ХАРЗНЫ УСНЫ ТУХАЙ
Харзны ус гэж өвөл мөс бүрхэж хөлдөөгүй голын урсгал усыг хэлнэ. Голын харзтай хэсэгт холоос харахад уур савсаж байдаг нь халуун рашаан гэлтэй харагдах талтай. Байгалийн урсгал ус цэнэгжсэн байдаг тул эрүүл мэндэд тустай гэж үзэх нь ч бий. Өвлийн улиралд харзны усанд ордог үзэгдэл дэлхийн аль ч оронд байдаг. Харзны усанд орох эмчилгээний ашиг тусыг анагаах ухаан судлаж тогтоогоогүй хэдий ч бие махбодийг чийрэгжүүлэх зорилгоор харзны усанд ордог. Нараар, агаараар, усаар хүний биемахбодийг чийрэгжүүлдэг альтернатив аргууд бий. Үүний нэг нь харзны усанд орох юм. Харзны усанд орох үед хүний биед гардаг физиологийн өөрчлөлт нөлөөллийн талаар товчхон тайлбарлахыг хичээе.

Эхлээд толгой, цээжээ цочроох тухайд.
Хүйтэн усанд шууд хөл дүрэн орох үед парасимпатик тогтолцоо идэвхжиж доод мөчдийн судас агшдаг. Судас агших үед доод мөчдөөр эргэлдэх цусны эзэлхүүн багасч дээд мөчид дотор эртхнүүдрүү цусны эзэлхүүн ихэснэ. Энэ үед зүрх агших үед тархины судсанд даралт ихэсдэг. Ийм учир эхлээд дээд мөчид, цээжин бие, толгой хэсгээ хүйтнээр цочроосны дараа усанд орох нь зохистой гэж үздэг. Иймийн учир зөвхөн харзны ус гэлтгүй зун ч гэсэн голын хүйтэн усанд орохдоо эхлээд цээжин биеээ цочроод байгаад усанд орохыг зөвлөдөг.
Чийрэгжүүлэлт болох тухайд.
Харзны усанд удаан ордоггүй. Бие махбодийг сэргээх төдийд ороод л гардаг. Хүйтэн усанд орох үед мэдрэлийн мэдрэхүй, хөдлөхүйн мэдрэлийг ширхэгүүд богино хугацааны цочрол авснаар мэдрэлийн сэрэл дамжих үйл явц сайжирна гэж үздэг. Үүнээс гадна эсийн түвшинд байгалийн шалгарал давах дотоод механизм ажиллаж эхэлнэ. Дулаан таатай орчин амар жимэр аж тайван амьдарч байсан эсүүд гэнэт хүйтний нөлөөгөөр өөрийн эсийн дотоод нөөц бололцоог дайчлан эсийн түвшинд энерги үүсгэх мехнизм ажиллана гэсэн үг. Хүний бие тогтолцоо сорилттой тулгарах үедээ нөөц боломжоо ашиглаж чаддаг болохыг 2016 онд анагаах ухаан, физиологийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтэн Ёшинори Осумийн судалгаа нотолсон. Эсийн түвшинд энерги хомсдох үед эсийн дотоод хооллолт буюу аутофаги идэвхжиж хөгшин эсүүдээ залгиж байгалийн шалгарлыг давдаг болохыг тогтоосон. Энэ бүтээлийн нөлөөгөөр хөнгөн хооллох, завсаргалатай мацаг барих нь хүний эсийн түвшинд тустай болохыг дэлхий нийтээрээ ойлгосон юм. Харзны усанд орох нь хүйтний нөлөө, ургал мэдрэлийн тогтолцооны оролцоотойгоор эсийг идэвхжүүлэх чийрэгжүүлэх арга юм.
Харин үүнийг эмчилгээний арга мэтээр хэтрүүлэн ойлгох, туйлшран удаан хугацаанд орох, өөрийн биемахбодийн суурь түвшин, архаг хууч эмгэгээ тооцоололгүй өөртөө өвчин хураах эрсдэлтэйг ухаарна уу. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх хэрэггүй хэмээх ардын зүйр үгийг санагтун.
Цахим Эмч