоход нь уур, нүдүүр бэлэглэж ирээдүйн амьдрал, зам мөрийг нь ийнхүү тэгштгэдэг байжээ.

Монголчууд чимээ, үнэрээр гэрийн энергиэ засдаг байсны хамгийн тод жишээ бол уур, нүдүүр юм. Нойрон дунд өглөө галаа үнэртүүлэх Монгол ээжийн цайгаа нүдэх чимээний давтамж зөөлөн ая хөг шиг сонсогдох нь сайхан.

Ингэж Монголчууд үнэр, чимээгээр айл гэрийнхээ энерги эрчмийг засдаг байжээ. Гэрийн мухарт хурсан муу муухай бүхэн уур нүдүүрийн чимээнд сарнин алга болж цайны сайхан үнэрээр сэтгэлээ ариутган засдаг байсан агуу соёлтой ард түмэн билээ бид.

Уур нүдүүрийн чимээ сонсоод, тулганы өмнө ямагт эзэнтэй буй юм байна хэмээн гал голомт баярладаг гэх хууч яриа бий.

Тавиурын дээд хөлөөс зүүгээтэй ууттай цайг цухуйлгаж уутнаас алхаар зөөлөн гэгч тоншиж холтлоод ууранд хийж нүднэ. Цайны алх гэж тусдаа бий. Цайтайгаа хамт уутан дотроо байдаг гээд уур, нүдүүртэй холбоотой хуучин цагийн дурсамжууд олон.

Одооны цай нь шууд шээс болж гадагшладаг бол нүдүүрэнд нүдсэн цайны идээгээр цай чанахад тухайн цай нь шууд гадагшлахгүй биед ашигтай хэлбэрээр үлддэг буюу муухан хоолноос илүү хэмээн хууччуул ярьдаг байсан нь учиртай.

Л.Түдэв “Цээрлэл зүй” номонд:

Уур нүдүүр хоосон нүдэх, холхиулах цээртэй.

Уур нүдүүрийг угсарч тавих цээртэй. /нүдүүрийг дүрж/

Уурыг хөмөрч үл тавих

Уур зүүнтээ /гэрийн/ нүдүүр баруунтай байна.

Нүдүүр дээр гишгэвэл эцгийнхээ толгой дээр гишигсэнтэй адил цээртэй.

Уур, нүдүүр дээр суухгүй. Унгарага болно.

Хүүхдийг гэрт ганцааранг орхивол дэргэд нь нүдүүр тавина.

Тархи доргивол уураар домнодог хэмээн өгүүлжээ.

Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн уурагт улаан цайгаа уур, нүдүүртээ хийн хүртэж эрүүл мэнд, ахуй орноо засдаг байсан сайхан уламжлалыг Бар жилийн тэргүүн өдөр та бүхэндээ түгээлээ.

АЙЛ БҮРИЙН ЦАЙ ААГТАЙ САЙХАН, АХУЙ ГЭР НЬ АРИУН ДАГШИН БАЙХ БОЛТУГАЙ!

Бямбадоржийн Саруул

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *