Categories
Uncategorized

Даралт ихэссэн үед хэрхэн тогтворжуулах арга ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Нэгдүгээрт – эм бол гарын доор бэлэн байдаггүй зүйл.

   Хоёрдугаарт – та өөрийгөө химийн аргаар хордуулахыг хүсэхгүй байгаа бол… Хэрвээ таны даралт огцом нэмэгдсэн үед, танд туслах зүйл бол зөв амьсгал юм. 2-3 минут тутамд 7-9 секунд амьсгалаа барих хэрэгтэй. Ингэснээр даралтыг 30 нэгжээр бууруулж чадна.

Даралт ихсэх: Анхны тусламж

Артерийн судасны даралтын үед чих шуугиж, толгой эргэж, толгой өвдөнө. Бие сулбагар болно. Гэнэт ихээр халууцах, зүрх хурдан цохилох, агаар дутагдах, сонсох болон харах чадвар алдагдана. Хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх боломжтой.

         Хэрхэн туслах вэ?

Даралтыг хэмж. Даралт 140\90 дээш байвал ихэслээ гэсэн үг. Хэмжсэн даруйдаа цаг болон, даралтын түвшинг тэмдэглэ.

Дурын тайвшруулах эмийг өг. Хэдхэн дусал хангалттай.

Цэвэр агаар амьсгалуул. Бариу хувцас, даруулга зэргийг тайлуулна.

Хэрвээ өвчтөн ямар нэгэн даралт бууруулах эм уудаг бол хамгийн бага тунгаар өгөх.

Өвчтөнг хэвтүүлнэ. Толгойн доор нь дэр ивэх ба толгой нь хэвлий болон өвдөгнөөс өндөрт байж болохгүй.

Өвчтөнтэй ярилцах. Хүнлэг, тайван хоолойгоор ярих

Түргэн тусламж яаралтай дууд!

Хэрэв та даралт ихсэх өвчнөөр өвдөөгүй, ямар нэг шалтгаанаар нэг удаа даралт ихэссэн бол доорхи зөвлөгөөг дагаарай:

Хамгийн түрүүнд даралт ихэсгэж байгаа үндсэн шалтгааныг арилгах хэрэгтэй.

Эхний ээлжинд давсыг хэрэглэхийг зогсоо. Цайг огт давсгүй уух. Давсгүй уухад хэцүү бол цайны хужир хэрэглэж болно. Хоолонд давс орлуулах бүтээгдэхүүн хэрэглэ. Үүнд: лимон, цагаан гаа, сармис зэргийг хэрэглэх. Хоолонд амьтны гаралтай өөх тосыг хязгаарла.

Архи, тамхинаас татгалзах

Биеийн жинг хэвийн болгох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх. өдөр идэвхитэй хөдөлгөөн хийгээд л шууд үр дүн гаргахыг хүсдэг. Тэгтэл хэдий хугацаанд жин нэмсэн тэр хугацааны турш та хичээл зүтгэл гаргаж хөдөлмөрлөх хэрэгтэй.

Сард 2-3 кг-ыг аажим хаях нь эрүүл мэндэд тустай бөгөөд эргээд жин нэмэгдэх магадлал багатай байдаг.

Дээрхи зөвлөгөөг мөрдөхгүй бол мянган эм уусан ч үр дүн багатай байж болно.

Яг даралт ихэссэн үед:

Хөлөө халуун бүлээн усанд дүрж, толгойд хүйтэн жин тавь.

Өрөөг агааржуулж хамраараа гүнзгий амьсгал авч, амаараа зөөлөн үлээж гарга.

Амьсгалаа хянаж зөөлөн аажуу авч, гарга. Энэ дасгалыг 10-20 удаа хийхэд даралт буурна.

Даралт үнэхээр өндөр, буурахгүй бол дибазол эмийг 1 ширхэгийг уугаад, эмнэлэгт ханд. Даралт ихсэлтийн үндсэн шалтгааныг тодорхойлон, шаардлагатай эм болон бусад эмчилгээг таньд зөвлөх болно.

Эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй. Даралт буулгадаг үйлчилгээтэй олон төрлийн эм байдаг бөгөөд таны биеийн онцлог, даралтны хэмжээ зэргээс хамааран харилцан адилгүй үйлчилдэг болохыг анхаар!

Харин нэгэнт даралт ихсэх өвчинтэй болсон бол:

Эмчийн зөвлөгөө авч бичиж өгсөн эмийг нь зааврын дагуу тогтмол хэрэглэ.Хэрэв эмийг тогтмол хэрэглэвэл өвчний эхэн үед бүрэн эдгээх боломжтой байдаг. Ихэнхи хүмүүс зөвхөн даралт ихсэх үед эм уугаад зовиур арилмагц хэрэглээ больдог. Энэ нь өвчнийг бүрэн эдгээдэггүй бөгөөд зөвхөн зовиурыг түр арилгах шинж тэмдгийн төдий арга хэмжээ болдог.

Даралт ихсэх өвчтэй, байнга эм хэрэглэдэг бол даралтаа тодорхой цагуудад /эм уухын өмнө, өөрт даралт ихсэж буй мэдрэмж төрж буй үед гэх мэт / тогтмол хэмжиж, тэмдэглэл хөтөлж байхыг зөвлөе. Тэмдэглэлд даралтын хэмжээ, үзсэн цаг, уусан эм зэргийг багтаах нь зүйтэй. Ингэх нь эмчид таны даралт ихсэлтийн үйл явцын талаархи мэдээллийг өгөхөөс гадна эмчилгээний тактикийг сонгоход ихээхэн тус болдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *