Та өглөө босох гэж бөөн юм болдог уу? Ямар ч зүйл болж байсан дахиад хэдхэн минут нүдээ анин хэвтэж, өглөөний хүнд мэдрэмжийг үл тоон давж чаддаг нэгэн мөн бол та өглөө эртлэн босдог хүмүүсээс ухаантай нэгэн. Зөвхөн ухаантай байгаад ч зогсохгүй илүү аз жаргалтай байдаг гэдэгтэй ч маргахгүй гэнэ.

“Why Night Owls Are More Intelligent” судалгаагаар өөрийн нойрыг хянаж чаддаг, мөн орой унтаж, өглөө өөрт хэрэгтэй нойроо нөхөн авч чаддаг хүмүүс илүү бүтээлч, ухаалаг байдаг гэж дүгнэжээ.
Судлаач Сатоши Каназава, Каяа Перина нар сэрүүлгээ унтрааж, өглөө босох хүнд хэцүү мэдрэмжийг үл тоож дахин хэдэн хормыг өөртөө бэлэглэж чаддаг хүмүүс өөрийгөө төлөөлөх, өөрийгөө удирдах ихээхэн чадвар, мэдрэмжтэй байдаг гэсэн байна. Та “ёстой” гэсэн үүднээс, дургүй зүйлдээ өглөө эртлэн сэрэхийн оронд өөртөө дахин хэдэн хором олгож байгаа нь тэр.

Мөн 1998 онд хийсэн Соутамптоны судалгаагаар оройн 11 цагаас хойш унтаж, өглөө 8 цагаас хойно сэрдэг хүмүүс илүү аз жаргалтай, эрүүл амьдралын хэвшилтэй байдаг гэж ээ.
“Судалгаанд оролдсон хүмүүсийн 365 нь буюу 29 хувь нь 11 цагаас өмнө орондоо орж, 8 цагаас өмнө сэрдэг, 318 нь буюу 26 хувь нь 11 цагаас хойно унтаж, 8 цагаас хойно сэрдэг байв.

Гэвч эртлэн босдог хүмүүс орой унтдаг хүмүүсээс илүү баян эсвэл амжилттай байна гэсэн үндэслэл харагдсангүй. Харин ч шөнийн шар шувуунууд амьдралдаа ихээхэн бүтээлч хандаж, хүссэнээ хийж чаддаг, илүү амжилттай байж чадаж байв.
Мөн үүнээс илүү унтдаг (11, 12 цаг орчим), маш олон цагийг нойрсож өнгөрүүлдэг хүмүүс байсан. Тэдний хувьд байдал өөр.

Учир нь тэд бусад хүмүүстэй харьцуулахад бүтээмж бага мөн нас барах эрсдэл нь бусад 9 цаг унтдаг хүмүүсийнхтэй харьцуулахад 1.7 хувиар их байна. Харин 8 – 9 цагийг унтаж өнгөрүүлдэг хүмүүст энэ эрсдэл арай бага” хэмээн судалгаандаа дурджээ.
Эх сурвалж: ub.life
Өглөө эрт босоогүйгээс болж таны өдрийн ажил бүтэлгүйтсээр байна уу. Тэгвэл танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Сэрүүлэгтэй цагаа орноосоо хол тавь: Ихэнхдээ хүмүүс сэрүүлэгтэй цагаа хажуудаа тавьж унтах зуршилтай. Энэ нь сэрүүлэг дуугармагч унтраагаад дахин унтах боломжийг таньд олгож байна гэсэн үг юм. Тиймээс сэрүүлэг дуугарангуут шууд босоод сэрүүлгээ унтраах хэрэгтэй.
Огцом өөрчлөлт хийх хэрэггүй: Өглөө босдог цагаасаа тав, арав, арван таван минутны өмнө сэрүүлгээ тавьж сэрэх нь нэн тустай аж. Хэдэн цагт босохоор төлөвлөсөн тэр цаг хүртлээ өдөр болгон минут минутаар ахиулснаар таны бие организм ч дасан зохицох болно.

Эрт босох гайхамшгийг өөртөө мэдрүүл: Өдрийнхөө төлөвлөгөөг гаргах, нар мандахыг харах, амттай өглөөний унд бэлтгэх, бясалгал хийх, гэр бүлийнхэнтэйгээ илүү их цаг өнгөрөөх зэрэг үйлдэл хийснээр чамд хэмжээлшгvй их хүч, энерги, баяр баясгаланг олж авах боломжийг өгдөг давуу талтай.

Өглөө эртлэн босч чадахгүй байгаа бол …
Эрт босох болсон шалтгаанаа гаргах: Яагаад эрт босох болов гэдэг шалтгаанаа гаргаж түүнийгээ хэрэгжүүлэн үр дүнг нь хараад танд урам зориг орох болно. Эрт боссон тэр цагаа ашиглаж чадаагүй, ач тусыг нь мэдрээгүй бол эрт босох нь дэмий мэт санагдаж, бууж өгөх болно.

Эрт унтах: Олон хүн орой орондоо хөрвөөж, унтаж чаддаггүй. Өглөө эрт босох дадал сурч байх хугацаандаа орой унтдаг зуршилаа үргэлжүүлбэл бие махбодь нь ачааллаа дийлэхгүй нойр нь хүрч, ядрах учир бууж өгөх талтай.
Тиймээс хүссэн хүсээгүй хэдэн минутны өмнө сэрсэн яг тэр минутныхаа өмнө орондоо орж унтахыг оролдох хэрэгтэй. Нойр чинь бүр хүрэхгvй байвал орондоо ном уншаарай.

Бүрэн гүйцэд сэрэх: Сэрүүлгээ унтраамагцаа шууд О-ийн өрөө рүү орж нүүр гараа угаах эсвэл цоглог хэмнэлтэй дуу тавьж өөрийгөө бүрэн сэрээгээрэй.
Нойр хүрч байна гэсэн бодол битгий бод: Нойр хүрч байна, буцаад унтах юмсан, ядарч байна, бага унтлаа, дэндүү эрт юмаа гэх мэт зүйл бодох хэрэггүй. Ингэж бодоод байвал эрт босож сурахгүй.

Дээрх алхмуудыг хийснээр та өглөө эртлэн босож тухайн өдөр таны хувьд үр бүтээлтэй өнгөрөх болно.