Categories
Uncategorized

Аманд ороод л уусах амтат гуляш хийх хялбар жор ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Аманд ороод л уусах мэт тансаг амтыг мэдрүүлэх болно. Ингээд хамтдаа жортойгоо танилцаарай

Орц:

Үхрийн мах – 500 гр

Сонгино – 2 ширхэг

Гурил – 1халбага

Улаан лоолийн паста – 3 халбага

Давс, перец, лаврын навч

Хийх арга:

Махаа дөрвөлжилж хэрчиж бэлтгэнэ.

Сонгиноо хальслаад жижиглэж хэрчээрэй.

Хайруулын тавганд тос хийж халаагаад, үүндээ махаа ойролцоогоор 5 минут хуурч, дээр нь сонгиноо хийгээд ахин 5 минут хуураарай.

Хуурсан махан дээрээ давс, перецээ тааруулж хийж амтална. Ингээд ахин 2-3 минут гал дээр байлгасныдараа улаан лоолийн пастагаа нэмж хийгээд хутгана.

Үүн дээрээ 2-3 ус хийж, лаврын навчаа нэмээрэй.

Зөөлөн гал дээр ойролцоогоор 1 цаг чанаж болгоорой.

Ингээд л таны хосгүй амттай, аманд ороод бутрах зөөлхөн гуляш бэлэн болох юм. Бэлтгэсэн гуляшаа агшаасан будаа, талх, төрөл бүрийн салат гэхчлэн юутай ч хольж идэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *