Цус өтгөрөх нь эрүүл мэндэд яагаад аюултай байдаг вэ? Хэрхэн цусаа шингэрүүлэх вэ?

Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх тос , холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг.

Жишээ нь: дулаан цаг агаарын нөхцөлд их хөлрөх, бие шингэний дутагдалд орох үед цусны гематокрит ихэссэнээс зовиур мэдэрч эхлэх ба энэ үед гемоглобин, цусны улаан эсүүд болон цусны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ тогтвортой байдлаас хэлбэлзэнэ.

Цус өтгөрөх олон хүчин зүйл бий:
-Чихрийн шижин
-Таргалалт
Хорт хавдар
Уургийн дутагдал
Атеросклероз
Амьдралын буруу хэв маяг
Цусны өвчин
Зүрхний мэс засал хийлгэж, хиймэл хавхлага тавиулах

Аутоиммун өвчин
Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл
Илэрч болох шинж тэмдгүүд:
Толгой эргэх/өвдөх
Арьс загатнах
Эрч хүчгүй болох
Амьсгалахад хүндрэл учрах

Хараа муудах
Цусны даралт ихсэх
Яагаад эрүүл мэндэд аюултай вэ?
Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно.

Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж Зүрхний шигдээс, Тархины цус харвалт, Уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг

Цусыг хэрхэн шингэрүүлэх вэ?
хэрвээ танд цус өтгөрөх шинж илэрвэл эрүүл амьдралын хэв маягт дадах/ эрүүл хооллолт хөдөлгөөн/ Цус цэвэршүүлэх эмчилгээ үр дүнгээ өгнө.
Цус өтгөрсөн үед эм хэрэглэлгүй цусаа шингэлэх арга бий, тухайлбал хоолны цэсээ жаахан өөрчлөөд үз. Юуны өмнө буцалсан ус тогтмол ууж сур. Шүүс, цай зэрэг шингэн биш зөвхөн ус уух ёстойг анхаарна уу. Насанд хүрсэн хүн өдөрт бүр 2-2,5 литр ус уух хэрэгтэй.

Халуун өдөр үүнээс ихийг хэрэглэвэл зохино. Та мөн гэр бүлийн гишүүдээ ус уулгаж сургаарай. Цэвэр ус бол тромб үүсэхээс сэргийлдэг бөгөөд гарын доор хамгийн ойр бөгөөд хамгийн хүчтэй хэрэгсэл.

Цус шингэрүүлэх хүнс гэж бий.
Үүнд: Оливын ба маалингын тос, алимны уксус, самар, сонгино, сармис, нимбэг, наранцэцгийн самар, улаан манжин, какао, гашуун шоколад, загас ба загасны тос, томат, томатын шүүс, овъёосны агшаамал, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, интоор, цангис, чий жимс, цагаан гаа.

Дээр дурдсан хүнсний жагсаалтаас ядаж 2-3 нь өдөр бүр таны хоолны ширээн дээр байх ёстой. Түүнчлэн сармис тогтмол хэрэглэвэл тромб үүсэх магадлал тал хувиар багасдаг билээ.