Өдөржин гадуур явсны дараа гутлаа тайлахад эвгүй үнэр гараад ёстой л эвгүй байдалд оруулаад байна уу? Ялангуяа углааш өмссөн үед хөл амархан чийгтэж, эвгүй үнэр гардаг. Гэхдээ үүнийг шийдвэрлэх хэд хэдэн арга бий. Тиймээс тэгтлээ санаагаа чилээх хэрэггүй шүү.

Алимны цуу
Алимны цуу нь бактерийн эсрэг үйлчилгээтэй учир таны гуталны дотор талын бохирдлыг сайтар цэвэрлэхийн зэрэгцээ эвгүй үнэрийг ч мөн арилгана.
Алимны цууг хөвөнд шингээж, гуталныхаа дотор талыг арчиарай. Ингээд нэг хоногийн дараа өмсөж болох юм. Үүнээс хойш таны гутал чийг татаж, муухай үнэр гарахгүй.

Давс эсвэл хүнсний сода
Давс болон хүнсний сода аль аль нь гуталны эвгүй үнэртэй тэмцэж, цэвэрлэж чадна. Үүнийг хэрэглэх ч мөн хялбархан. Эхлээд гутлаа угааж цэвэрлэж тавьна.

Дараа нь гутал дотроо нэг халбага давс болон нэг халбага хүнсний сода хийж орхиорой. Өглөө гэхэд гутал тань бүрэн цэвэрлэгдэж, муухай үнэр нь арилсан байх болно.
Өдөр тутам
Хачирхалтай санагдаж мэдэх ч, энэ нь үнэхээр үйлчилдэг шүү. Бүсгүйчүүд маань углаашийг оймсгүй өмсдөг учир амархан чийгтэж, муухай үнэр гардаг.

Харин өдөр тутмын хэрэгслийг углаашин дотроо дэвсэж өмссөнөөр, чийг татахгүй мөн эвгүй үнэр ч гарахгүй.
Хөлийн ариун цэврийг сахих
Хамгийн сүүлд арга бол хөлийн ариун цэврийг сайтар сахих юм. Тогтмол хөлөө сайтар угааж цэвэрлэх, оймсоо ойр ойрхон сольж байх гэхчлэн таны хувийн зүгээс анхаарах ёстой зүйлс ч бас бий. Тиймээс эдгээрийг хэрэгжүүлж, хөлийн эвгүй үнэрээсээ салаарай.

1: Чийгтэй арьсанд эвгүй үнэр гаргагч нян үрждэг тул хөлөө өдөр бүр угаагаарай –
Дулааны улиралд манайхан хөгшин, залуугүй спорт загварын гутал, пүүз, кэт өмсдөг. Хэдийгээр энэ нь хөлд хөнгөн, эвтэйхэн байдаг ч өглөө¬нөөс орой хүртэл чийг татдаг гутал өмсөх нь эрүүл мэндэд халгаатай гэдгийг та хэн нэгнээр хэлүүлэлтгүй сайн мэднэ.

Ийм гутал биед муу төдийгүй хувийн ариун цэвэрт ч бас багагүй хүндрэл учруулдаг. Хөлийн ул улайж, арьс цочрон загатнадаг. Энэ нь яваандаа мөөгөнцөр үүсгэдэг байна. Тиймээс танд чийгтэй хөлөө мөөгөнцөр-төхөөс нь өмнө яаж арчлах тухай зөвлөж байна.
-. ХӨЛӨӨ САВАНТАЙ УСААР УГААЖ, САЙН ХАТААХ ХЭРЭГТЭЙ
Хөлийн уланд хөлсний булчирхай их байдаг тул пүүз, кэт өмссөн үед хөлрөлтийн талаар ярих ч хэрэггүй. Тиймээс хөлөө өдөр бүр савантай усаар угаагаарай. Хүмүүс шүршүүрт орохдоо биеэ зүлгэж угаасан хэрнээ хөлийнхөө улыг үрж угаадаггүй. Энэ нь тэнд нян үлдэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Харин хөлөө угаасныхаа дараа сайн хатаагаарай. Тэр тусмаа хуруунуудынхаа завсрыг мартаж болохгүй. Чийгтэй арьсанд эвгүй үнэр гаргагч нян үрждэг юм. Өөрөөр хэлбэл, хуримтлагдаж зузаарсан, үхэжсэн эсүүд үнэр гаргагч нянгуудын хамгийн таатай орчин болдог. Тиймээс өсгийд хуримтлагдсан эвэр, илүүдэл арьсаа ч бас авах хэрэгтэй. Иймд та усанд орохдоо хөлийн улаа тусгай үрүүрээр үрж цэвэр¬лээрэй.

3: Хуш модны улавч худалдан авах. Тэд хийсэн байна хуш мод мөөгөнцөрийн бөгөөд та үнэр урьдчилан сэргийлэх туслах болно. Дээрээс нь, хуш үнэр арилгах, нянгийн өсөлтийг урьдчилан сэргийлэх нь маш их сонголт хийж, цэвэр, гэрэл,, яруу үнэртэй.
3: ГЭРТЭЭ ХӨЛ НҮЦГЭН ЭСВЭЛ ЗАДГАЙ ШААХАЙ ӨМСӨЖ СУР
Хөлнөөс чинь гарч буй эвгүй үнэр таныг зовоогоод байвал өдөрт 2-3 удаа оймсоо солиод үзээрэй.

Үнэр дарагч бас хэрэглэж болно. Хэрвээ та трико өмссөн бол өдөрт хэдэн удаа солиход хүндрэлтэй байх нь гарцаагүй. Энэ үед хөлс дарагч түрхэх нь хамгийн тохиромжтой. Хамгийн гол нь хөлс дарагч алюмины оксидтой байх ёстой шүү.
Мөн гэртээ хөл нүцгэн эсвэл задгай шаахай өмсөж сурах хэрэгтэй. Энэ танд багагүй тус хүргэнэ. Хэрэв хөлнөөс чинь эвгүй үнэр гарсан хэвээр байвал бүлээн усанд хоолны халбага цууны хүчил хийж, хөлөө 10 минут дүрээд сайтар арчаарай. Шаард¬лагатай бол эмийн сангаас мөөгөнцөрийн эсрэг тос авч түрхээрэй. Энэ бүхнийг 10 хоног хэрэг¬лээд зүгээр болохгүй бол пүүз өмсөхөө больж эмчид хандаарай.

4: ПҮҮЗ, КЭТ АВАХДАА ХУДАЛДАГЧААС НЬ УГААЖ БОЛОХ ЭСЭХИЙГ АСУУ
Одоо бас өөр нэг хувилбар сонгоё. Та гутлаа ойр ойрхон солиод үз. Нэг хос гутлыг хоёр хоногт нэг удаа өмсөхийг хичээ. Энэ үед гутал бүрэн хатдаг юм. Мөн гутлаа угаа. Пүүз, кэт авахдаа худалдагчаас нь угааж болох эсэхийг асуу. Хэрэг болно гэвэл сард нэг удаа угаалгын машинд хийгээд эргүүлчих. Энэ нь гутал дотор үржсэн нянг бүрэн устгана.

5: Гуталаа хөлдөөгөөрэй: Хуванцар уут ашиглан гуталаа дотор нь хийж шөнийн турш хөлдөөгөөрэй. Маргааш нь наранд гаргаж хатаагаарай. Таны гутал чийг татахаа болих болно.
7.Гутландаа нимгэний хальс хийж хонуулаарай. Эхлээд гаднах хальсыг нь авч хоншуурлуу хийж дараа нь хальсыг нь араас нь хийгээд хонуулчих.

- А рхи болон с огтууруулах ундааг ашигла. Хөвөнд архи ууршуулан гуталруугаа хийгээрэй. Архи нь маш хурдан ууршдаг учир эвгүй үнэр, чийг татахаас найдвартай хамгаалдаг байна.
