Хоолны шингэцийг сайжруулж, өдрийн турш идсэн бүх зүйлийг биеэс гадагшлуулах сайн үр нөлөөтэй ногооны нэгэн шүүсийг орой унтахынхаа өмнө уухыг зөвлөе.

Үүний орцонд туулгах үйлчилгээтэй ногоонууд орсон учраас сурталчилгаагаар зардаг бүтээгдэхүүнүүдээс илүү үр дүнтэй юм.
Илүүдэл жингээ хаяхын тулд хамгийн эхлээд хийх хэрэгтэй зүйл бол хоол боловсруулах эрхтэн тогтолцоогоо сайжруулах явдал байдаг.
рой уухыг зөвлөсний учир нь унтаж байх хооронд дотор өөх шатах үйл явц сайн явагдах бөгөөд өглөө хуримтлагдаад байсан илүүдэл зүйлсийн хамт гадагшилна. Ингэж гэдэс дотор цэвэрлэгдэнэ.
Орц:
-1 атга яншуй
-1 цайны халбага лемон
-1 цайны халбага цагаан цуу
-1 цайны халбага цагаан гаа, эсвэл зөгийн бал
-1 цайны халбага нунтаг шанцай
-Хагас литр ус
Хэрэглэх заавар:
Бүгдийг нь холигчинд хольж оройн хоолны оронд хэрэглэнэ. Энэ нь богино хугацаанд гэдэс дотрыг цэвэрлэх болоод жин хасах үр нөлөөг үзүүлэх юм.
Орчин цагт хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт өөрчлөгдөж, түүнийгээ дагаад бүдүүн гэдэсний бохирдолд өртөх нь нэмэгджээ.
үдүүн гэдэс бол хоолны хамгийн сүүлийн боловсролтоос үлдсэн хэрэгцээгүй хэсэг, нян бактери зэрэг хаягдлыг агуулж байдаг эрхтэн. Эрүүл хүн өдөрт дор хаяж нэг удаа өтгөнөө гадагшлуулж байх ёстой ч сүүлийн үед өтгөн хаталт гэгч асуудалтай олон хүн тулгарч байна.
тгөн хаталтаас болж таргалалт, батгашил, үүсч шамбарам, бүдүүн гэдэсний үрэвсэл, цаашилбал бүдүүн гэдэсний хорт хавдарт ч хүргэх аюултай юм.
Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийх гол зорилго нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулах юм. Бүрэн гүйцэд шингээгүй мах, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний үлдэгдэл нь бүдүүн гэдэсний хананд бүрхүүл үүсгэж, хорт бодис ялгаруулж, цусны урсгалаар дамжин бүх биеийг хордуулж байдаг гэж үздэг.
Хорт бодисын нөлөөгөөр хүний биед дараах шинж тэмдгүүд илэрч болно:
- Ядрах
- Толгой өвдөх
- Биеийн жин нэмэгдэх
- Эрч хүч буурах
Бүдүүн гэдэс нь ойролцоогоор 2м урттай хоол боловсруулах замын төгсгөлийн хэсэг юм.
Нарийн гэдсэнд 4-5 цаг дамжин боловсрогдсон хоол тэжээлийн зүйл бүдүүн гэдсэнд 12-18 цагийн турш дамжин гардаг.
Өдөрт 2кг орчим боловсруулагдсан хүнсний зүйл буюу сэвс бүдүүн гэдсэнд орж ирдэг үүний үр дүнд 200-300 гр орчим өтгөн ялгадас үлддэг байна. Уг өтгөнийг бид өдөр бүр гүйцэд гадагшлуулах ёстой боловч тэр бүр чаддаггүй.
Гэдэсний бактеруудыг боловсруулдаг амин хүчлүүд, амин дэмүүд, клюкозууд болон усны 95 хүртэлх хувь нь бүдүүн гэдсээр шимэгддэг.
Тиймээс бид өдөр тутамдаа эрүүл аргаар цэвэрлэж өтгөнийг тогтмол гадагшлуулах нь эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалхаас гадна илүүдэл жинд өртөхгүй байх үндэс болно.