Categories
Uncategorized

Түгжигдсэн орлогын үүдийг нээж. Бузар дэв арилгагч ОЧИРВААНЬ Бурханд даатгаж залбирвал та 9-н үеийн жаргал ирэх болно…..Хурай хурай хурай

Түгжигдсэн орлогын үүдийг нээж. Бузар дэв арилгагч ОЧИРВААНЬ Бурханд даатгаж залбирвал та 9-н үеийн жаргал ирэх болно…..

Хурай хурай хурай

Их чадал хүчээр тотгорын өмгийг хоцроолгүй дарагч Тоолшгүй хувилгаанаар Ялгуусан зохионгуйг бүтээгч Хамаг Түүнчлэн ирэгсэдийн нууцын санг баригч Их ягчисын аймгийн ноён өнөд тэтгэн сахигтун.

Индранилаан уул мэт маш бадрангуй Эрдэнийн Сүмбэр уул мэт жавхлантай Эвдрэхгүй цагийн галын өмөгчлөн гэрэлтэйИх чадал хүний эзэн тан дор мөргөмүйБаруун уулын орой дахь завсрын залуу үүлэн мэтУлбар шар үсээ овойлгосон, догшин хилэнтХурын зузаан үүлсийн дундах гилбэлгээн адилГурван мэлмийгээ хялайсан, хилэнгийн атираатад мөргөмүй.

Охор бүдүүн агаад бахим чийрэг лагшинтайЛуугийн дуу мэт маштодорхой зарлигтай Огторгуйн төвчлөн үзэхүйеэ бэрх таалалтай

Номхотгохуйяа бэрхийг номхотгогч дор мөргөмүй.Болшгүй хэрцгийсийг айлгагч дөрвөн соёог Сайтар ярзайлган тотгорын сүнсийг зайлуулагчГуа бус хөмсөг сахлаа бадруулснаас Галын очис хаялсанд мөргөмүй

Сэтгэлийг булаагч эрдэнэсийн чимгээр хээлэн Хорт лусын чуулгадаар үе гишүүнээ чимэгчМаш бадрангуй дүрэлзсэн галын төвд Аймшигт дүрс байдлаар оршсонд мөргөмүй.

Огторгуй дүүртэл инээхийн хүрхрэл хийгээд Гурван газрыг хотолзуулагч өлмийгөөр Шулмас хийгээд буруу удирдагч бүгдийг гэсгээгч Нууцын эзэн амьтаны аврал дор мөргөмүй.Нууцын эзэнийг сэтгэлдээ санаад Лагшин, зарлиг,тааллын магтаал үүгээр магтваас

Нүгэл хилэнц бүхэн хоцроолгүй арилж Гурван зовлонгийн эвэршээл арилах болтугай.Нас буян, цог усрал, яруу алдар хийгээд Самади лугаа дээд бэлгэ билэг тэргүүтэй бүхнийг Шинийн саран мэт арвитган зохиогоод Лагшин, зарлиг, тааллын шид бүтээл хайрлагтунАнхаар!!

Арван хангал бурхадын нэг бөгөөд буддын шашны нууц увидасын хаан хэмээн алдаршсан. Монголоор Мутартаан очирт гэдэг. Амаа ангайж, дөрвөн соёог ярзайлган, хэлийг хуйлруулсан, гурван мэлмийг догшруулсан, баруун мутартаа таван үзүүрт очирыг огторгуйд далайж, зүүн мутараа зүрхэн тус газраа хумиж, хөх өнгийн цээживч, барын арьсан хормогч өмсөн, зүүн хөлөө сунгаж хилэнцэт догшин амьтдыг даран гишгэсэн сүрт байдлаар, бадарсан их галын дунд оршино.

Анх Абтай сайн хан Төвд оронд морилж Далай ламаас залж ирсэн хэмээдэг. Монголчууд Отгонтэнгэр уулыг Очирваань хэмээн сүсэглэн дээдэлж ирсэн бөгөөд байдлыг нь үзвээс хар хөхөмдөг уул ажээ.

Баруун хойд биед оршдог бага Отгонтэнгэрийн Дөрөө хэмээх салбар уул нь баруун гараа огторгуйд мандаан таван салаатай очир барьсан дүртэй ажээ. Ар биеийн үргэлжлэл болох Хүрэн ороонго хэмээх уул нь зүүн гараа зүрхэндээ авсан байдалтай харагдана. Зүүн урд орших Цаст хан уул нь зүүн хөлөө жийсэн янзтай.

Баруун бэлд нь Эрээн, Чулуут хэмээх асга мод байдаг нь барын арьс нөмөрсөн мэт донжтой. Оргил зүмбэрийнх нь зүүн дороос өглөөний наран мандаж, баруун доод биед нь оройн галт наран титэмлэн жаргадаг нь гал ноцох мэт харагддаг учраас Очирваань бурханы бүрэлбаа хэмээжээ.

Монгол орныг даасан Ядам бурхан учраас айл өрх бүр хоймортоо залдаг. Очирваань бурханы зүрхэн тарни нь “Ум базар ваани хум пад, Ум дүра гани сууха, Ум жилаа тэү сууха” бөгөөд арван зүгийн хар хорыг тасалж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *