Үзэмтэй, айргийн цэвэр шар тосоор зуурсан арвайн гурил нь өтгөн хатдаг, цагаан мах эргэдэг хүмүүст гайхалтай ач тустай.

Арвайн гурил нь ядаргаа тайлахаас гадна амин дэм, уураг, нүүрс ус болон эслэг их агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлэх сайн талтай.
Өтгөн хатах үед эмийн журмаар хэрэглэх нь элбэг. Мөн цөсний хүүдийн ханыг цочроож цөс ялгаруулалтыг нэмэгдүүлэх ба судас хатуурахаас сэргийлнэ.
Айргийн цэвэр шар тос нь өрмийн шар тосноос тослого 2 дахин бага учраас хүний биеийн температурт маш хурдан, хайлж шингэдэг.
Витамин A, E зэрэг шим тэжээл маш элбэг агуулагддаг. 10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин A-гийн 15 хувийг хангаж чадна. Хий дарж тамир тэнхээ сайжруулах, арьсны нөхөн төлжилтийг түргэсгэдэг.
Мөн улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэс, шулуун гэдсний улайлт, шархлааг анагааж цаашлаад ийм төрлийн эмгэг тусахаас урьдчилан сэргийлнэ.
Айргийн цэвэр шар тос нь үрэвсэл дарах хүчтэй үйлчилгээтэй бөгөөд хавдрын эсийг дарангулах үйлчилгээтэй.
Шингэн алт айргийн цэвэр шар тос нь олдоц багатай, эмчилгээний гайхалтай шинж чанартай, үйлдвэрийн аргаар боловсруулах боломжгүй, 100 хувь саальчин бүсгүйчүүдийн гараар бүтдэг цэвэр байгалийн бүтээл юм.
Алтай Таван Богдын тодотголтой, хавдрын эсийг дарангуйлах, эмчилгээний чанар өндөртэй алдартай айргийн цэвэр шар тосыг
Сарлаг
Монгол үхэр
Хонь
Ямааны сүүг нэгтгэж тараг бүрээд, бүрсэн таргаа хөхүүрэнд хийж бүлүүрээр дээш доош нь цохилон 2-5 цаг бүлээд айраг исгэн, исгэсэн айрагнаасаа айргийн шар тосоо бүхэлд нь ялгаж аваад, тос чанараа алдаж, хуршихгүйн тулд байгаль дээр ургадаг жамц давсаар амталж, магни, калци, кали зэрэг хүний биед ашигтай эрдэсүүдээр баяжуулан хонины үлээж, нар салхинд хатаасан хуурай гүзээнд бага багаар хурааж, цуглуулан, гүзээгээ дүүрэхээр нь сэрүүн газарт хадгалдаг уламжлалтай.
Айргийн шар тосыг 50-80 литр айрагнаас ердөө 1-3 кг ялгаж авдаг.
Та өрмийн шар тос гэж сонссон болохоос айргийн шар тос гэж сонсож байгаагүй ч байж мэднэ.
Айргийн цэвэр шар тос нь өвлийн улиралд уушги цэвэрлэж, хатгаа, ханиалгыг анагаахаас гадна, хүний биеийн дулааныг тэнцвэржүүлж бөөр хамгаалах үйлчилгээ үзүүлэх халуун чанартай тос юм.
Улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэс, бүдүүн гэсний үрэвсэл, улайлт, шархлаа үүсэхээс сэргийлж, хавдрын эсийг дарангуйлах үйлчилгээ үзүүлнэ.
Айргийн шар тос нь өрмийн тосноос 2 дахин бага тослогтой, хүний биеийн температурт хайлж, маш хурдан шингэдэг учраас хүний биеийн дархлааг дэмжиж, үрэвсэл намдаах үйлчилгээ үзүүлнэ.
Аргийн цэвэр шар тосыг сүү, бор цай, сүүтэй цай, банштай цайнд самарч уухаас гадна, өглөө өлөндээрээ хүлхэж, талханд тавьж идэж болно.
Хэрвээ таны гар хөл дулаацахгүй, сэрүү татаж явдаг бол оройдоо бага зэрэг айргийн шар тосоор гар хөлөө тослоод унтаарай, маш хурдан шингэхээс гадна таньд дулаан мэдрэмжийг төрүүлэх болно.
Хэрвээ та хэвлийн таргаглалттай, илүүдэл жинтэй, сахартай, ходоод муутай, оройн цагаар махан хоол шингээж чаддагүй бол хүнд хоолноос татгалзаж айргийн цэвэр ааруулын шүүсэнд айргийн цэвэр шар тосоо самраад уугаарай.
Таны ходоодны ачааллыг хөнгөлж өгөх болно.