Хүзүүний нэгдүгээр үе гавал ясны хооронд мэдрэл дарагдахад толгой байнга өвдөх, толгой эргэх ,хэвтэж байхад ч эргэж байгаа мэт санагдах зовиур илэрнэ. Хүзүүний үе арагш урагш хажуу тийшээ гэх мэт хааш гулссанаас шалтгаалан бусад шинж тэмдэг болон өвдөлт мөн илэрдэг.

Хүзүүний 1-2 үений хооронд мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудах, толгой дагз орчмоороо өвдөх, чих шуугих, эрүүний углуурга өвдөх зэрэг шинж илэрдэг. Хүзүү хааш мурийсан эргэснээсээ шалтгаалан бусад олон янзын шинж илэрдэг.
Хүзүүний 3-4 үеийн хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших,дагзаар халах зовиур байнга илэрнэ, Хүзүүгээ эргүүлэх хөдөлгөөн хийх үед өвдөлт нэмэгдэх нь их. Хүзүүгээрээ бөхийх гэдийх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэнэ.
Хүзүүний 4-5, 5-6 үеийн хоорондох мэдрэл дарагдахад дал, мөр хөшиж өвдөх, хүзүүгээрээ эргүүлэх хөдөлгөөн хийхэд чангарч өвдөх зовиур илэрнэ.
Хүзүүний 5-7 үеийн хоорондох мэдрэл дарагдахад мөрний үеэр өвдөх, ар бадайрах, чинэрэх, удаан дарж унтсан мэт мэдээ алдах, хуруунууд мэдээгүй мэт санагдах, сэрвээгээрээ бөгтийх зэрэг зовиур шинж илэрдэг.