Categories
Uncategorized

Солонгос оточ нарын мянган жил хэрэглэж ирсэн, биеийг эрүүлжүүлэх нууц жор ХАДГАЛААД АВААРАЙ

Солонгос оточ нарын мянган жил хэрэглэж ирсэн нууц жор

Эхлээд 1кг саримсыг цэвэрхэн арилгаад 2-3 удаа цэвэр усаар зайлж угаан усыг хатаана.

2 Саримс даршлах шилээ угааж ариутгаад сайтар хатаана. Шилээ бүрэн хатахаар саримсаа шилэнд хийж бэлдэнэ.

Цууны соусаа бэлдэхдээ

Буурцагны цуу буюу Soy Sauce – 3 аяга

Ус – 3 аяга

Алимны цуу -2 аяга

Элсэн чихэр -2 аяга (200 мл -ийн цаасан аягаар тооцов).

Саванд дээрх бэлдмэлээ хийгээд сайтар буцалгаад, үүссэн хөөсийг шүүж хаяад уурыг нь дарагдтал бага зэрэг хөргөөд шилэнд хийсэн саримсан дээрээ юүлнэ. Саримс цууны соусанд бүрэн далдлагдсан байхаар хэмжээг тааруулна.

Битүү таглаад хөргөгчинд 7 хонуулсаны дараа цууны соусыг дахин нэг удаа буцалгаж хөргөөд дахиад саримсан дээрээ хийнэ. Ингэж соусыг дахин нэг удаа буцалгаж хийхийн учир нь саримсыг муудуулахгүй удаан хэрэглэх ач холбогдолтой юм.

Дарсан саримсыг хөргөгчинд хадгалж бага багаар хоолондоо хэрэглэнэ.

Цуунд дарсан саримсыг чанасан болон шарсан махан хоолтой хэрэглэвэл илүү тохиромжтой. Сармисыг эрүүл мэндэд сайн гэдгийг бүгд сайтар мэддэг тул энд дурдах нь илүүдэх биз ээ. Ханиад томууны улирал ирж буй тул хүнсэндээ сармис түлхүү хэрэглээрэй.

Нэмж хэлэхэд бөөрөнхий сонгиныг арилгаад сайтар угааж цэвэрлээд 8 хувааж хэрчин шилэнд хийж саримс дарахтай нэгэн адил дээрх аргаар дарж хэрэглэж болдог. Бөөрөнхий сонгино нь цусыг цэвэршүүлдэг сайн талтай тул хүнсэндээ байнга хэрэглэж байгаарай.

Ч.Цэвлээ

БНСУ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *