Categories
Uncategorized

БУРХАН БАГШИЙН ЗҮРХЭН ТАРНИ Хадгалаад аваарай

БУРХАН БАГШИЙН ЗҮРХЭН ТАРНИ

“Дадьята ум мүни мүни маха мүни еэ суухаа, ум зэяа биди суухаа”

Бурхан шашны бүх сургаал, бурхан багшийн эрдэм чадал энэхүү тарнид шингэсэн байдаг тул сүсэгтэн олон та бүхэн амь нас, эрүүл мэнд, ажил үйлсийн бүтэмж , эд баялаг, сайн хань ижил, сэтгэлийн амар амгалан зэрэг хүсэл юу байна түүнийгээ бодоод уншихад биелэх нь гарцаагүй хэмээн буддын номонд олонтаа айлдсан.

Мөн ёсчлон дадуулж, өнө удаан үйлдвээс хамаг сэтгэлийн муу чанарыг арилгаж арисгадаг тул төгс гэгээрлийн шалтгаан болох нь дамжиггүй юм.Хамаг амьтныг энэрэн нийгүүлсэх сэтгэл төрөн арвитаж, буяны үйл бүтэхийн ерөөл оршсон буй за.

Та бүхэн минь шэйр хийж бусдадаа буян хийгээрэй.

Бурханы баруун гарын тэргүүн шавь Бурхантай уулзаагүй байхдаа үнэний эрэлт хатаж явахдаа Ражгир хотод Бурханы хамгийн анхны таван шавийн бага нь болох Ариханд Ашважиттай таараад тэр хүнийг жинхэнэ гэгээрэлд хүрч ариуссан хүн болохыг нь мэдэж бадарчилж явахад нь дагаж явсаар хоолоо идэж дуусахад нь очиж мэндлээд таныг харахад та гэгээрэл ариусалд хүрсэн нь тодорхой байна.

Та ямар багшаар, ямар сургаалыг дагаж гэгээрэл ариусалд хүрэв хэлж өгнө үү? гэсэнд Ашважит миний багш Бурхан энэ хотын ойролцоох хийдэд заларч буй.

Очоод та түүнээр заалга гэсэнд Сарипутта тэсэж чадалгүй товчхон айлддаг сургаалыг нь хэлж өгөөч гэсэнд Ашиважит Бурханы айлддаг сургаалыг хураангуйлан “ҮЕ дхамма-хэттү паббхаяа, хэтүнан татаагатха ааха, тэсхаанан жа ниродха, эвам ваадь махасамана” гэх товч айлдсаныг сонсоод хурц билгүүнд Сарипутта тэр суудал дээрээ гэгээрлийн анхны шат болох Шротаппанаад хүрсэн гэдэг.

Энэ шүлгийн утга нь “Юм бүхэн учир шалтгаанаас үүдэлтэй, тэр л шалтгааныг Бурхан тайлан айлддаг болоод мөн тэдгээрийг устгах аргыг нь бас тэр их хуварга бээр айлддаг болой” гэсэн утгатай билээ. Гэтэл одоо олон хүнийг гэгээрэл ариусалд хөтлөх чадвар бүхий энэ шүлэг тарни болон хувирч олон сүм хийдүүдийн хаалганы гадна “Ом үе дхамма-хэттү паббхаяа, хэтүнан тэсхаанан татаагатха ааха, тэсхаанан хиродха Эвам ваадь махасамана СВАХА” гээд тарни болгосон байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *