Categories
Uncategorized

АМАР АМГАЛАНГИЙН ЭХ БУЛАГ РУУ ШУУД ХҮРЭХ АРГА ХАДГАЛААД АВААРАЙ

Энэ арга энгийн атлаа гайхалтай амсуур хүртээнэ. Өөрт тухтай байрлалыг сонго. Суугаа, хэвтээ аль нь ч болно. Иогийн тусгай суудал – асана хэрэггүй. Гол нь, бүх биеэ суллах учиртай. Нүдээ анин, хөлийн улаас эхлэн биеэ ажигла. Хаа нэг газар хөшиж зангирсан эсэхийг шалга. Зангирал мэдэгдэх аваас тэр хэсгийн булчинг тултал нь чангалаад, дараа нь сулла.

Нэг туйлаас нөгөө туйл руу даялахад хялбар байдаг. Ялангуяа, нүүрний булчинг анхаарах хэрэгтэй. Бүх зангирлын ерөн хувь нь энд төвлөрдөг. Хүн голцуу толгойдоо төвлөрч амьдардаг болохоор дарамт бүхэн ийшээ цутгадаг. Тэр бүгдийг нүүр өөртөө шингээдэг юм. Нүүрээ байдаг чадлаараа чангал, айж ичсэний хэрэггүй. Өвдтөл нь чангалсны эцэст гэнэт суллаарай. Ийнхүү суллах дасгалыг таван хормын турш хийхэд бүх бие чинь тавирсан байх вий.

Тэр үед биеэ зөнд нь орхи. Нүдээ аньсан хэвээр хоёр суганы хоорондох зай буюу цээжний хөндийд анхаарлаа хандуулж, амар амгалангаар дүүрэхийг мэдэр. Энэ бол зүрхний төв. Бие тавирсан үед зүрх амар амгалангаар бялхана. Зүрх бол амар амгалангийн ундраа. Түүнчлэн хайранд умбах үедээ хүн ая зохицол, амар тайвныг хүртдэг.

Тийм учраас бүх дэлхийн хүн зон үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэг, соёл иргэншлээс үл хамааран хайрыг зүрхэн зүгээс ирдэг гэж мэдэрдэг. Зүрхний амар амгалан, хайр хоёр хүйн холбоотой…Амар амгалангийн эх булаг руу ямар нэг дамжлагагүйгээр шууд хүрэх арга нь зүрхэндээ уусах энэ арга. Дотоод эх булгаа нээх юм бол чиний амьдрал тэр чигтээ хайр болно. Ийм хайр ердийн хайраас өөр төвшинд, өөр чанарыг агуулдаг. Өрөөл бусдаас хараат бус, өмчирхөл үгүй нигүүлсэл байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *