Categories
Uncategorized

Инжир жимс цусны даралтыг хэвийн байлгаж, зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлдэг ХАДГАЛААД АВААРАЙ

Инжир жимс

Энэхүү жимсийг Газар дундын тэнгис болон баруун Ази тивийн уугуул иргэд эрт дээр үеэс тариалж ирсэн бөгөөд эдүгээ дэлхий даяар жимс жимсгэнэ болон модыг нь чимэглэлийн ургамал болгон өргөн ашиглаж байна.

Инжир жимс нь кальци болон калийн агууламж өндөр. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүнээс харшилдаг хүмүүст гойд тохиромжтой. Цусны даралтыг хэвийн хэмжээнд барихаас гадна зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлдэг.

Хатаасан инжир жимс нь ямар ч хатаасан жимснээс илүүтэй антиоксидантуудыг их хэмжээгээр агуулдаг ба бөөрний чулуу арилгадаг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг.

Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж, гэдэсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. Ихэвчлэн хатаасан хэлбэрээр худалдаалагддаг.

2018 онд дэлхийн түүхий инжирийн үйлдвэрлэл 1.14 сая тонн болж, хамгийн том үйлдвэрлэгч болох Турк болон Хойд Африкийн орнууд (Египет, Марокко, Алжир) тэргүүлж, нийт үйлдвэрлэлийн 64%-ийг эзэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *