Categories
Uncategorized

Б.Ариунзул: Ер нь согтуугаар нь далимдуулж эмэгтэй хүнтэй унтвал хүчинд тооцдог биздээ Этик-н ах нараа

Ariunzul Batnasan Б.Ариунзул: Ер нь согтуугаар нь далимдуулж эмэгтэй хүнтэй унтвал хүчинд тооцдог биздээ Этик-н ах нараа‼️‼️‼️
Урлагт дэг журам байх нь зөв, гэхдээ.

Этик продакшн ба захирал Алтантамгын Энхжин. Мардайн ард юу болсон бэ?⁉️

Би жүжигчны мэргэжлээр суралцаж яваа оюутан хэд хэдэн кинонд туслахаар явж юм сурах чин хүсэлтэй яваа. миний туслахаар ажилласан Мардай кино 22 оны эхний хагасын хамгийн их үзэлттэй кино болсон бөгөөд киноны арын багт ажилласан болохоор гоё л санагдаж байлаа. Зураг авалтын ард юу болсон бэ?

Энэ киног хийх хугацаанд бид бүхэн 10 гаруй хоног тайз барилцаж олны хэсэгт жүжиглэж салхинд бидний хийсэн павилон нурахад ахин барихад туслаж кинонд туслахын ажлыг хийж нэг сургуулийн доод курсийн дүүгийн үүргийг биелүүлсэн. Найруулагч, зураач ах нараасаа сурах юм их байсоон.

Харин… ах дүүс найз нөхдөөрөө арын албанд ажиллаж байх үед бидэнд ямар хоол өгсөн бэ? Санхүүг хэн хариуцдаг вэ? Жүжигчин Энхжин этик продакшны захирал санхүү мөнгийг хариуцдаг бөгөөд бидний хүнсэнд зориулж зөвхөн уушиг будаа эх мэт хамгийн хямдхан хоолыг бэлдэж зарим тохиолдолд тогооч эгч авчирсан материалд уурлан Энхжинтэй хэрэлдэж бидэнд өөрөөсөө мах гарган хоол хийж өгдөг байлаа.

Ихэнх тохиолдолд уушиг будаа гэдэс дотор. Тэнд тогооч эгч өөрөөсөө мах гаргаагүй бол бид хаягдал уушгиар хооллосоор ирэх байв. Цэргийн ангийн тогооч эгчдээ баярлалаа Найруулагч Даваазул ах чимээгүй л гараад өөр хоол идчинэ. захирал Энхжинч бас

Цалин

Бид юм сурж байгаа болохоор цалин гэж нэхдэггүй, цалин ярих хүн ч байхгүй,яриад нэмэргүй Цалин авсан туслах угаасаа байхчгүй

Харилцаа

Туслахуудтай нохой шиг харицдаг гэдгийг олон хүн хэлэх байх зурганд ирсэн явсаьн хамт байсан бүх хүн. Үгэнд орж үнэгүй ажилла эсвэл зодуул гэдэг дүрэмтэй. Кудстай холбоотой тэр кинонд жүжиглэсэн ах нараас ч шанаа авсан. Зүгээр зогсоод дарамтлуулж зодуулаад цалингүй ажиллах кино үйлдвэрийн оффист нь ангиараа дарамтлуулж очиж архинд гүйх,зодуулах.

Хамт олон:

Байгууллага захирлаараа овоглогддог байх тэгвэл захирал нь согтуу зодож дарамтална доод курсийн гэх нэрээр үнэгүй хоолчгүй ажиллуулна. Бусад нь даган дууриаж дарамтлана зодно.

Энэ постыг бичсэн шалтгаан‼️‼️

Дараагын кино нь бас л массанд дуудсан хүүхдүүд чинь хүйтэнд хоолгүй ‼️дарамтанд‼️

Ахиад Этик пропакшны кинонд ажиллахгүй туслахгүй Алтантамгын Энхжин гэдэг өөрөөсөө доор хүнийг нохой шиг үздэг хүний эргэн тойронд очихгүй. Дараа нь кино хийхээрээ массынхандаа хоол төсөвлөж туслах дүү нартаа махаар хоол хийж өгдөг болоорой ахаа‼️Машинаа солиод том жийптэй болсон байналээ захирлаа бинзены мөнгөөрөө мах аваад дүү нартаа хоол хийгээд өгвөл дараа нь ядарсан үед чинь бинзенгүй машиныг чинь түрээд ч болтугай явах сэтгэлтэй байсан шүү Энхжин ахаа жинхнээсээ томорхоосоо өмнө ойлгоод аваарай.‼️

Зодуулж дарамтлуулж үнэгүй ажиллах гэж урлагт ордог юм бол болимоор юм байна‼️жиып унаад том болдог бол томормооргүй юм байна‼️Та нарын үе өөр бидний үе өөр байх гэхдээ хүн шиг харицаж хоол ундтай зарцалдаг байсан байлгүйдээ аль ч үедээ. Гүтгэлээ худлаа нэр хүнд унагалаа гээд хайж ирээд дарамтлавал цохисон зодсон оюутнуудтай нийлээд бүх дарамт зодуурыг чинь цагдаад өгчихнө.Ер нь согтуугаар нь далимдуулж эмэгтэй хүнтэй унтвал хүчинд тооцдог биздээ Этик-н ах нараа‼️‼️

Ёс зүйтэй байж дээд үеийн ах гэдэг нэрээр дүү нараа дарамталж,хэл амаар доромжилж ,боолчилхоо болий тэхүү⁉️‼️

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *