Categories
Uncategorized

Д.Нямбаяр: Дархлааг гаднаас дэмжих боломжгүй ЗААВАЛ УНШААРАЙ

Япон улсын РИКЕН хүрээлэнгийн дархлаа судлаач эрдэмтэн, АШУҮИС-ийн зөвлөх, зочин профессор Д.Нямбаяр:

Одоогоор дархлааг гаднаас дэмжих боломжгүй. Ихэнх тохиолдолд дархлаа дэмжинэ гэсэн бэлдмэлүүд нь Ш/У-ны нотолгоогүй бизнесийн шинж чанартай байдаг.

Дэлхий нийтэд ч ийм бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй. Хүн өөрийнхөө дархлааг зүгээр машинаа засаж байгаа юм шиг хүчээр сэргээж засах боломжгүй. Тэрийг хүмүүс ойлгодоггүй юм. Тариа хийгээд л эдгэчихнэ гэж эндүүрнэ.

Одоогийн байгаа мэдлэг дээр тулгуурлаад бодвол гурав, дөрөвхөн зүйлд л анхаарна. 1. Тархи мэдрэлийн систем бүгдийг удирдана. Тэгэхээр инээх нь дархлаанд хамгийн их тустай. Стресс дархлаанд муу байдгийг шинжлэх ухаанаар тогтоочихсон.

Бухимдахад дархлааны эсүүд ихээр үхдэг гэнэ. Стресстэхэд ялгарч байгаа стеройд гормонуудын хэмжээ ихэссэнээр дархлааны эсүүд үхдэг гэсэн судалгаа бий. Боломж л гарвал инээж байгаарай. Ялангуяа 10-20 минут инээх нь бүр сайн.

Цэвэр агаар, байгаль. Ойд модонд 1-2 цаг алхахад дархлааны эсүүд улам сэргэдэг. Шинжлэх ухаанаар нотлогдсон судалгаа хүртэл бий.

Чанарлаг хоол идэх. Чанартай гээд дан ногоо идэх бус шим тэжээл гэх мэт тэнцвэрийг нь тохируулж хооллох нь чухал.

Амьдралын хэв маяг. Оройн 10.00-аас өглөөний 08.00 цаг бол нойроо авч тархиа амраах хамгийн сайн цаг. Хүний амьдралын цаг бүртгэгч ген гэж бий. Хүн зөв амьдарвал тэр нь зөв ажиллагаатай байна. Би зөвхөн шинжлэх ухаанаар батлагдсан зүйлийг л ярьж байна. Энэ бол зүгээр л хүний амьдралдаа баримталж байх ёстой энгийн мөрдлөгүүд. Энэ бүхэн нь дархлааг сайн байлгах суурь болдог.

ДАРХЛАА ГЭЖ ЮУ ВЭ?

Дархлааны систем гэдэг нь таны биеийн хамгаалалт, цэрэг арми, хил гааль гэсэн үг. Гаднаас орж ирсэн бүхнийг байнга хянаж хор учруулж болзошгүй зүйл байна уу үгүй юу гэдгийг шалгаж аюулгүй зүйлсийг “гаалиар” нэвтрүүлдэг. Аюултай зүйл орж ирлээ гэж үзвэл хамгаалалтаа явуулна.

Хүний биеийн “гааль” нь арьс болон салстан бүрхүүл /ходоод гэдэс, хамар аман дотор/ юм. Үрэвсэл нь хамгаалалтын нэг хэсэг байдаг. Бидний биеийн секюрити буюу хамгаалалт нь цагаан эсүүд юм. Цагаан эсүүдээс гадна ашигтай бактериуд байдаг. Ашигтай бактериуд хортой бактериудыг биеэс шахан зайлуулах үүрэг гүйцэтгэнэ.

Таны биеийн хамгаалалт яаж ажилладаг вэ? Микроб болон эмгэг төрүүлэгчдийг устгахын тулд:

хүчил үүсгэнэ,

хор ялгаруулна,

чөлөөт радикал үйлдвэрлэнэ,

ус төрөгчийн хэт исэл үүсгэнэ /исэлдэл явагдаж микробуудыг устгана/,

микробуудыг жижиглэж буталж байхгүй болгодог энзимүүдийг үүсгэнэ,

гадны микробонд амьдрах зайгүй болгож шахна,

цагаан эсүүд салст үйлдвэрлэж тэрэнд нь гадны нян бактериуд барьцалдаад юу ч хийж чадахаа байдаг,

өөрийн гэсэн өгөгдлийн сан үүсгэж өмнө нь тухайн бактери, өвчинтэй хэрхэн тэмцэж байснаа санаж аваад дараа нь ашигладаг.

Нойр муутай байх болон стресстэй байх нь дархлааны системийг туйлдуулж муутгадаг. Эрт унтаж, сэтгэл санаагаа тайван байлгаж, муу муухай мэдээ, зүйлсээс өөрийгөө хол байлгах хэрэгтэй. Сонирхолтой гоё юм хийж сэтгэлээ сэргээ, инээ, хөнгөн дасгал хий, сэтгэлийн угаас баярла таларх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *