Categories
Uncategorized

ӨДӨР БҮР ХИЙЖ ИДМЭЭР АМТТАЙ ЖИГНЭСЭН МАХНЫ ЖОР Шэйрлээд хадгалаад аваарай

Амралтын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Гэртээ хайртай дотны хүмүүстэйгээ ширээ тойрон суугаад хоол идэх хамгийн жаргалтай биш гэж үү?

Ялангуяа тэр бүр идээд байдаггүй сонирхолтой дээрээс нь амттайхан хоол хийгээд хамтдаа идэх бол дээдийн жаргал. Иймд өнөөдөр та бүхэндээ шинэлэг нэгэн хоолны жорыг хүргэж байна.

ОРЦ:

Буцалсан ус – 600 мл

Татсан мах – 500 гр

Будаа – 300 гр

Үрлэн улаан лооль – 250 гр

Сонгино – 1 ширхэг

Лууван – 1 ширхэг

Давс – амталгаагаар

Нунтаг хар перец – амталгаагаар

ХИЙХ АРГА:

Сонгиноо хальсалж жижиглэж хэрчинэ. Луувангаа мөн адил хальсалж цэвэрлээд, үрээрэй. Хэрчсэн сонгиноо хайруулын тавганд хийж, шаргал болтол нь хуураад луувангаа нэмж, 1-2 минут ахин хуураарай.

Татсан махан дээрээ амталгаагаар давс, перец хийж базна. Махаа амталсны дараа жижиг хэмжээтэй бөөрөнхий мах бэлтгэнэ.

Одоо будаагаа угааж гаргаад, дээр нь хуурсан лууван сонгиноо хийнэ. Давс, перец хийгээд, будаагаа хутгаарай.

Ингээд будаагаа савны ёроолд тарааж бэлтгээд, дээр нь бөөрөнхий махаа өрнө. Хажуугаар нь угааж цэвэрлэсэн үрлэн улаан лоолио тавиарай. Үүн дээрээ 600 мл ус хийгээд таглана.

Савтай хоолоо шарах шүүгээнд хийж, 180 хэмд 1 цаг чанаж болгоорой. Ердөө ингээд л өнөөдөр танай гэр бүлийнхнийг аз жаргалтай болгох хоол бэлэн болох юм.

ТА ТАВТАЙ САЙХАН ХООЛЛООРОЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *