Categories
Uncategorized

Гайхалттай амттай огурцины кимчи хэрхэн хийх вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Орц хэмжээний хувьд 10 ширхэг огурцигээр хийнээ гэж үзэхэд жууцай, сонгино 1, нунтаг улаан чинжүү, Anchovy sauce, нунтаг сармис 4 халбага, цагаан гаа 2 халбага, сахар 2халбага зэрэг орно.
Огурцигээ эхлээд угаагаад хэрчээд, бүдүүн ширхэгтэй цагаан давс цацаад сайн холиод 30 минут байлгана.

Дараа нь усаар зайлж угаагаад усыг нь шүүнэ. Энэ хооронд амтлагчаа бэлдэнэ.

Амт сул санагдвал Anchovy sausаа нэмээрэй, давс нэмж бас болно. Хольж дууссаны дараа 1 хоног тасаогаандаа байлгаад хѳргѳгчинд хийгээрэй.

Өргөст хэмх нь дараахи эрдэс бодисуудыг өөртөө агуулдаг байна.

Ус / 95-96% / витамин В3, гамма лидолений хүчил, фитостероп, витамин С 5-10 мг, витамин В1, Кали, витамин А, фолик хүчил, эслэгээр баялаг. 100 гр өргөст хэмх ердөө л 12 ккал илчлэгтэй учраас жин барих гэж буй хүмүүст хамгийн хэрэгцээтэй хүнс юм.

Өргөст хэмхэнд фитостероп ба терпен байгааг судлаачид тогтоосон нь хавдраас сэргийлэх сайн талтай.

Өргөст хэмхийг өнөө үед гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр ашиглаж байна. Хүний эд эсийг чийгээр баяжуулж цэвэршүүлэх бөгөөд хөгшрөлт хуурайшилтыг багасгадаг гоо сайхны өндөр ач холбогдолтой ургамал юм.

Мөн нимгэн зүссэн өргөст хэмхийг өвдсөн эсвэл хорхой шавьжинд хазуулсан үед тухайн хэсэгт тавихад өвдөлтийг бууруулах тустай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *