Categories
Uncategorized

Аав нь б иеэ ү нэлэгч авах гэж байгаа болж утасдан Эрээнд “ажилладаг” охиноо б уудалд ирүүлж барьж авчээ

Ийм нэгэн эмгэнэлтэй явдал Эрээнд гарчээ. Үхтэл үр харам гэгчээр аав ньурагшаа явж охиноо хайсаар энэ аргаар барьж аван буцааж авчирчээ.

Хэрэг явдал Дарханд эхэлжээ. Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 4 –р байрны … тоотод суух Боржигон овогт Г.С гэдэг эмэгтэй нь 21 настай Т.О-г эмзэг байдлыг нь далимдуулан, ашиг хонжоо олох зорилгоор Эрээн хотод очиж б иеэүнэлэхэд нь зуучлан нэг сая төгрөгний шан харамж авчээ.

Тэрээр хохирогчид өөрсдөө урагшаа гаргаж өгөөч хэмээн гуйсан гэж мэдүүлсэн. О, А гэдэг хоёр бүсгүй “ Хятад руу гаргаад өгөөч, энд бид хоёр дэмий байж байхаар тэнд ажилламаар байна” гэжээ. Мөн ар гэрийнхэндээ самранд явлаа гээд хэлсэн тул асуудалгүй гэж ятгажээ.

Эрээнд нэг хүүхэн гаргахад хятадууд 1500 юаны шагнал өгдөг аж. Зуучлагч нь тэр үед байрны мөнгөний 400 мянга, дэлгүүрийн 150 мянга гэх зэрэг өрөнд унаад байсан тул мөнгө хийхээр хоёр бүсгүйг дагуулан урагшаа явжээ.

Тэд такси хөлсөлжээ. Замын-Үүдээр О нь гараад  харин А-г гаргаж чадсангүй тул таксины мөнгөний барьцаанд үлдээжээ. О нь “Уаз-469”-д суун хил гараад Эрээний зээл гэх газарт очиход өвөрмонгол нэр нь Шөвгөөнөө, монголчууд Батаа гэх эр тосож аван “би чиний ажиллах буудлын эзэн байна, чамайг авчирсаны шагнал болох 1500 юанийг Учрал руу шилжүүлнэ” гэжээ.

Зуучлагчийг өвөрмонгол, хятадууд ингэж нэрлэдэг байжээ. Ийнхүү бүсгүй  Лобо гэх эзний мэдэлд оржээ.  Учрал буюу зуучлагч нь урдаас шилжиж ирсэн мөнгөө аваад таксины барьцаанд үлдсэн А-гийн хамт Дархан буцсан байна.

Урагшаа гарсан  О-гийн аав нь охин нь олон хоногоор алга болсонд хайж эхэлжээ. Удалгүй эхнэрийх утсанд ……. гэсэн дугаараас “Охин нь байна. удахгүй гэртээ очино, санаа зоволтгүй” гэсэн мессэж иржээ. Мессэж ирүүлсэн дугаарыг танил болох Орчлон гэдэг өвөрмонголд үзүүлэхэд Эрээний дугаар байна гэсэн байна.

Ингээд аав нь урагшаа явжээ. Эрээнд очоод Орчлонгоор газарчлуулан монгол б иеэүнэлэгчид байдаг я нхны газруудаар явж хайжээ. Сурагласаар хотын захын нэгэн буудалд байгааг нь мэдээд Орчлонгоор утасдуулан Монголоос ирсэн хүн үйлчүүлэх хүсэлтэй байгаа мэтээр ярьж дуудлага өгчээ.

Удалгүй охин нь аавынхаа буусан буудалд ирээд баригдсан байна. Гэхдээ охиноо шууд аваад явж чадсангүй. Охиных нь бичиг баримт өнөөх Батаа гэх өвөрмонголд байжээ. Түүний эхнэр Халиун нь Дарханы эмэгтэй гэнэ. Батаа охиныг нь 4000 юаниар авсан тул ярилцаж байж 3150 юань төлж  паспортыг нь авчээ.

Мөн түүнээс Дарханы Учрал гэх эмэгтэй охиныг нь Эрээнд авчирч өгсөн болохыг мэджээ. Батаа нь “би Учралтай мөнгөний тооцоотой” гэжээ. Аав нь Дарханд ирээд зуучлагч эмэгтэйг ц агдаад барьж өгөөд Эрээн явж охиноо авчирахад гаргасан унаа, буудлын зардал болох 1,9 сая төгрөгийг нэхэмжилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *