Хэрвээ та эрүүл намирсан урт үстэй болохыг хүсвэл энэ маскыг заавал хийж үзээрэй.

Орц:
1 ампул витамин В6, 1 ампул витамин В12, 1 гр. Витамин C (эмийн санд ууттай зарагддаг), 2 хоолны халбага касторовын эсвэл репейнийн тос, 2 хоолны халбага зөгийн бал (халуун уусны ууранд халаана) 2 хоолны халбага ямар ч хамаагүй үсний тос. Энэ бүгдийг хооронд нь сайтар холиод үснийхээ уг болон уртаашаа түрхээд халуун алчуураар бигнэж өгнө. 1 цагын дараа үсээ усаар зайлж угаана.

Үүнийг долоо хоногт 2 – 3 удаа хэрэглээрэй.
Ингээд үсэндээ маск тавьсан нэг цагийг бүхэлд нь гоо сайхандаа зарцуулчих. Танд нэмэлтээр нүүр, нүд, биеийн арьс арчилгааны талаар мэдээлэл хүргэж байна.Арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээтэй хөөлгөгчөөр хийсэн маск 20 грамм хөөлгөгчийг 2 хоолны халбага бүлээн сүүтэй холиод тараг шиг бүтэцтэй болох ба хутгах явцад хөөснүүд үүсэж эхлэхэд маск тань бэлэн болжээ гэсэн үг.

Бэлэн болсон маскаа нүүрэн дээрээ 10 минут байлгасны дараа эхлээд бүлээн дараа нь хүйтэн усаар угаагаарай. Энэ энгийн маск нь арьсыг цайруулах, чийгшүүлэх, булбарай зөөлөн болгох үйлчилгээтэй.
Тослог арьсанд зориулагдсан цайруулах маск
Тараг нь тослог арьсыг цайруулах, тослогыг багасгах, нүхийг агшаахад маш хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн билээ. 1 ширхэг өндөгний шар, 1 цайны халбага зөгийн бал, 3 хоолны халбага тарагийг хооронд нь сайтар холиод нүүрэндээ 10-15 минут тавьсны дараа эхлээд бүлээн дараа нь хүйтэн усаар угаагаарай.

Бүтэцийн хувьд маш шингэхэн болдог учир цэвэрхэн марлийг нэлээн хэд давхарлан нүд хамарны хэсэг гархаар хайчилж бэлдсэн маскандаа сайтар дүрээд нүүрэн дээрээ тавьбал илүү зохистой. Ихэвчлэн хүмүүс маск нүүрэндээ тавьчихаад өөр олон төрлийн ажил хажуугаар нь хийх гээд байдаг.

Энэ бол тийм ч зөв зүйл биш юм. Нүүрэндээ маск тавьсан тохиолдолд хэвтээд амрах нь илүү үр дүнтэй байдаг шүү.Нүхжилт багасгах овьёосны маск Овьёос нь зөвхөн ходоод гэдсийг цэвэрлээд зогсохгүй бидний арьсанд маш их хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн юм.

Овьёосыг кофе бутлагчинд хийгээд гурил шиг бүтэцтэй болтол нь бутлана. Хэрвээ та тослог арьстай бол 2-3 халбага тараг, хуурай арьстай бол 2-3 халбага сүү нэмж хутгаад нүүрэн дээрээ тавиад 10-15 минут болсны дараа угаагаарай.
Энэ маск нь арьсыг цайруулж, цэвэрлэж, нүхжилтийг багасгана. Асуудалтай арьсанд зориулсан маск 1 ширхэг өндөгний цагааныг хөөсөртөл нь сайтар хутгаад 3-4 дусал цайны модтой эфирийн тос, 1 цайны халбага крахмал нэмэн сайтар хутгана.

Тараг шиг өтгөн бүтэцтэй болтол нь крахмалыг дахин нэмж болно. Бэлэн болсон маскаа нүүрэн дээрээ түрхээд 10-15 минут байлгаад хатсаны дараа бүлээн усаар угаана. Дараа нь чийгшүүлэгч тосоо заавал түрхээрэй.