Categories
Uncategorized

АМЬДРАЛАА ӨӨРЧЛӨХ ҮЙЛИЙН ҮРИЙН 7 ХУУЛЬ ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Үйлийн үрийн тухай “Хүн юу тарина түүнийгээ хураадаг” гэсэн сайхан үг ч бий.

Таны хийсэн үйлийн энерги орчлонгоор тархаж арав дахин үржигдэн буцаж өөрт ирдэг гэж үздэг. Тэгвэл эдгээр үйлийн үрийн тухай долоон хуулийг мэдэж авсанаар таны амьдралд эерэгээр нөлөөлөнө гэдэгт бид итгэлтэй байна.

Зорилгодоо бүх анхаарлаа хандуул

Сайн үйлийн үрийг хүртэх хамгийн сайн аргын нэг бол өөрт тавьсан зорилгодоо бүх анхаарлаа хандуулах. Цаг хором бүрийг зорилгоо биелүүлэхийн тулд ашиглах хэрэгтэй. Алдаа гаргасан ч гэсэн шантралгүй алдаанаасаа суралцаж урагшлах хэрэгтэй. Таны зорилго удахгүй биелэх болно.

Эргэн тойрны ертөнцтэйгээ холбоотой бай

Юу гэсэн үг вэ гэвэл өнөөдрийн амьдралтайгаа холбоотой, өнөөдрөөрөө амьдрах ёстой гэсэн үг. Өнгөрсөн амьдралдаа биш, ирээдүйн амьдралдаа биш одоогийн амьдралаараа амьдрах хэрэгтэй. Өдөр бүрийг өөрийн нөөц бололцоогоо шавхан амьдрах нь танд сайн үйлийн үрийг авчрах болно.

Хариуцлагатай бай

Бас нэгэн сайн үйлийн үрийг өөрийн амьдралдаа авчрах аргуудын нэг бол аливаа зүйл хариуцлагатай байх юм. Өөрийн хийсэн сайн ч бай муу ч бай үйлийн өмнө хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Бусдад буруу бүү тох.

Өөрийгөө шоол

Өөрийгөө шоолох нь сайн үйлийн үрийг авчирдаг. Та өөрийгөө шоолж, “хийж” чаддаггүй бол ямарч ч шүүмжлэлийг өөртөө хүлээж авч чаддаггүй гэсэн үг. Бусдын хэлсэн тоглоомын үгийг дааж сурах хэрэгтэй. Хүмүүс ч танд сайнаар хандах болно.

Тэвчээртэй бай

Бидний хэлж заншсан “Тэвч итгэ хүлээ тэгвэл чи ялна” гэсэн үгийг амьдралын хэвшил болго. Аливаа зүйлд тэвчээртэй байж урдах ажлаа хийсээр байх хэрэгтэй. Сайн үйлийн үр танд ирэх болно.

Эелдэг бай

Сайн үйлийн үрийг өөртөө авчрах бас нэгэн арга бол эелдэг байх. Зөвхөн бусдад харуулахын тулд биш өөртөө эелдэг байх хэрэгтэй. Жишээ нь та бусад руу худлаа инээмсэглэхгүй сэтгэл зүрхнээсээ инээмсэглэж байгаарай. Өөртөө эелдэг байж чадвал хүссэн хүсээгүй бусдад ч эелдэг нь ханддаг болно.

Өөрчлөгдөхөд бэлэн бай

Өөрчлөгдөх нь тийм ч сайн зүйл биш ч гэсэн зарим үед өөрчлөгдөх нь эерэг үйлийн үрийг авчирдаг. Та ямар нэгэн буруу, муу зүйл хийж байгаагаа мэдэж байгаа бол одоо өөрчлөх цаг нь ирсэн. Одоо ч өөрчлөгдөхөд оройтоогүй байна. Танд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *