Categories
Uncategorized

Moнгол Түмнийг Дaacaн OЧИPВAAHЬ Бypxaны ТАPНИЙГ Байнга Уншиж Байгаарай ХАДГАЛААД АВААРАЙ

Тарни: УМ БАЗАР ВАНИ ХУМ ПАД Монгол түмнийг даасан ОЧИРВААНЬ бурхан минь газар хөдлөлт, гал ус, өвчин хижиг зэрэг цаг бусын аюулаас аварч өршөө, авралдаа багтаа.

Ард олон минь Очирваань бурханы тарниа олон тоогоор урин уншаарай.

ОЧИРВААНЬ БУРХАН Монгол газар орон, хүн зоны цог хийморь, заяа буяныг ивээн даах учрал ерөөлт “Нууцын эзэн очир баригч” буюу Очирваань шүтээнийг залах нь үндэсний ухамсар, сэтгэлгээ, шашин соёл, түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, иргэд олны сэтгэл зүтгэл, итгэл бишрэл, эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлгэдэл юм.

Очирваань бурханыг Монгол орныг даасан их “Ядам” бурхан хэмээдэг тул Монголын шашны дахин сэргэн мандахын бэлгэдэл Очирваань бурханыг Абтай сайн хан Монголын төр, түмний шүтээн болгон залсан түүхэн баримттай тул төр ёсны түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэхийн бэлгэдэл

Эзэн богд Чингис хаанаа Очирваанийн хувилгаан хэмээдэг тул Чингис хаанаа дээдлэн шүтэхийн бэлгэдэл, Очирваань бурханы орших орон нь Монголын шүтээн хайрхан Отгонтэнгэр уул хэмээх тул байгаль эх, газар дэлхийгээ шүтэн дээдлэхийн бэлгэдэл. Очирваань бурханыг Монголын үе үеийн дархад, урчууд олон янзаар бүтээн шүтэж ирсэн уламжлалтай юм.

Бурхан багшийн шадар найман шавь буюу хөвгүүдийн нэг нь Чагнаадорж буюу Очирваань байсан билээ.

Тиймээс Бурхан багш Очирвааньд нууц тарнийн олон үндсүүдийг тайлбарлан хэлж өгсөн нь “Гариг нугуудын сан” Доржнамжимын тогтоол зэрэг эдүгээ хүртэл залгамжлагдан хүрч иржээ.

Очирваань хэмээх хүчирхэг, хүч чадлын бэлэгдэл болсон бурхан нь Монгол орныг даасан Ядам бурхан мөн гэж шашны судар номуудад олонтаа зарлигласан байдаг.

Үүнийг түүхэн үйл явдлууд тодорхой харуулдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *