Categories
Uncategorized

Өндөгтэй зраз хийх амархан жорыг сураад аваарай ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Орц /Хоёр хүний порц/

– Машиндсан мах – хагас кг

– Өндөг – 6 ширхэг

– Ургамлын тос – 0.5 литр

– Бүрмэл юмуу хатаасан талхны үйрмэг

– Сонгино, давс, бусад амтлагч

Хийх арга

Эхлээд өндгөө 15 минут чанаад, хүйтэн усанд сойно.

Энэ хооронд сонгиноо хэрчээд, махтайгаа холино. Махандаа давс, амтлагчаа хийгээд сайтар базаарай.

Чанасан өндгөө хальсална. Хүнсний скоч дэлгээд түүн дээрээ махаа нимгэн тавиад арилгасан өндгөө голд нь тавиад бөөрөнхийлнө.

Бөөрөнхийлсөн махаа нэг ширхэг хольсон өндгөнд дүрээд, бүрэгчээрээ бүрээд тосонд шарна.Шаргал өнгөтэй болтол нь эргүүлж шараарай.

Дараа нь 180-200 градуст халаасан шарах шүүгээнд 20 минут шарах хэрэгтэй.

Ингээд л таны хоол бэлэн боллоо.

Үхрийн махыг /хонины мах байж болно/ махны машинаар татна. Эсвэл бэлэн татсан мах хэрэглэж болно.Талхны үйрмэгийг сүүнд хийж дэвтээнэ.Ингээд сонгино, сармис, лууван, шар, улаан, ногоон өнгийн чинжүүг жижиглэн хэрчинэ.

Эсвэл ногоо үрэгчээр үрээрэй. Ингээд хайруулын тавганд 3 хоолны халбага оливын тос хийж халаагаад дээрх бүх ногоогоо 6-8 минут хуурах бөгөөд сонгино шаргал өнгөтэй болоод ирнэ.

Үүний дараа гоньд болон томатны сүмсийг хийж ногоогоо сайтар хутгаад галаас гаргаж хөргөөрэй.

Ингээд амтлаж хуурсан ногоо, татсан мах, үрж жижиглэсэн сыр /хийхгүй байж болно/ , талхны үйрмэгийг /талхны үйрмэгийг дэвтээсэн сүүнээс шүүж аваарай/ нэгтгэж хийгээрэй.

Өндгийг хагалаад сайтар миксэрдээд маханд хийж амтлаж болно.Ингээд давс, хар перц, орегано, розмарин зэргээр амтлаад гараараа базаж сайтар хутгаж холиорой.

Хүсвэл өндгийг чанаад хальслаад махан дотроо бүхлээр нь хийж болно. Ингэхийн тулд гялгар тор дэлгэж дээр нь амталсан махаа дөрвөлжин хэлбэртэйгээр жигд тарааж голд нь чанасан өндгийг цувруулан байршуулна.

Ингээд торыг захаас нь эхлэн орооход өндөг махны дунд хэсэгт орох болно.Өндгийг дангаар нь хийхээс гадна өөрийн хүссэн нэмэлт хүнсээр хачирлаж амтлаарай.

Жишээ нь вандуй их сайхан амт оруулдаг.Мөн гахайн мах, ногоог бүхлээр нь хийж ороож болно. Энэ бол таны сонголт.Эсвэл мах шарах хайруулын сав ёроолтой гонзгой, дөрвөлжин хэлбэртэй бол бүр ч хялбар болно. Эхлээд татсан махнаас талыг нь хийж дүүргээд чанасан өндгөө байршуулна.

Өндөгний дээрээс үлдсэн татсан махыг хийгээд гараараа сайтар чигжиж дараарай.Ингээд бор сахар, гич, кетчупыг аяганд сайтар холиод махыг гаднаас нь бүрж амтлана.

Эсвэл bbQ сүмс болон өөрийн дуртай ямар ч сүмсээр амтлаж болно шүү. Махыг наалдуулахгүй байлгах үүднээс доор нь тугалган цаас тавиад 175С хэмд урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж 45 минут шарна.

Үүний дараа шарах шүүгээнээс гаргаад гадна талыг нь сүмсээр дахин амтлаад шарах шүүгээнд буцааж хийгээд 15 минут шарна. Ингээд нийт 1цаг шарна гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *