ТА ЯМАР АМТАНД ДУРТАЙ ВЭ?
Халуун амт: Халуун амтанд халуун ногооны амт багтана. Цус, хийн гүйдлийг идэвхжүүлдэг сайн талтай боловч сэдрээх чанартай тул хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

Ялангуяа шамбарам, ходоод, гэдэсний шархлаа, өтгөн хатах, шээсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэх нь зүгээр, хэтрүүлбэл хор ч болж мэднэ.

Исгэлэн амт: Зөв иссэн исгэлэн амт хүний элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг. Ялангуяа монголчуудын сүү, цагаан идээний исгэлэн амт чухал ач холбогдолтой.
Гэвч үүнийг хэтрүүлэн хэрэглэвэл хоол боловсруулах ходоод хямардаг. Ходоодны шүүс ихэдсэн, үе мөч, бөөрний ажиллагааны дутагдалтай хүмүүс ийм амттанд шунахын хэрэггүй биз.

Гашуун амт: Гашуун амттан хөөрлийг намжааж шээс туух үйлчилгээ үзүүлдэг. Өтгөн хатдаг хүн энэ амттаныг хэрэглэх шаардлагагүй. Хэрэглэвэл зүрх тань дэлсэнэ. Толгой тань эргэнэ. Дотор муухайрч тавгүйтнэ.

Чихэрлэг амт: Энэ амт хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавируулах, хордлого тайлах үйлчилгээтэй. Ялангуяа зэрлэг жимс их ач холбогдолтой. Хэтрүүлэн хэрэглэвэл хэт таргална. Иймээс тарган болон чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглээд байх шаардлагагүй.
Шорвог амт: Энэ амт хүний биеийн цус, хөлсөнд зайлшгүй хэрэгтэй. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл зүрх бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулж цусны даралтын хэмжээг алдагдуулдаг болно.

Элэг бол хүний бие дэх хамгийн том булчирхай юм. Дунджаар 1500 гр жинтэй. Элэг нь цөс үйлдвэрлэж, цөс нь цөсний хүүдийд хадгалагддаг. 12 хуруу гэдсэнд цөс нь өөхийг задлах нөлөөтэй.

Анатоми
Элэг нь өрцний баруун доод хүнхэрт байрлах хэвлийн хөндийн эрхтэн юм. Тэгш гадаргуу дээр байрлуулсан өндгийг баруун доод өнцгөөс зүүн дээшээгээ налуу хуваахад үүсэх дүрстэй адилтгаж болно.

Эндээс дээд буюу өрцөн тал доод тал нь хүний элэг урд талаас харахад 2 хэсэгтэй байдаг бол дороос харахад 4 хэсгийг тодорхой харж болно. “Н” үсгээр эдгээр хэсгүүдийг зааглаж болно. Зүүн тал- , баруун , урд талын дөрвөлжин хэсэг ар талын сүүлт хэсэг- “H” үсэгний хөндлөн зааг дээр элэгний үүд байрлана. Үүдэн вен элэгний артери, элэгний цорго тус тус агуулна.

Эсийн төрөл
Элгэнд хоёр гол төрлийн эс байдаг паренчимал ба паренчимал бус. Элэгний эзлэхүүний 80% нь паренчимал эснээс бүрдэнэ харин паренчимал бус эс элгэн доторх эсний тооны 40%-ийг эзлэх боловч эзлэхүүний 6,5%-ийг эзэлдэг.
Синусойд гепатик эндотелал эснүүд, Купфер эснүүд, бусад гепатик эснүүд нь паренчимал бус эснүүдэд багтаж элэгний синусойдэд багтана.
