Categories
Uncategorized

НЭРНИЙ ЭХНИЙ ҮСЭГ ТАНЫГ ТОДОРХОЙЛНО. ХҮҮХДЭДЭЭ НЭР ӨГӨХДӨӨ АНХААРАХ ЗҮЙЛС Шэйрлээд аваарай

Хэн нэгэн хүнийг таньж мэднэ гэдэг хэцүү. Нөгөөтэйгүүр, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Анхны сэтгэгдэл гэдэг цаашдын харилцааны уур амьсгал ямар байхыг заадаг хэмжигч гэж болно. Та дөнгөж танилцсан, танилцахыг хүсч буй хүнээ ямар зан ааштай вэ гэдгийг мэдэхийг хүсч байгаа бол нэрнийх нь эхний үсгээр тандаарай.

“А, Б” үсгээр эхэлсэн нэртэй хүн

Тэр романтик хүн биш. Сээтгэнэх чадваргүй, гэхдээ хүссэнээ авч чаддаг нэгэн аж. Хэн нэгнийг гуйх, элдэв сорилт, аз турших дуртай ч энэ чанараа гаднаа ил гаргадаггүй. Өөрийн бодол санааг бүхнээс дээгүүр тавьдаг, өөртөө сэтгэл хангалуун нэгэн юм.

“В, Г, Д” үсгээр эхэлсэн нэртэй хүн

Дур сонирхол, мэдрэмжээ бүх юм өөрийнх нь тал руу эргэтэл хянаж чаддаг тэвчээртэй нэгэн. Хайрлуулж, хайрлаж, дурлалын бэлэг авах дуртай. Зориг гарган сэтгэлээ илэрхийлчихвэл илүү нээлттэй байж чадна.

“Е, Ё, Ж” үсгээр эхэлсэн нэртэй хүн

Аливаа зүйл өөрийнх нь санаснаар болохгүй бол шууд хаячихдаг зантай. Мөнгө хангалттай байсан ч зүгээр суухыг хүсдэггүй. Өөрийгөө хамгийн шилдэг нь гэж харуулахыг хичээдэг. Маш нээлттэй, их хөдөлгөөнтэй, романтик хүн аж.

“З, И, K” үсгээр эхэлсэн нэртэй хүн

Их голомтгой, төгс зүйл байгүй гэдгийг мэдсээр байж түүнийг л хайсаар байдаг. Өөрөөсөө илүү эсвэл өөрийнхөө зиндааны хүнд л татагддаг. Хамгийн мэдрэмтгий. Үүрэг хариуцлагыг чухалд үздэг. Хааяа хүмүүстэй чин сэтгэлээсээ хандана гэдэг түүний хувьд хэцүү зүйл болж хувирдаг.

“Л, М, Н” үсгээр эхэлсэн нэртэй хүн

Зорилгоосоо тийм ч амархан няцдаггүй. Өөрийн болгох гэсэнээ өөрийн болгож байж тайвширдаг. Шударга, наргианч, тачаангуй байж чаддаг. Ер бусын өвөрмөц зүйлд татагддаг. Хардалт гэдэг түүний хувьд асуудал. Хардахаараа биеэ барих чадвараа гээчихдэг.

“О, Ө” үсгээр эхэлсэн нэртэй хүн

Өөртөө итгүүлэх чадвар нь дээд цэгтээ хөгжсөн, нийтэч нэгэн. Эвгүй байдалд орсон ч өөрийгөө эвтэйхэн аваад гарчих чадвартай. Туйлшрамтгай, зоригтой, төрөлхийн романтик хүн. Мөн уужим сэтгэлтэй, өршөөнгүй байж чаддаг.

“П, Р, С” үсгээр эхэлсэн нэртэй хүн

Энерги ихтэй. Зөв гэж үзсэн зүйлийнх нь эсрэг зогссон хэн бүхнийг замаасаа зайлуулчихдаг. Харамсалтай нь зөв гэж үзсэн зүйл нь ихэнхдээ зөв байдаггүй. Гайхамшигт хайрын түүх хүлээж байдаг ч сэтгэл зүрхээ чөлөөтэй байлгаж чаддаггүй. Хялбархан аргаар хэнтэй ч хамаагүй удаан хугацааны харилцаатай байх гайхалтай чадвартай.

“Т, У, Ү” үсгээр эхэлсэн нэртэй хүн

Романтик үзэл бодолтой ч хайр дурлал бол зовлон гэсэн үзлээс ангижирахыг хүсдэггүй. Зовлонд унасан, азгүй гэмээр хүмүүст татагддаг. Өөрийгөө тэнгэрийн элч гэж боддог, найз нөхөддөө туслахад хэзээд бэлхэн.

“Ф, Х, Ц” үсгээр эхэлсэн нэртэй хүн

Хайрын ид шидэнд итгэдэг учир романтикт тооцогдох нь бий. Түүний хувьд амраг чухал байр суурьтай. Хайраа илчилж, илэрхийлэхдээ хэнээс ч санаа зовдоггүй.

Боломжийг алддаггүй. Амраг нь өөрөөс нь ямар нэг талаараа дутуу санагдвал, харилцаандаа хагарал үүсгэхэд ч бэлэн. Шинэ амраг, шинэ амьдрал сонирхлыг нь татаж, хайрлуулж, магтаал сонсох дуртай нэгэн.

“Ч, Ш, Э” үсгээр эхэлсэн нэртэй хүн

Маш онцгой яриа өрнүүлж чаддаг. Үүгээрээ чухал хүмүүсийг өөртөө татах чадвараа ил гаргадаг. Хүссэнээрээ байж, сайхан харагдаж, бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Онцгой гэж үзсэн хүнээсээ хамтдаа байж, халуун дотно байхыг шаарддаг.

“Ю, Я” үсгээр эхэлсэн нэртэй хүн

Бусад хүмүүсийн бодол түүнд маш чухал. Бусдад таалагдах дуртай. Цагийг тайван орчинд энхрий байдлаар өнгөрөөх дуртай. Өөрийнхөө юу хийж байгааг мэддэг хүн таалагддаг. Бүтээсэн зүйл нь удалгүй нуран унах нь элбэг учир шантрах нь ч их. Гэхдээ зарим үед эрч хүчээр дүүрэн байдаг.

Хүний амьдралыг насан туршид нь дагаж явах дуудуулах нэр гэдэг нь ихээхэн утга төгөлдөр ажээ. Эцэг эхчүүд хүүхдэдээ нэр өгөхдөө хөнгөн хийсвэр, сэтгэлийн хөөрлөөр, бусдыг даган дуурайх хандлагатайгаар хандаж яавч болохгүй юм. Шинэхэн аавын хувьд төрсөн хүүхдэдээ нэр хайрлахдаа дараах зүйлсийг ажигласнаа Та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Миний үеийн залуус, бидний эцэг эх, эмээ өвөө нарын нэр ихэвчлэн буддын шашны ойлголтыг агуулсан Түвд нэрүүд байдаг. Харин одоо жинхэнэ Монгол нэр сонгож өгөхийг залуучууд эрмэлздэг болжээ.

Иймдээ ч орчин үед хүүхдүүддээ өгөх болсон нэрэнд дараах гурван шаардлага тавигдаж байна гэж хэлж болохоор байна.

Товч

Ховор буюу өвөрмөц

Утга төгөлдөр

Товч байхын тухайд Монгол хүн дэлхийн хүн байх ёстой гэдэг хандлага эцэг эхчүүдийн дунд бий болжээ. Бас сүүлийн үед англи юм уу латинаар бичиж дуудахад эвтэйхэн байхыг эрэлхийлдэг болсон шиг ээ. Хүүхдийн нэр урт байх тусам бүтэн дуудагдахгүйгээс авахуулаад банкны кредит карт, аливаа мэдээллийн санд бүтэн багтахгүй байх зэрэг ихээхэн хүндрэл гардаг.

Барууны нийгэмд хүний овог /монголын хувьд эцгийн нэр/, өөрийн нэр болон Title буюу (Mr, Ms, Dr) Гуншинг оролцуулаад нийт 20 тэмдэгтэд багтаж байхаар тооцоолсон байдаг ба ихэнх мэдээллийн систем нь электронжсон барууны банк, татварын газар, нийгмийн халамжийн төв, ажилд зуучлах товчоо гэх мэт байгууллагуудад бүртгүүлэх, үйлчлүүлэхийн тулд манай монголчууд маань багагүй бэрхшээл амсдаг билээ.

Эцгийн нэр болон өөрийн нэрний аль нэг нь урт /10-с дээш үсэгтэй/ хүмүүсийн бүтэн нэр, гуншинтайгаа кредит карт дээр нь багтдаггүйгээс өөрийн нэрний зөвхөн эхний үсгийг тавиулах нь уг картыг жолооны үнэмлэх /барууныхны хувьд хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх гэсэн үг/ авах зэрэг бусад тохиолдлуудад хүчинтэй бичиг баримтад тооцуулахад төвөгтэй байдаг ба эцгийн нэр нь ижил байх магадлал өндөртэй ах дүү, найз нөхөд, бусад хүмүүст урьдчилан сэргийлэхэд бэрх элдэв асуудал үүсгэж болзошгүй байдаг.

Мөн өөрийн нэр дээр чек хүлээн авахад нэр нь таслагдсан, тал дутуу нэрээр ирдэгээс болоод зарим банкууд чекийг нь бэлэн мөнгө болгохоос зайлсхийх талтай.

Мөн залгаа нэрнүүд /Энх-Од=Enkh-Od -н “-” dash-г зарим программ таньдаггүй, хориотой тэмдэгтэд тооцдог/, олон гийгүүлэгч зэрэг орсон 2-с дээш нэрний нийлэмж бүхий /

Мөнхлхагва=MuNKHLKHagva, Энхцэцэг мэтийн Ink (бэх, черниль), Monk (лам, хувраг)-с цаашаагаа шууд гацаанд оруулдаг/ нэрнээсээ болж хөгтэй, хүндрэлтэй асуудлуудаас салдаггүй олон хүн байдаг. Саяханы нэг жишээ дурдахад жудо бөхийн дэлхийн аваргаар дундад азийн зарим нэг орны тамирчдын нэр нь дээр өгүүлсэн MuNKHLKHagva гэдэг шиг нэг доор хэт олон гийгүүлэгч давхардсан байхыг уншихад үнэхээр төвөгтэй санагдсан шүү.

Энэ бүх тохиолдлуудыг олон талаас нь бодолцох хэрэгтэй болов уу? Миний сонгосон нэрийн тухайд Монгол хэлний тайлбар тольд байхгүй байсан. /Яг ийм тохиолдол гардаг юм байна лээ/ Түүхэн талаасаа ч тэр, одоо хуулийн байгууллагад хэрэглэгдэж байгаа нэр хэдий ч гэлээ тайлбар тольд ороогүй үг. Иймд өөрийн таньдаг хэл шинжлэлийн хүндээ хандах хэрэг гарсан. Утгыг нь нэг сайхан тайлбарлуулж аваад сэтгэл харин ч нэг ханасан даа. Ялангуяа хоёр монгол үгийн язгуурыг нийлүүлж нэг үг бүтээх гэж байгаа бол зохицол, утга төгөлдөр байх талаас нь хэл шинжлэлийн эрдэмтдээс асуухад буруугүй юм байна лээ шүү.

Мөн буддын шашны ойлголтод нэрийг бүтэн дуудах нь буян заяа тэгширдэг гэдэг ойлголт ч бас бий.

Ховор байхын тухайд бол түгээмэл хэрэглэгддэг нэрсээс татгалзах нь зөв гэж боддог. Миний хувьд шинэ хүндээ Монголд ганцхан байх тэр нэрийг өгнө гэж шийдээд байсан. Танд таалагдаж буй нэр байвал тухайн нэрээ Монголд хэчнээн байгааг шүүж олох амархан юм. Статистикийн үндэсний хороо энэ боломжийг олгожээ. Ганцхан “Google” байхад л Танд хангалттай.

Харин ганцхан байх тэр нэр чинь олон жилийн дараа хэчнээн болж хувирахыг таашгүй юм. Хэдий өнөөдөр ганц байгаа ч гэлээ Монголчуудын даган дуурайх сэтгэлгээгээр хожмын нэг өдөр тухайн нэр хэчнээн олон болсныг Статистикийн үндэсний хорооноос мэдэх боломжтой байгаа юм. Тухайлбал: Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Эзлэн” гэдэг нэр 2012–2018 оны дотор цор ганцаас 60 болтлоо нэмэгдсэн байх юм. МУГЖ С.Жавхлангийн хүүхдэдээ өгсөн “Юм-Агь” гэдэг нэр 2010–2018 онуудад 1–39 болтлоо тус бүр нэмэгдсэн байна.

Монголд байх хамгийн түгээмэл нэр “Бат-Эрдэнэ” гэх бөгөөд 15259 Бат-Эрдэнээс овгоороо ч ялгагдахгүй дуудагдах хэчнээн зуун Бат-Эрдэнэ байгаа гэж та бодно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *