Categories
Uncategorized

ХЯМД ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН ХОР УРШИГ Шэйрлээд аваарай

Үнэтэй гоёл чимэглэлийн зүйлс авч чадахгүй байгаа хүмүүс хямдхан зүйл авч хэрэглэх нь элбэг. Тиймээс хямд гоёл чимэглэлийн зүйлс зарах нь ихэд ашигтай байдаг бөгөөд ялангуяа өсвөр насны охид үүнийг ихэд сонирхдог.

Гэвч судалгааны үр дүнд энэхүү гоёл чимэглэлийн зүйлст тугалга, хүнцэл (мышьяк), мөнгөн ус ашигладаг болох нь тогтоогдсон байна.

Судалгаа хийсэн чимэглэлүүдийн 99% нь токсин агуулсан байсан бөгөөд энэ нь хавдар үүсгэхээс гадна сэтгэн бодох чадварыг муутгадаг байна

Хаврын улирал эхэлж харшилтайгаа нүүр тулж эхэлсэн үү? Тэгвэл энэ зөвхөн ганц таны асуудал биш гэдгийг хэлмээр байна.

Дэлхий нийтээрээ дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийг “Харшлын өдөр” болгон тэмдэглэдэг. Арьсны эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлсон байна.

Дэлхий дахинд тархалт нь жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид хэдийнээ олон нийтэд мэдэгдсэн.

Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.

Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 24-өөс 30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байна.

Судлаачид 2020 он гэхэд нийт хүн амын 50 хувь нь харшлын гаралтай өвчнөөр өвчлөх магадлалтай гэж үзжээ. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон байна. Энэ бол анзаарахгүй өнгөрч болохгүй асуудал юм.

ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг ХАРШИЛ буюу АЛЛЕРГИ гэнэ.

ХАРШИЛ ҮҮСЭХ ШАЛТГААН:

Биднийг хүрээлэн буй бүх зүйлс харшил үүсгэх шалтгаан болдог. Хамгийн элбэг тохиолддог харшил үүсгэгчид:

Бүх төрлийн ургамал

Химийн /будаг/ болон эмийн бодис

Хүнс, хоол тэжээл

Тоос, тоосонцор /гэрийн, үйлдвэрийн, номны гэх мэт/

Хөгц

Шавьж

Амьтны үс, ноос

Зарим нэг гоёл чимэглэлийн металл эдлэл

Нарны хэт ягаан туяа

Агаарын бохирдол

Хөрсний элэгдэл

Агаарын хүйтэн хэм зэрэг болно.

Харшлын үед дараах ШИНЖ ТЭМДЭГ илэрнэ. Үүнд:

Амьсгалын замын шинж тэмдэг: Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт.

Арьсны шинж тэмдэг: Хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах, атопийн дерматитийн шинж.

Бусад шинж тэмдэг: Ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг (гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх ), шавьжинд хатгуулсны дараах том хэмжээний хавдар гэх мэт.

Харшлын урьдчилан сэргийлэлт

Аль болох харшил үүсгэж байгаа зүйлээсээ хол байж, тайван амрах, халуун хоол унд хэрэглэн бие махбодийн дархлааг хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй.

Сайн амрахад нойр их нөлөөтэй. Учир нь биднийг унтаж байх үед бие махбодь өөрийнхөө бүхий л дасан зохицол, өсөлт хөгжил болоод эд, эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг явуулж байдаг.

Харшилд өртсөн тохиолдолд хүн тодорхой хэмжээний сэтгэл санааны хямрал буюу стрессэд амархан өртдөг. Стрессийн эсрэг бидний бие махбодид үүсдэг даавар нь дархлалын тогтолцоог дарангуйлж, өвчний явцад сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд өвчнөөсөө хурдан ангижрахын тулд сэтгэл санаагаа тайван байлгахад онцгой анхаарах нь чухал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *