- Хамгийн хялбар жор

Бооход шаардагдах гичний хэмжээ нь зөвхөн хоёр халбага юм. Гичийг бага зэрэг халуун усаар холино. Гичний нунтаг хурдан уусдаг, бөөгнөрөл үүсгэдэггүй тул халуун ус байх ёстой. Бэлдмэлийг арьсны целлюлит үүссэн хэсэгт түрхэж, хальсан уутаар хоёр давхар боож өгнө.

Хугацаа – 15 минутаас хэтрэхгүй, минут хэтэрвэл хэсэг газрын арьс түлэгдэхэд хүргэдэг. Боолтыг аваап дараа нь та саван хэрэглэхгүйгээр халуун шүршүүрт орж, арьсандаа тос түрхэж чийгшүүлж өгөх хэрэгтэй (чийгшүүлэгч хэрэглэх нь илүү үр дүнтэй).

- Зөгийн бал, гичээр бэлтгэх.
Энэхүү жор нь өмнөхтэй адил энгийн бөгөөд цорын ганц ялгаа нь та гичийн нунтаг ба усны холимогт хоёр халбага шингэн байгалийн зөгийн бал нэмэх хэрэгтэй. Сайн холино, арьсанд түрхэж, хальсан уутаар боож 30 минут байлгана.

Илүү үр дүнтэй байхын тулд та хальсан уутны боолт дээр дулаан алчуур тавих эсвэл алчуураар боож болно. Хагас цагийн дараа та халуун шүршүүрт орж, арьсаа сайн чийгшүүлэх хэрэгтэй.

- Гич ба чидуны тос
Хуурай гичний нунтагаа 2-3 хоолны халбагыг бага хэмжээний халуун усаар шингэлнэ. Тосыг сайн холихын тул усыг аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Нунтаг нухашдаа нэг, хоёр хоолны халбага оливийн тос нэмж сайтар холино. Хольцын байдал нь цөцгийтэй төстэй байх ёстой.

Арьсанд хагас цагийн турш түрхээд дараа нь бүлээн усаар зайлж, чийгшүүлэх ба энэ жорыг целлюлитийн эсрэг маск болгон ашиглаж болно. Үүнийг хальсан уутаар боохгүй бөгөөд ялгаатай нь зөвхөн хольцыг арьсанд түрхсэний дараа маск нь арьсан дээр 15-20 минут байхад хангалттай бөгөөд дараа нь усаар зайлж угаана.

Эсрэг заалт: Гичний бүтээгдэхүүнийг арьс ерөнхийдөө сайн тэсвэрлэдэг. Арьсанд түрхэхэд тэдгээр нь шатаж буй мэдрэмжийг төрүүлдэг, заримдаа нэлээд хүчтэй байдаг боловч түлэгдэлт үүсгэдэггүй.

Гэвч зүрх судасны өвчин, уушигны сүрьеэгээр өвчилсөн хүмүүст ашиглахыг хориглодог. Хэрэв арьс дээр гэмтэл, үрэлт, шарх, зураас байгаа бол гичийг түр хугацаагаар хэрэглэхээс татгалзах нь дээр хэмээн зөвлөж байна.

Оросын уламжлалт эмнэлгийн номоос орчуулав.
Р.Сайхан-Уул