ӨВЧЛҮҮЛЭХ ТЕХНОЛОГИ
Сүүлийн үед витамин аюултай, их уувал хордлого болно гэдэг сурталчилгаа их явлаа. “Витамин ихэдсэнээс багадах нь аюулгүй” гэдэг сурталчилгаа хүн болгон сонссон байх. Ийм юм сонсоод ихдэхээрээ аюултай юм бол бага байвал аюулгүй гэж бодно. Энэ бол хүмүүсийн толгойг эргүүлж байгаа ямарч шинжлэх ухааны үндэслэлгүй худлаа үг. Ялангуяа хаврын тарчиг цагт хүн болгон витамин, минералын дутагдалтай, дээр нь корона вирусын халдвартай үед ийм сурталчилгаа хийнэ гэдэг бол монголчуудын төлөө хэлж байгаа үг биш.

1970-д онд Америкт нэг шинэ эмийг гаргахад 199 сая доллар шаардлагатай байсан бол одоо 1 миллиард 900 сая болж өссөн байгаа. Ийм их өртгөөр зах зээлд гарч байгаа эмийг ямарч аргаар хамаагүй борлуулж, зардлаа нөхөж ашгаа олж авах нь зах зээлийн хуулиараа бол хэвийн үзэгдэл болно. Харин эм бол эрүүл мэндтэй холбоотой тул заавал өвчтэй хүн байгаа тохиолдолд эмийг хэрэглэнэ. Эмийг хэрэглүүлэхийн тулд өвчтэй хүний тоог аль болох олон байлгаж өвчтэй хүнийг бүрэн эмчлэхгүй, бүх насаар нь архаг өвчтэй байлгах нь өнөөгийн эмийн концернуудын гол зорилго болж байгаа.
Үүний тулд хүний эрүүл мэндийг хамгаалж байдаг витамин, минераль, ашигтай бактери зэргийг аль болох хэрэглүүлэхгүй байлгаж, ходоодны хүчлийг нь байхгүй болгох бодлого баримталдаг болсон. Энэ бодлогын нэг хэсэг бол “ВИТАМИН АЮУЛТАЙ” гэдэг сурталчилгаа. Витамин хэрэглэж болохгүй, витаминаар эмчилнэ гэж байхгүй гэдэг сурталчилгааг 1950-д оноос эхэлж хийдэг болсон. Тиймээс өнөөгийн эмч нарын витамины мэдлэг “О”-тэй тэнцүү болсон.
Яагаад гэвэл анагаахад үүнийг заахаа больсон. Энэ бол эмийн концернуудын зорилгыг бид маш сайн биелүүлж байгаа хэрэг юм. Эмийн концернууд эмээ борлуулахын тулд жил бүр 16 тэрбум долларыг эмч нарт урамшуулал болгон олгодог ба 4 тэрбум долларыг эмийн сурталчилгаанд зарцуулж байна. Эмч нар бид халдвартын эмнэлгийн бараг бүх өвчнийг, хүүхдийн эмнэлгийн ихэнх өвчнийг (амьсгалын замын, гэдэсний) ганцхан С-витаминаар 100% эмчилж болдгийг мэдэхгүй, бүх өвчинд антибиотик, үрэвслийн эм, гормон хэрэглэж хүмүүсийнхээ дархлааг устгаж, өвчин үйлвэрлэж байгаагаа мэдэхгүй болоод байна.
1971онд Нобелийн 2 удаагийн шагналт Linus Pauling “Vitamina C and the Commen Cold”гэдэг номоо гаргасан ба хэдэн жилийн дараа нэгэн эмч түүнтэй уулзаж, би элэгний өвчнөө таны номыг уншиж эдгээсэн тул миний амийг аварсанд баярлалаа гэж хэлэхээр ирлээ гэсэн гэнэ. Мөн энэ номыг уншиж хүнд хэлбэрийн гриппийн халдвараас өөрийгөө эмчилсэн ба олон жил намайг зовоосон дунд чихний үрэвслээсээ бүрмөсөн салсандаа би танд маш их талархаж явдаг гэж Robert Fulton Cathcart эмч түүнд бичсэн захиандаа бичсэн гэнэ. Энэ эмч гэмтлийн эмч бөгөөд түнхний үеэ солиулсан хүмүүст хүндрэл их гардаг тул түнхний хиймэл үеэнд түнхний толгойг бөөрөнхий хийснээс болж байна гэж үзэж түнхний толгойг зуувандуу хэлбэртэй болгосноор энэ хүндрэлийг арилгаж чадсан байна. Одоо энэ эмчийн зохиосон протезоор түнхний үеийг сольж байгаа. Үүний хажуугаар С-витаминаар 9000 хүнийг эмчилж 1981 онд өөрийнхөө судалгааг хэвлүүлсэн байна. 1980-д онд Cathcard эмч ДОХ-той хүмүүсийг С-витаминаар эмчилж байсан ба өвчтөнүүддээ 50-200 гр С-витамин хоногт хэрэглэдэг байсан ба ямарч гаж нөлөө, хордлогын шинж илрээгүй гэж дүгнэсэн байдаг.
Шинэ-Зеланд улсад гахайн ханиадны үед нэгэн өвгөн ухаангүй, амьсгалын дутагдалд ороод уушиг орлуулах аппараттай хэд хоноход эмч нар нь одоо ямарч найдваргүй боллоо (агони), аппаратнаас нь салгая гэхэд гэрийнхэн нь С-витамин хийхийг санал болгоход эмч зөвшөөрөөгүй бөгөөд нилээн хэл ам болж байж 25гр С-витамин судсаар нь хийсэн ба 2 хоногийн дараа өвгөн өөрийн амьсгалтай болж хэд хоноийн дараа эрүүл болж эмнэлгээс гарсан тухай би өмнө бичсэн. С-витамин хортой юм бол үхлийн ирмэгт байгаа ухаангүй, өөрийн амьсгалгүй хүнийг хордуулаад алаагүй харин ч үхлээс аварсан байгаа биз дээ.
Нойр булчирхайн хурц үрэвслийн үед Кленнер эмч 60 гр С-витаминыг судсаар хийхэд үхэл амьдралын зааг дээр байсан өвчтөн 12 цагийн дараа ямарч өвдөлтгүй болж эмнэлгээс гарсан байдаг. С-витамин тийм аюултай юм бол энэ хүнийг цааш нь харуулах ёстой биз дээ. Японд цунами болж атомын цахилгаан станцад осол гарахад тэнд ажиллаж байсан хүмүүсийн заримд нь С-витамин тарьж байсан ба заримд нь тарихгүй ажиллуулаад хэд хоноийн дараа шинжилгээ хийхэд эсийн гэмтэл гарсан байсан тул С-витамин 25гр-г судсаар хэд хоног хийхэд эсийн гэмтэл нь арилж байжээ.
Кленнер эмч элэгний хурц үрэвслийг өдөрт 28-42 гр С-витамин хэрэглэж 3-5 хоноийн дотор ямарч үлдэгдэлгүй эмчилдэг байсан. Энэ эмч маш олон хүүхэд том хүнийг С-витамины өндөр тунгаар эмчилсэн бөгөөд түүний өвчтөнүүд дунд хордлого болсон хүн байхгүй.
Нэг л хүн бага ч болтугай хордсон бол эмийн корпорацууд түүнийг нь овжин ашиглаж бүх сонин, хэвлэлээр бичиж С-витамин хүн аллаа гээд бөөн шуугиан дэгдээж хэрэглэхийг нь бүрмөсөн зогсоох байсан. Өнөөдрийг хүртэл эрдэмтэд С-витамины хортой тунг тогтоож чадаагүй байхад манай эмч нар 250мг-с хэтэрвэл хордоно гэж үндэслэлгүй худлаа ярихаа болих хэрэгтэй.
С-витаминыг анх удаа ялган авч Нобелийн шагнал хүртсэн Унгарын алдарт эрдэмтэн Albert Szent-Gyorgyi С-витаминыг яг ямар хэмжээтэй уухыг би мэдэхгүй боловч өдөр бүр 1 гр-г уудаг, харин ихэнх хүмүүс энэ витамины дутагдалтай байгааг эмч нар ерөөсөө ойлгохгүй байна гэж хэлдэг байжээ.
Д-витамины талаар бас маш их худлаа ярьж байна. 3000-с илүү хэрэглэвэл хордоно ч гэх шиг . Гэртээ ирсэн зочинд та 5 бууз идээд цадна биздээ гэдэггүй биздээ. Тухайн хүн хичнээн буузанд цадахыг тааж болдоггүй шиг хүнд хичнээн хэмжээний Д-витамин хэрэгтэй байгааг хэлэх боломжгүй. Зун наранд биеэ борлуулаагүй бол 10 мянгыг уулгаж сарын дараа шинжилгээ өгч Д-витаминыг эрүүл хүнд 50-80 нг/мл, өвчлөмтгий хүнд 100-120 нг/мл болгох ёстойг судлаачид баталсан байгаа. Гэтэл манай эмч нар Д-витамины дозыг багадуулснаас ихдүүлэх нь илүү аюултай гэж юу яриад байна? Д-витамины тунг хэтрүүлээд өвчилсөн хүнийг үзсэн монгол эмч байхгүй гэж би бардам хэлнэ.
Америкт нэгэн ах дүү хоёр 7 сарын турш өдөр бүр Д-витаминыг 1 сая 700 мянган оун-р ууж хордлогын шинжтэй эмнэлэгт ирсэн ганц тохиолдол Renhold Vieth эмч бичсэн бөгөөд Д-витаминыг нь зогсоож хордлого тайлах эмчилгээ хийхэд ямарч үлдэгдэлгүй зүгээр болсон гэсэн байна. Д-витаминыг 250 нг/мл-с хэтрүүлэхгүй бол ямар нэг хордлогын шинж гарахгүй гэж судлаачид баталсан. Натурапат эмч нар гриппын үед Д-вит-г өдөрт 300 мянган нэгжээр уулгаж эмчилдэг тухай би бичсэн байгаа. Тиймээс Д-витаминыг 10-20 мянгаар өдөр бүр уухад ямарч гаж нөлөө гарахгүйгээр олон өвчнөөс хамгаалах юмуу эмчлэх боломжийг манай эмч нар үгүйсгэж байна. Д-витаминыг 20 мянгаар уулгахад 2 хүний эпилепси уналт зогссон тохиолдол байна. Хавдрын эмч түрүү булчирхайн хавдартай хүний Д-витаминыг 80-100 нг/мл болгоход хавдар нь цаашид томрохгүй байжээ.
Америкт Д-витаминыг 20-25нг/мл-с 40нг/мл болгоход жилдээ нас бардаг хүмүүсийн 15% буюу 400000 хүнийг үхлээс хамгаална гэсэн судалгаа хийсэн байна.
Хавдраас Д-витамин яаж сэргийлдэг вэ
-Хөгширсөн болон өвчилсөн эсийг үхүүлэхэд(апаптоз) оролцдог.
-Зарим генийг идэвхжүүлж эмгэг генийг дарангуйлахад оролцдог.
-Хавдрын эрт үед хавдар үүсэж байгаа эсийн цусан хангамжийг нь саатуулж хавдар болон томрохоос сэргийлдэг.
-Хавдрын эсийг эрүүл эсэд дамжин организмд тархахаас нь сэргийлдэг.
3299 хүнд хийсэн судалгаагаар Д-витамины хэмжээ хангалттай их байгаа үед хавдраас 50% сэргийлнэ гэж баталсан байна.
1179 эрүүл цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүлд 4 жил судалгаа хийж Д-витамин хавдраас 60% хамгаална гэж баталжээ.
Зүрхний шигдээс болж эмнэлэгт ирж байгаа өвчтөнүүд бүгд Д-витамины дутагдалтай байдаг, даралт ихтэй болон зүрхний дутагдалтай хүмүүс Д-витамины дутагдалтай байдаг байна.
УБ хотоос Баян-Өлгий явах жолооч хотоос яаж гарахаа мэдэхгүй зам асуухад нь та Баянзүрхийн товчоогоор гараад чигээрээ яваад бай гэж хэлээд Дорнод аймаг хүртэл явуулчихвал хайран бензин тос, цаг үрчихлээ гээд бөөн уур болно доо. Тэгвэл хүнийг витамин аюултай гэж худлаа хэлж, өвчлүүлээд насыг нь богиносгох нь байж болох хэвийн үзэгдэл үү? Витамин ууж хордсоноос уухгүй байгаад өвчлөх нь дээр гэж бодох нь зөв үү?
Хавдар дараагийн 20 жилд 60% нэмэгдэнэ гэж ДЭХБ зарлачихсан байгаа. Хавдрын өвчтэй хүмүүс С-вит маш бага болсон байдгийг аль 1951 онд судлаачид хэлсэн байдаг. С-вит хавдрын өвчтэй хүмүүсийн цагаан эсэд маш бага байдаг тул гаднын биетийг залгих ажиллагаа нь алдагдсан байдаг. С-витамины дутагдалтай цусны цагаан эсийг судлаачид зэвсэггүй цэрэгтэй адил гэж хэлсэн байдаг. Яг одоо монголд коронавирус хүчээ авч байгаа үед хүн болгон аль болох их тунгаар хэрэглэх ёстой. Бүх хүн өдөрт 5-10 гр уух ёстой, халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч нар 15 гр орчмыг уух ёстой байтал 250 мг-с хэтрүүлбэл хортой гэж хэний төлөө хэлж байгаа “зөвлөгөө” вэ? Тэр байтугай вакцин хийлгэхийн өмнө болон дараа нь их тунгаар хэрэглэвэл вакцины гаж нөлөөг багасгана гэж судлаачид баталсан байдаг.
Үүнээс гадна зүрхний шигдээстэй, чихрийн өвчтэй, үе мөчний өвчтэй, даралт ихтэй, хорт хавдартай хүмүүс бүгд С-витамины дутагдалтай байдаг. Тиймээс монгол хүний С, Д витамины дутагдлыг арилгаж чадвал шигдээс, хорт хавдар, цус харвалт, болон чихрийн өвчнөөр өвчлөхийг нь эрс багасгахаас гадна дээрх өвчнүүдээр нас баралтыг 50% багасгах боломж байна.
“ВИТАМИН АЮУЛТАЙ “гэж үндэслэлгүй худлаа ярьж хүмүүсийг өвчлүүлэхээ болих хэрэгтэй. Анагаах ухаан шинжлэх ухаан юм бол зөвхөн эрдэмтдийн судалгаагаар батлагдсан шинжлэх ухааны үндэстэй зүйлийг л ярьдаг болцгооё!
БАДРАХЫН БАЯРСАЙХАН