Сармисыг улаан дарсанд дарснаар хоёр бүтээгдэхүүний аль алиных нь ач тустай шинж чанар нийлж, цус цэвэршүүлэх, дархлаа сайжруулах, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, бие организм дахь илүүдэл давсыг гадагш ялгаруулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, эрч хүч бэлэглэх, аливаа халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач тустай.

Сармис болон дарсны бэлдмэл хамрын ханиадыг түргэн хугацаанд эдгээнэ. Үүнээс гадна хорт хавдрын эсрэг ч үйлчилгээтэй.
Танд юу хэрэгтэй вэ?
12 хумс сармис,
сайн чанарын 500 мл улаан дарс.
Хэрхэн бэлтгэх вэ?
-Шилэн саванд улаан дарсаа хийж, дээрээс нь цэвэрлэсэн сармисаа хийж хутгана.
-Энэ бэлдмэлд хятад биш харин монгол сармис ашиглахыг зөвлөж байна. Учир нь хятад сармис анагаах ач тус багатай байдаг.
-Сармисаа бүхлээр нь, мөн нэг хумс сармисыг голоор нь хувааж ч хийж болно. Хувааж хийвэл бэлдмэл илүү хүчтэй үйлчилгээтэй байх болно.
-Шилэн саваа таглаад, хоёр долоо хоногийн турш гэрэл тусахгүй, сэрүүн газарт хадгална. Ингэхдээ өдөр бүр бэлдмэлээ 2-3 удаа сэгсэрч байх хэрэгтэй.
-Хоёр долоо хоногийн дараа бэлдмэлээ шүүж, тунгалаг биш өнгөтэй саванд хийж хадгална.
Хэрхэн хэрэглэх вэ?
Нэг сарын турш өдөрт 2-3 цайны халбага бэлдмэлийг ууж хэрэглэнэ.
илд хоёр удаа нэг сарын хугацаатай тус бэлдмэлийг хэрэглэж болно. Ойр зайтай хэрэглэхийг хориглоно.
Өвлийн улиралд ханиад томуу ихэсдэг. Харин иргэд та бүхэн хоол хүнсэндээ цэвэр сармисыг хэрэглэвэл ханиад томуу тусахаас урьдчилан сэргийлж, биеийн дархлааг сайжруулах сайн талтай юм. Хүйтний улиралд манайхан ханиаднаас сэргийлэх үүднээс хар шөл хийж уух, битүү хоол зэрэгт сармис хийж иддэг.
Өвлийн улиралд сармис сайн хэрэглэснээр ханиад томуу болоод олон өвчнөөс сэргийлэх, дархлаа сайжруулах олон талын ач тустай юм.
Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусийг устгах чадалтай юм байна. Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм.
Манай орны хувьд Ховд, Увс, Сэлэнгэ аймгуудад тариалж байгаа. Дашрамд сонирхуулахад Ховд аймгийн Буянт сумын үржил шимтэй хөрсөнд тарьж ургуулсан байгалийн органик бүтээгдэхүүн болох ааг, амт сайтай цэвэр монгол үрийн сармисыг тариланчид их хэмжээгээр худалдаалж эхэлсэн байна.