Categories
Uncategorized

Стресс, толгой өвдөлт, нойргүйдлийг анагаах хөлний массаж хийж сураарай. Хөлийн хуруунууддаа иллэг хийхийн ач тус ХАДГАЛААД АВААРАЙ

Бидний хөл бол бидний биеийн хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд биднийг нэг газраас нөгөө газарт хүргэж өгдөг бөгөөд бид заримдаа анхаарал халамж тавихаа болиод үл тоомсорлодог.

Хөлдөө массаж хийх нь толгой өвдөх, нойргүйдэх, стресс гэх мэт асуудлыг эмчлэхэд тусалдаг. Олон хүмүүс стресс тайлах зорилгоор массаж хийх гол газар болох хүзүү, мөр, нурууг илүүд үздэг. Гэхдээ хөлний массаж нь таны зовнилыг тайлахад маш үр дүнтэй байдаг.

Судалгааны үр дүнд таван минутын хөл массаж нь хүнд хэлбэрийн өвчтөнүүдэд тайвшрах, стрессийг багасгахад тусалдаг болохыг тогтоожээ.

Хөлдөө иллэг хийх эхний алхам бол хөлийг хоёр гараараа чанга барьж, гараа доошоо зөөлөн хөдөлгөх явдал юм. Хөлийн хурууны үзүүрээс эхэлж, шагай хүртэл аажмаар хөдөлнө.

Хөлийн хуруунууд руу буцаж эргэж, хөнгөн хүчээр үрэх шаардлагатай. Хөлийг хоёр гараараа үргэлжлүүлэн барьж, эрхий хуруугаа хөлний доод хэсэгт аваачина. Хөлийн доод хэсгийг эрхий хуруугаараа үрнэ.

Шагайгаа массаж хийсний дараа хөлний дотор талыг эрхий хуруугаараа үрээд дараа нь хөлний доорх өлмийн бөмбөлгүүдийг дугуй хөдөлгөөнөөр массаж хий. Үүний дараа хуруу бүрийг шахаж, татаж аваарай. Эцэст нь хөлийг нь чанга барьж, эрхий хуруугаа хөлний дээд хэсэгт массажлаарай.

Массаж буюу иллэгийн аргаар хүнийг олон асуудлаас салгаж болдог. Нэн ялангуяа хүний гар болон хөлийн уланд мэдрэлийн маш олон цэг байдаг учраас тодорхой цэгүүдэд дарах байдлаар эрүүл мэнддээ анхаарч, өвчнийг түргэн хугацаанд илааршуулж болдог.

Хөлийн уландаа унтахаас өмнө иллэг хийх нь мэдрэлийн системийг амрааж, бэлгийн дур хүслийг хүртэл нэмэгдүүлэх тустай. Мөн хүний биеийн ерөнхий тэнцвэрийг хадгалж, цусны эргэлтийг сайжруулж, жирэмсэн үед хавагнахгүй байхад эерэг нөлөөтэй болно.

Хөлийн эрхийн хуруунд иллэг хийж, дарах нь уушиг, тархины эрүүл мэндэд тустай ба эрхий, чигчий хуруунаас бусад хуруунуудад иллэг хийх нь шүдний өвчинг анагаадаг. Үүнээс гадна хөлийн аль хэсэг ямар эрхтэнтэй шууд холбоотой байдгийг та дээрх зургаас хараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *