48 цагаас дээш хугацаанд өтгөн гарахгvй байхыг өтгөн хаталт гэнэ. Шарсан хуурсан хурц (цардуул ихтэй буюу 2-р хоол) хоол хүнс ихээр хэрэглэснээр бүдүүн гэдсэнд аажим аажимаар хурамтлагдаад ямар ч зүйлд уусаж хөөгдөж гадагшлахааргүй тагтаршдаг. Өтгөн хаталт нь эмэгтэйчvvдэд эрэгтэйчvvдээс гурав дахин илvv тохиолддог.

Шалтгаан
Өтгөн хаталт нь хоол боловсруулалт удаашрах, өтгөнөө удаан барих зэргээс үүсч болно. Архаг хэлбэрийн өтгөн хаталт нь шараах шалтгаантай:
Анатомийн байрлалтай холбоотой:
Төрөлхийн шулуун гэдэс урттай байх (энгийн хүмүүстэй харьцуулахад шулуун гэдэс хэдэн см-р урт байх)
Шулуун гэдсэнд түгжрэл үүссэн:
Бүдүүн гэдэсний ургацаг
Бүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний нарийсал
Шулуун гэдэс цоорсон
Шулуун гэдэсний хорт хавдар
Эмэгтэй хүний хувьд шулуун гэдэс болон умайн хана урагдах
Мэдрэлийн гаралтайгаар:
Аутизм
Ахар сүүлний ясны гэмтэл
Паркинсоны өвчин
Нугасны гэмтэл
Саажилт
Булчингийн өөрчлөлтийн гаралтайгаар:
Аарцгийн булчинг амрааж чадахгүй байх
Аарцгийн булчин сулрах
Дотоод шүүрэлтэй холбоотойгоор:
Чихрийн шижин
Бамбай булчирхайн тархмал хордлогот бахуу
Жирэмслэлт зэргээс үүдэлтэй байж болно.
Шинж тэмдэг
Долоо хоногт гурваасдоош удаа хүндрэх
Том, хатуу өтгөн гарах
Бие засахад хүчтэй дүлэх шаардлага гарах
Хүндрэхэд шулуун гэдсэнд нэг зүйл саад болж байгаа мэт санагдах
Шулуун гэдсээ бүрэн хоосолж чадахгүй байгаа мэт санагдах
Хэвлий дээр дарж бие засах шаардлагатай болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Хэрэв сүүлийн 3 сарын дотор эдгээр шинж тэмдгүүд гурваас дээш удаа ажиглагдсан бол архаг өтгөн хаталттай гэж үзнэ.
Хүндрэл
Долоо хоногт гурваасдоош удаа хүндрэх
Том, хатуу өтгөн гарах
Бие засахад хүчтэй дүлэх шаардлага гарах
Хүндрэхэд шулуун гэдсэнд нэг зүйл саад болж байгаа мэт санагдах
Шулуун гэдсээ бүрэн хоосолж чадахгүй байгаа мэт санагдах
Хэвлий дээр дарж бие засах шаардлагатай болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Хэрэв сүүлийн 3 сарын дотор эдгээр шинж тэмдгүүд гурваас дээш удаа ажиглагдсан бол архаг өтгөн хаталттай гэж үзнэ.
Зөвлөгөө
Кофе уух: Сүүгүй, сахаргүй цэвэр хар кофе уух нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний сайжруулдаг.
Ногоон цай: кофетой адил гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг.
Үзэм: Энгийн үед үзэм их идэх нь гүйлгэхэд хүргэдэг. Харин өтгөн хаталтын үед бие засахад тусална. Өдөрөт хагас аяга үзэм дангаар нь идэж болно.
Лимонтой ус уух: Лимон нь гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах бөгөөд биеийг цэвэршүүлдэг.
Нэмэлт тэжээл хэрэглэх .Жимс ногоо байнга хэрэглэдэггүй бол нэмэлт тэжээлийг эм хэлбэрээр хэрэглэж болно.
Эдгээрийг хэтрүүлэн хэрэглэх, олон дахин хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Эрүүл хүнд өтгөн үүсч гадагшлахдаа:
Нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү өдөрт 2 кг орчим боловсорсон хүнсний зүйл орж ирдэг бөгөөд бүдүүн гэдсэнд шимэгдсэний дараа 200-300 гр ялгадас үлддэг. Өтгөн гадагшлах хүртлээ бүдүүн гэдсэнд хуримтлагдаж байдаг. Гэдсэн дэх зүйл нарийн гэдсээр 4-5 цаг, бүдүүн гэдсээр 12-18 цагийн турш явдаг. Ямар ч хүнсний зүйл 24 цагаас дээш хугацаанд хэт ялзарч улмаар бүдүүн гэдсийг өвчлүүлэх аюултай. Тиймээс хоногт заавал нэг удаа өтгөнөөр бие засах зайлшгүй шаардлагатай. Өтгөн хатах үед арга хэмжээ авахгүй явснаар аажимдаа шамбарам өвчтэй болох, бүдүүн гэдэсний үрэвсэл, хорт хавдартай болох аюултай.
Өтгөн хаталт үүсэх шалтгаан:
~ Шингэн буюу ус бага уух
~ Хөдөлгөөн багатай байх (Суугаа ажил хийдэг хүмүүс)
~ Хоол хүнсэндээ ургамалын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. (Махан хоолыг хэт их хэрэглэдэг хүмүүс)
~ Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн буурах Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих бүтээгдэхүүн болох алмонд самар хар чавга тогтмол хэрэглэх.
~ Удаан хугацааны сэтгэл гутрал. Удаан хугацаагаар ямар нэг байдалаар стресстэй явах үед өтгөн хаталттай тулгардаг. Амьдралын хэвийн хэв маягтаа ороход буцаад зүгээр болдог.
~ Ходоод гэдэсний замын эмгэг. Ходоодны шарх улайлт үрэвсэл нойр булчирхайн үрэвсэл, бактергүйдэл (хелико бактертай байх), бүдүүн гэдэсний хавдар.
~ Зарим эмийн бэлдмэл
~ Мэдрэлийн өвчин (Цус харвалт, нугасны гэмтэл)
~ Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг (бумбай булчирхай, чирхийн шижин болон бусад)
Явц: Гэдэсний ханын агшилт суларсанаас, эсвэл єтгєний гарах замд ямар нэг саад тулгарсанаас єтгєний явц эрс удааширдаг.
Шинж тэмдэг: Өтгєн хатахаас гадна гэдэс євдєх зовиур илэрч болно. Хий юмуу, эсвэл өтгөн гарсны дараа бие хөнгөрнө. Гэдэс дvvрэхтэй зэрэгцэн зүрх өвдөх, зүрх дэлсэх мэтийн зовиурууд илэрч болно.
өтгєн хатахад хоолны дуршил буурах бєгєєд хэхрүүлж, аманд эвгvй амт амтагдана. Заримдаа толгой өвдөх болон булчин чинэрэх тохиолдол гардаг. Ууртай бухимдуу болж, сэтгэлээр унаж, нойр алдагдана. Өтгөн хатахад арьсанд бас өөрчлөлт гарч болно. Цайрч цонхийн шар туяа татаж, vлбэгэр болж уян хатан байдлаа алдаж батга гарамтгай болно.
Үр дагавар: Өтгөн хаталт нь удаан хугацаагаар vргэлжлэх нь гэдэсний дивертикулез, шулуун гэдэсний євчин (шамбарам, шулуун гэдэсний урагдалт ба шулуун гэдэсний vрэвсэл) vvсэхэд хvргэж болно. Vvнээс хамгийн аюултай хvндрэл нь бvдvvн гэдэсний хорт хавдар юм. Хавдар нь гэдсэнд єтгєн тvгжирэх vеэр бий болдог хорт бодисуудын нєлєєгєєр vvсдэг. Хэрэв өтгөн хаталт нь гэдэсний хавдраас болж vvссэн бол мэс засал хийлгэх шаардлагатай.
Бусад тохиолдолд: Ус сайн уух Өглөө босоод өлөн дээрээ шүд нүүр гараа угаахаасаа өмнө босож зогсож байгаад 2 аяга халуун бүлээн усыг том том балгаж ууна. Энэ ус нь амин ус бөгөөд шөнийн турш биед ялгарсан хорт бодисыг биеээс хурдан гадаглуулах ач тустай. Хоол цайнаас өмнө 1 айга ус ууна. Хоолны дундуур болон дөнгөж хоол идсэний дараа ус уухгүй байвал сайн. Та биеийн жингээ /кг/ 0,033-аар үржүүлээрэй.
Гарсан тоо нь таны өдөрт заавал уух ёстой усны хэмжээ байх болно /литрээр/ Ургамлын гаралтай бvтээгдэхvvнийг хvнсэндээ тvлхvv хэрэглэх:
Жимс, ногоон өнгийн ногоо, хар талх, алмонд самар, хар чавга г.м. Хоолныхоо гурилыг сонгохдоо 2-р гурилыг (хар) сонгож хэрэглэвэл сайн. Архаг өтгөн хаталттай бол улиралд 1 удаа давстай усаар гэдэсээ цэвэрлэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн Өглөөний 2 аяга халуун бүлээн амин усыг уусныхаа дараагаар 10 минут галуун цуваагаар гэр дотроо явах. Энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж өтгөн гадагшлахад түлхэц болно. Ямар нэг туулгах тураах эм бэлдмэлээс татгалзах. Иймэрхүү төрлийн эм бэлдмэл нь маш хүчтэй бөгөөд 1 удаа маш сайн туулгах боловч дараа дараагийн удаа уг эмэндээ өтгөн гадагшлахаа болино.
Мөн тураах эм нь автоматаар цатгалан байна өлсөхгүй байна гэсэн сигнаалийг тархинд шууд өгдөг бөгөөд хоолны үнэр авах үед ходоод хоол идэх гэж байна гэж ойлгоод автоматаар шүүрлээ ялгаруулж эхэлдэг энэ үед тархи цатгалан гэсэн мэдрэмжийг өгөхөд ходоод хоосон ходоодоо боловсруулж улмаар ходоодны шарх, үрэвсэл, улайлтыг үүсгэдэг. Хелико бактераас үүдэлтэй өтгөн хаталттай бол хелико бактерийг эмчлэх хэрэгтэй. Линкээр орж хелико бактерийн эмчилгээг харна уу?
Эмчилгээ: Өтгөн хаталттай удаан явсанаар бие организм бүхэлдээ хорддог бөгөөд дотор муухайрах, толгох эргэх, хоолны дуршил буурах, байнгын шарталтын байдалтай байдаг.