Categories
Uncategorized

Үрэвслийн эсрэг, бактерийг устгах, вирусын эсрэг шинж чанарыг агуулдаг байгалийн антибиотик ХАДГАЛААД АВААРАЙ

“Мөнгөний цэцэг” хэмээн бидний нэрлэж заншсан энэхүү цэцгийг бид мөнгө дууддаг, баяжуулдаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэдэг. Энэ нь ч яахав, үнэхээр тийм л байг.

Үүний зэрэгцээ эмчилгээний маш их ашиг тустай юмаа. Үрэвслийн эсрэг, бактерийг устгах, вирусын эсрэг шинж чанарыг агуулдаг байгалийн антибиотик ажээ.

ЭМЧЛЭХ АРГУУД

• УРУУЛ ДЭЭР ГАРСАН ” ХОМХОЙ”-Г ЭМЧЛЭХ

Хэд хэдэн навчийг шахаж,шүүсийг нь “Хомхой”-н дээр 30 минутын зайтай түрхэнэ. Эсвэл хөвөнд шүүсийг нь шингээж “Хомхой” дээр тавьж, наалддаг лентээр тогтооно. Үр дүн нь асар удахгүй мэдэгдэнэ.

• ҮЕ МӨЧНИЙ ҮРЭВСЭЛИЙГ ЭМЧЛЭХ

10-15 ш навчийг шахаж шүүсийг нь унтахын өмнө өвдөж буй үе мөчөндөө түрхээд унтана.

• “ЦАГААН МАХ ЭРГЭХ” буюу “ГЕМОРРОЙ”-Г ЭМЧЛЭХ

Навчны дагуу дундуур нь зүсч шүүсийг ил гаргаад өвтэй хэсэгт тавина.Үр дүн шууд гайхалтайгаар мэдрэгдэнэ.

• ТҮЛЭГДЭЛТ, ШАРХ, ГЭМТЭЛ, ИДЭЭЛСЭН БУГЛААГ ЭМЧЛЭХ

Навчийг бяцалж каша маягтай болгоод биеийн гэмтсэн хэсэгт тавиад бинтээр бооно.Боолтыг 2-3 цаг тутамд сольж шинээр бооход үр дүнгээ хурдан өгнө.

• ХОДООДНЫ ШАРХ, 12 НУГАЛААТ ГЭДСИЙГ ЭМЧЛЭХ

Өглөө өлөн дээрээ 2 ширхэг навчыг удаан тасралтгүй зажилж идээрэй.

• БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ, ЦИСТИТИЙГ ЭМЧЛЭХ

5 ширхэг навчийг бяцалж нунтаглаад буцалсан халуун 1 аяга усанд хийж, 1 цаг орчим байлгана. Хоол идэхээсээ 15 минутын өмнө 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа уухад тусаа өгнө.

• ХООЛОЙНЫ МАХ, АНГИНЫГ ЭМЧЛЭХ

10 ширхэг навчийг бяцалж нунтаглаад 1 аяга усанд найруулна.Уг уусмалаар хоолойгоо өдөрт 3-5 удаа зайлж эмчлэнэ.

• АНХААРУУЛАХ НЬ

Уг ургамал нь өндөр агууламжтай хүнцэл агуулдаг учраас тунг хэтрүүлэх, устай холихгүй дангаар нь уухыг хориглоно!

Орчуулсан: Ц. Ганцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *