Categories
Uncategorized

Салахын аргагүй амттай тэрияки тахиа, цөцгийтэй төмсний нухаш бэлтгэх жор ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Орц:

Төмсний нухаш:

• Төмс – 4 жижиг

• Сүү – 120 мл

• Цөцгий – 120 мл

Тэрияки тахиа: Тахианы гуя – 4 ш

Сүмс:

• Соя соус – 2 х.х

• Зөгийн бал – 1 х.х

• Бор сахар – 2 х.х

• Сармис – 1 хумс

• Гүнжидийн тос – 1 ц.х

• Гүнжидийн үр – 1 ц.х

• Вэнигер (алимны цуу) – 1 ц.х

Хачир: Яншуй

Хийх заавар:

1. Төмсөө давстай /ахиухан давстай/ буцалж буй усанд хийж, 20 минут чанана.

2. Энэ хооронд соя соус, зөгийн бал, бор сахар, вэнигер, гүнжидийн тос болон үрээ хольж, тэрияки сүмсээ бэлдэнэ.

3. Тахианы гуяны махаа шулж, хальсыг салгана.

4. Болсон төмсөндөө усыг шүүгээд, сүү, цөцгийгөө нэмж, нухна.

5. Халуун гал дээр тосоо халаагаад, тахианы махаа шарна. Нэг талд нь ширүүн галаар 5 минут, эргүүлээд зөөлөн галаар 3 минут шарсны дараагаар сүмсээ нэмж, 1-2 минут болгоод гаргана.

6. Ингээд л таваглаад, дээр нь яншуйгаар хачирлаад амттай оройн хоол бэлэн боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *