Categories
Uncategorized

Эвшээх, огиулах, нүд бүрэлзэх, чих шуугих, сэтгэл үймрэх, мартах, ядарч сульдах зэрэг нь бие махбодод хий арвидсан шинж

Хэрэв танд байн байн эвшээх, суниамаар санагдах, жихүүцэх, даарах, сүүж, бэлхүүс, яс үесээр өвдөх, хоосноор огиулах, нүд бүрэлзэх, чих шуугих, сэтгэл тогтохгүй үймрэх, мартамхай болох, ядарч сульдах зэрэг шинжүүд илэрч байвал энэ нь бие махбодод хий арвидсан шинж юм.

Ийм шинжүүд илэрч байгаа бол хонины махаар хийсэн гурилтай шөл, сонгино сармистай хонины махтай хар шөл, хуушуур, хийцтэй будаатай цай, буцалсан усанд бурам хутгаж уух зэргээр тослог, бүлээн чанартай хоол, ундыг хэмжээг нь тохируулан хэрэглээрэй.

Мөн усанд орж биеийг сайтар угаасны дараа шар тос, сүүлний тосоор тослож болно. Сэтгэлээ тогтуун тайван байлгаж, шөнийн цагаар сайтар унтаж амрах нь зүйтэй.

Харин хий арвидсанаас чихээр шуугиж хатгуулж, сонсгол муудах, дүлийрэх, толгой эргэх, тэнцвэр алдах, яс үесээр хатгуулах, хавдах, зүрх дэлсэж хатгуулах, дагз арагш татагдах, эрүү зуурах, хөл гар татах, атийж хөших, сэтгэл санаа машид тогтворгүй болох, шалтгаангүй уйлах, өөртэйгөө ярих, нойргүйдэх, арьс хуурайшиж сайртах, ходоод гэдэс хийгээр дүүрч томрох, өтгөн хатах зэрэг эмгэг шинжүүд илэрвэл энэ үед танд эм, заслын эмчилгээ хэрэгтэй тул уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчид хандаарай.

МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.ОДОНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *