Мэдээ

27 настай хохирогч залуу эхний хагалгаандаа оржээ

27 настай залууг таван хүн бүлэглэн нийтийн байранд шатаасан хэрэг энэ сарын 16-нд Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нэгэн нийтийн байранд болсон.

Хэргийг эргэн сануулбал, 27 настай Б-г фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй Р гэгч нь нийтийн байрандаа дуудан уулзаж, гурван эрэгтэй, нэг эмэгтэйтэй бүлэглэн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэж, банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлэн зодсон.

Улмаар дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж, гал тавин шатаан хэргийн газраас зугтсан. Тухайн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилсан билээ.

Улмаар гурван эрэгтэйг 30 хоног яллагдагчаар цагдан хорьж, хоёр эмэгтэйг суллан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй.

Хохирогч залуугийн биеийн 80 хувь түлэгдэж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй билээ. Эмч нарын зүгээс хэд, хэдэн хагалгаанд орох ёстойг ар гэрт нь хэлсэн талаар шууд дамжуулалтын үеэр хэлж байсан юм. Тэгвэл өчигдөр /2022.09.27/ эхний хагалгаа амжилттай болжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү