Эрүүл амьдрахуйн түлхүүр зүрхэнд оршино

Эрдэмтэн судлаач Gregg Braden болон HeartMath институтийн захирал, судлаач Rollin McCraty нарын нотолж буйгаар өдөр бүр ердөө хэдхэн минут зүрхэндээ төвлөрөх дасгал хийснээр биеийн дархлааг хангалттай хэмжээнд сайжруулах боломжтой гэнэ.
Аль 1991 онд зүрхэнд тархитай төстэй үйл ажиллагаатай боловч тархинаас хамааралгүй, маш нарийн, төгс холбоос үүсгэдэг 40000 орчим мэдрэлийн эсүүд оршдог болохыг нээсэн байна (Armour-ын судалгаа).
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зүрхэн дэх тэрхүү тархи нь мэдэрдэг, суралцдаг, өөрийн гэсэн ой тогтоолттой гэнэ. Хамгийн чухал нь сэтгэлзүйн тодорхой нөхцөлд зүрхний “тархи”наас толгой доторх тархитай нейроны бүхий л биеийг эрүүлжүүлж чадах хүчтэй холбоосыг үүсгэдэг байна.
Энэ хэрхэн явагддаг вэ гэвэл бидний талархах, энэрэх, хүлээн зөвшөөрөх, халамжлах бодол мэдрэмжийн тусламжтай үүсдэг байна. Ерөнхийдөө эерэг сайхан мэдрэмж, дурсамжаа сэргээн бодох нь хангалттай гэнэ. Зүрх нь (дээрх эрдэмтдийн нэрлэснээр зүрхэн дэх тархи) маш хурдан шийдвэр гаргах чадвартай.
Учир нь логикоор сэтгэх шаардлагагүй, эргэлзээ, дүгнэлт хийдэггүй. Зүрх нь маш ухаалаг, бие махбодид явагддаг 13000 орчим биохимийн урвал, хариу үйлдлийг удирддаг асаагуур, зөн совин, сэтгэл хөдлөлийн язгуур орших орон, дархлааны эх үүсвэр билээ. Бидний олонхи ердөө цус шахах насос мэт боддог нь маш өнгөц өрөөсгөл ойлголт юм.
Зүрх нь дээд тархины шүүмжлэгч, анализ, харьцуулалт хийдэг бодлоор өдөөгдсөн сэтгэл хөдлөлийн чанарыг ямар ч алдаа мадаггүй ялгаж таньж чаддаг. Зүрх болон тархины хооронд яаж ухамсартайгаар холбоо үүсгэх вэ гэвэл дээр хэлсэн талархах сэтгэл, уучлал, хүлээн зөвшөөрөх, халамж зэрэг мэдрэмж дотроо үүсгэх ба үүнийгээ ямар ч хүчилсэн байдлаар хийж болохгүй гэнэ. Энэ дасгалыг хэдийд ч хийх боломжтой, учир нь ямар ч нөхцөл, төхөөрөмж шаардагдахгүй, бүх зүйл чамд өөрт буй.
Гараа зүрхэн дээрээ тавина. Хүрэлцэх мэдрэмжээр дамжин гарын алга хаана хүрсэн бна тэнд анхаарал автоматаар төвлөрдөг. Энэ нь маш чухал бөгөөд өөрийн бие эрхтэнийг анагаах илааршуулах, дотоод ухамсрыг сэргээх гол үйлдэл гэж ойлгож болно.
Амьсгалаа хэвийн тайван болго. Чадвал үл ялиг удаавтар болгосон ч болно. Гэхдээ алган доорх зүрхнээсээ анхаарлаа үл салгана.
Талархах, нигүүлсэл, хүлээн зөвшөөрөх, халамжлах сэтгэлийг үүсгэж, тэр мэдрэмжтэй холбоотой нөхцөл байдал, эсвэл хэн нэгнийг дурсан санаж болно.
Тэрхүү мэдрэмжээ зүрхэндээ шингээнэ. Энэ үед бүх биеэр ямар нэгэн мэдрэмж, долгион ч юмуу тархаж болно. Юу ч мэдэрсэн бай тэр мэдрэмжээ зүрхэндээ гүн бат санаж авна.
Үүнийг өдөр бүр 3 минут хийхэд тэр өдөртөө л бидний дархлааг сэргээж, хүч тэнхээ өгөх тун болно. Амьдар, мэдэр, таларх, хайр халамж үзүүл, өөртөө, эргэн тойрныхондоо, эх дэлхийдээ мэдрэмжээ түгээж, бас тэднийг мэдэрч орш. Бидний зүрхэнд ямар ч бэрхшээл, хямралыг даваад гарах агуу их илч дулаан, гэрэл гэгээ буй. Үүнтэйгээ холбогдож амьдарч сурвал бидэнд дутагдах зүйл гэж үгүй болно.
Уламжлалт анагаах ухааны их эмч Намхайдоржийн Цогтмандах