Энэ оны тавдугаар сарын 1-нээс насанд хүрэгчид 19, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулах ба насанд хүрэгчид 19, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана
Насанд хүрэгчид 19 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: эрүүл мэнд, бие бялдрын үнэлгээ, артерийн даралт хэмжих, лабораторийн шинжилгээгээр: биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, глюкоз, ПАП сорил”, гепатит B,C, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, багажийн шинжилгээгээр: зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийхээр товложээ.
18 хүртэлх насны хүүхэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, халдварт бус өвчин болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: амны хөндий, нүдний үзлэг, сүрьеэгийн үзлэг хийнэ.
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулснаар ДЭМБ-ын тооцооллоор хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтыг 35-69%-аар бууруулна гэжээ.
Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11.2-12.3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ.
Хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулахтай холбогдуулан ЭМДЕГ-аас урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх эмнэлгүүдийн жагсаалтыг гаргажээ.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГОО ХИЙХ НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН ӨМЧИЙН ЭМНЭЛГҮҮД
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг – 70153098, 77002528, 77002529
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв – 70210238, 70212905
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв – 11361302, 11362530, 99036071
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв – 70150064, 70150065
Гэмтэл согог судлалын үндэсний төв- 70180136
Геронтлогийн үндэсний төв – 11353555, 11350801
Налайх дүүргийн эрүүл мэндийн төв – 70233158, 70232665
Нийслэлийн өргөө амаржих газар – 77000101
Нийслэлийн хүрээ амаржих газар – 92187000, 92187003
Нийслэлийн амгалан амаржих газар – 70164401, 77110356
Улсын нэгдүгээр төв эмнэлэг – 80183000
Улсын хоёрдугаар төв эмнэлэг – 70150234, 70150235
Улсын гуравдугаар төв эмнэлэг – 77046666, 77000369
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв – 11350808, 70100175, 70167518
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг – 11350948, 11350907
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв- 79976000
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв – 77772009, 70118809
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв – 9896 3630, 11480366, 70150527
Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг – 51265375
Хавдар судлалын үндэсний төв – 79974000
Халдварт өвчин судлалын үндэсний төв – 11458699
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг – 93338082, 89981679
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв – 11342490, 11342003, 70049252
Цэргийн төв эмнэлэг – 11453279, 92090027
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв- 11-327756, 70110279, 70117162
Энэрэл эмнэлэг – 70155087, 70155089
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – 11362205, 11362676
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГОО ХИЙХ ОРОН НУТАГ ДАХЬ ТӨРИЙН ӨМЧИЙН ЭМНЭЛГҮҮД
Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг – 70332644, 70332131
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг – 70422721, 70422953
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг – 70442549, 70442943
Булган аймгийн нэгдсэн эмнэлэг – 70342910
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг – 70484091, 70484821
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг – 70543021, 70543392
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг – 70377305, 70374358
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг- 70522382, 70522581
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын НЭ – 70527775, 70527771
Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв – 70584448, 70582211
Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг – 70593991, 70593874
Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг – 75779944, 70462614
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын НЭ – 70468002
Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв – 70353666, 70369661
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв – 70323212, 70323272
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлэг – 70327663
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв – 70533354, 70532734
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг – 70518426, 70518913
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг – 70362559
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг – 70367103, 70367020
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг – 70272366, 70272363
Увс аймгийн нэгдсэн эмнэлэг – 70452222, 19001507
Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв – 75779779, 70433805
Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэг – 70342910
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг – 75750011, 75770103
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг – 70562124, 70563026
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг – 83137103, 88012668
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГОО ХИЙХ НИЙСЛЭЛ ДЭХ ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮД
Асралт мед нэгдсэн эмнэлэг Нэгдсэн эмнэлэг – 7777 0110
Бриллиант эмнэлэг – 7609 6666
Натул эмнэлэг – 7000 1200
Сөүл эмнэлэг – 77061111, 99067500, 90900043
Сэргээн засах клиникийн эмнэлэг – 99961869, 99099709, 11342090
Төмөр замын төв эмнэлэг – 21244995, 19001949
Халиун толгой эмнэлэг – 99085514
Хүмүүн мед эмнэлэг – 88111947, 88204005
Чимэжүд эмнэлэг – 95221106, 93100967
10.. Шинонмед эмнэлэг Эрин Нэгдсэн эмнэлэг – 90463900
- Эпимон эмнэлэг – 99108420
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГОО ХИЙХ ОРОН НУТАГ ДАХЬ ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮД
Анар хувийн эмнэлэг, Сэлэнгэ Сүхбаатар сум – 99499965
Ар тооромт эмнэлэг, Архангай -99339999
Ариунсанаа эмнэлэг, Өвөрхангай – 99328562
Асгатын дов хувийн эмнэлэг,Сэлэнгэ Сүхбаатар – 99040954
Ач заяа хувийн эмнэлэг, Ховд аймаг – 99187492
Ачтан-Ирээдүй, Өвөрхангай – 99032854
Буянтай эмнэлэг, Дархан-Уул – 99372234
Жаншарапат эмнэлэг, Баян-өлгий – 94773003, 95410550
Жаргалан, Увс аймаг – 99459812, 99457412
Медипас эмнэлэг, Орхон – 99110224
Мижарс эмнэлэг, Сүхбаатар – 99519393
Мөнхтулгуур эмнэлэг, Хөвсгөл – 99388108
Мөнхцохилохуй, Ховд аймаг – 99909786
Нурлы эмнэлэг, Баян-Өлгий – 94111515
Нүүдэлчин эмнэлэг, Дархан-Уул – 99016826
Нью-Эндорфин, Дорнод – 99585809
Нямзул , Сэлэнгэ – 90117577, 70117577
Одчим наран , Завхан – 99469440
Онош, Увс – 99458498
Оношилгоо эмчилгээний цогц төв эмнэлэг , Говь-алтай аймаг – 99489450
Оточ болор эмнэлэг, Сүхбаатар – 99519040
Оюу-Ундраа эмнэлэг, Хөвсгөл – 99382045, 99147127
Ренчинжугнай эмнэлэг, Хөвсгөл – 99382848
Саран-Элит эмнэлэг, Дархан-Уул – 99117983
Саран-Энх эмнэлэ, Дархан-Уул – 99379466
Тана арцат эмнэлэг – Архангай
Фатиха эмнэлэг, Баян-Өлгий – 99422979
Цээнэ эмнэлэг, Дархан-Уул – 99022930
Чинмэнд эмнэлэг, Өвөрхангай – 99329649
Эбажи эмнэлэг, Увс – 99458430
Эхэн-Ус эмнэлэг, Сүхбаатар – 88510005