Categories
Uncategorized

ЖИЛ ОРОХУЙ, ТҮҮНИЙ ҮР БА ЗАСАЛ ХАДГАЛААД АВААРАЙ!

“Жил орох” гэсэн онцгойлж үзэх ёстой ойлголт байдгийг зурхайд тогтоосон байна.Энэ нь хүний насны 12 жилийн давтамжаар гарч ирдэг буюу давтамжийн эх 1-ээс жил орж,цаашаа 13 дахь жилд давтагдах жишээтэй.

Ингэхээр, жил орох нь; 1,13,25,37,49 61,73, 85,97, 109 насанд хамаарах тул тус тусын засалыг хийвэл зохилтой аж. Жил ороход,тухайн хүний өөрийн болон төрөл төрөгсөд, хань нөхөрийн бие махбод хямрах, зовлон хийгээд жаргалын харьцаанд з овлон ихэвчлэнх ба ад зэтгэр босох, бузрын хөнөөл гарах,хийморь доройтох зэрэг сөрөг муу гэмтэй.

Жил нь орсон хүн, тэр жилдээ талийгсдын оршуулга, алив найр хийгээд хуримын ёслол тэргүүтэнд орохыг, цээрлэж,зайлшгүй зөрчих тохиолдолд засал хийлгэж цээр гаргах учиртай.

ТУХАЙЛБАЛ; -13 ба 73 насны жил нь өөрийн “хүү” махбодтой байх бөөгөөд жаргал, з овлон ээлжлэн ад зэтгэр босох тул “Догсом”, “Доржнамжом”, “Цэнд”, “Банзрагч”, “Аюуш” уншуул.

Доржнамжомын жавтүй хийлгэхэд сайн. -25 ба 85 насны жил нь өөрийн төрсөн жилийн “нөхөр” махбодтой жил байх бөгөөд жаргал, з овлон ээлжлэн ад зэтгэр босох тул “Догсом” “Доржнамжом” “Цэнд”,”Банзрагч”,”Аюуш” уншуул. Доржнамжомын жавтүй хийлгэхэд сайн.

-37 ба 97 насны жил нь төрсний жилийн ” Дайсан” махбодтай жил ба гарлга гарах тул “Юмжайвриндүйсүм” “Цэвэгмэдийн чого” хуруулж,лусад балин өргө. -49 ба 109 насны жил нь ** эх ** жил бөөгөөд хийморь доройтох гэмтэй.

Түүнд “Нити”,”Жинсрэг” цутгуул. -61 насны жил нь төрсөн жилтэй адил махбодтай жил бөгөөд шуламын хөнөөл гарах учираас, “Ширнэн”, “Дашзэвэг”,”Цагаан дархи”, “Найман гэгээн”, “Сэдэд” зэрэг номноос сүсэг байвал уншуул?? “Цац” тавьж,”Цэдүв” насан бүтээл үйлдвээс сайн.

Бар жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш”жилтэй учирна.Хулгай,дайсан зохисгүй юм болж магад. “Догсом”, “Базарсад”, “Жалцанзэмобүнжан”,замд явбал “Далх” тахь. Могой,гахай жилтнүүд “Шишид” бага харш буух тул “Жадамба, Ногоон дарь эх, уншуулж, Амин золиг гаргуул.

Жил орсон хүмүүс оршуулга, хурим найрыг цээрэлж,зайлшгүй үед цээр гарга.

Эр хүний жил “Угтаж ордог” тул урдаас засаж сэрэмжил. Эм хүнийх “Үдэж дагадаг” тул жил орсны дараа ч засал хийлгэ.

Жилээ угтаж ордог 4 жил-Бар,могой,бич,гахай. Жилээ барьж ордог 4 жил- хулгана,туулай,морь,тахиа. Жилээ дагаж ордог 4 жил- үхэр,луу,хонь,нохой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *