Орчин үед хүн болгонд тулгарч буй эрүүл мэндтэй холбоотой нэг сөрөг үзэгдэл нүдэнд ажиглагдах болсон.

Учир нь хүн бүр л өөрсдийн ажлыг компьютер дээр хийдэг бөгөөд энэ нь нүдний харааг муутгах гол шалтгаан болж байна. Тиймээс Lifestyle хамт олон бид олон та бүхэнд хэрэгтэй зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.
Нүдээ аних: 120 секундын турш та өөрийн нүдийг хэт хүчлэлгүй хурдан аньж нээх хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулна.

Шилэн дээр фокус авах хэрэгтэй: Та цонхон дээр нэг жижиг цэг зураад тухайн цэгэн дээр хараагаа тогтоож харах хэрэгтэй. Үүний дараа цаад хэсэгтэй нийтэд харах хэрэгтэй. Энэ дасгалыг 5 удаа хийгээрэй.

Нүдээ томруулж харах: Нуруу цэх сууна. Нүдээ 5 секунд аньж амраасны дараа байж чадах хамгийн томоороо нүдээ нээх хэрэгтэй. Энэ дасгалыг 8-10 удаа хийгээрэй. Энэ нь нүдний хажуугийн булчинг амрааж цусны эргэлтийг сайжруулдаг.
Дулаан алга: Нүдээ хэсэг хугацаанд аниад тайван амрах хэрэгтэй. Үүний дараа халуун гарын алгаараа нүдээ дараарай. Минутын дараа нүдээ нээнэ.

Массаж хийх: Хуруунуудынхаа тусламжтайгаар хийх бөгөөд та хуруунуудаараа нүдний угт чиглэн зөөлөн дарж өгөөрэй. 1-2 секундын дараа хуруугаа авна. 3 удаа давтан хийгээрэй. Энэ нь нүдний доторх шингэний урсгалыг сайжруулдаг.

Усаар сэргээх: Өглөө та нүдээ аньж байгаад эхлээд халуун бүлээн усаар шавшиж дараа нь хүйтэн усаар шавших хэрэгтэй. Харин өдөр болон үдээс хойш эсрэгээр нь буюу эхлээд хүйтэн дараа нь халуун бүлээн усаар шавших хэрэгтэй.

Долир харах: Гарын эрхий хуруугаа хол бариад түүн дээр харж өгөөрэй. Хуруугаа баг багаар хамар луугаа ойртуулна. Энэ дасгалыг 10 удаа хийгээрэй.
Хуурах дасгал: Нүдээ маш чанга 5 секунд аньсны дараа хурц тодоор нээж өгөх хэрэгтэй. Энэ дасгалыг 10 удаа хийж өгөөрэй.

Тойрох дасгал: Нүдээ удаанаар цагийн зүүний дагуу болон эсрэг зүгт тойрог хэлбэрээр эргүүлэх хэрэгтэй.
Сээтэгнэсэн харц: Нүдээ удаанаар зүүнээс баруун болон баруунаас зүүнд чиглэн харна. Энэ дасгалыг 6 удаа хийгээрэй.

Хязгааргүй тэмдэглэгээгээр харах: Зурагт үзүүлсэн байдлаар үргэлжлүүлэн хараарай. Хамгийн гол нь дунд талын цэгээс эхлэх хэрэгтэй. Энэ дасгалыг 3 удаа давтан хийнэ.
Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гарагийг дэлхий нийтээр хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн уг өдрийг “Хамтдаа хүчтэй” уриан дор зохион байгуулж байна.

Харааны сулралтаас сэргийлэх ач холбогдлын талаар мэдээлэл өгч, чихрийн шижин өвчтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл болон нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг эрт илрүүлэх үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийжээ. Мөн 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эмч нар үзлэг хийж иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү “Манай төв “Хүүхэд бүрийн харааг хамгаалъя” уриан дор тусгай баг ажиллуулж олон үйл ажиллагаа явууллаа.
Тухайлбал, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 144, 120 дугаар сургуулийн 3000 гаруй хүүхдийн харааг шалгаж үзлэг хийсэн. Үүнээс 600 гаруй хүүхэд давтан үзлэгт орох, харааны шил зүүх зайлшгүй шаардлагатай байсан.

Манай төвөөс жилийн хугацаанд хагас сая хүүхдэд харааны шил тааруулж өгсөн. ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн харааг мөн шалгаж зөвлөгөө мэдээлэл өгч байгаа” хэмээн ярилаа.
Нүд сохрох болон хараа сулрахад хүргэж байгаа нэг гол шалтгаан нь засагдаагүй гэрлийн хугарлын өөрчлөлт болон нүдний даралт ихсэх өвчин байдаг гэнэ.
