Categories
Uncategorized

Хамар битүүрч амьсгалахад хэцүү байна уу? Тийм бол үүнийг ашиглаарай, та чөлөөтэй амьсгалах болно ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Америкийн www.wikihow.com сайтаас хамрын битүүг хурдан хугацаанд арилгах аргыг нийтэлсэн байна. Ихэвчлэн ханиад хүрэх, бие сульдах, дархлаа муудах үед хамар битүүрдэг.

Хэрвээ таны хамар битүүрсэн бол сальфитка, цаасан алчуур зэргийг ашиглахаас зайлсхий. Аль болох чийгтэй алчуураар хамраа арчих хэрэгтэй.

Хүний дархлаа хичнээн сайн байсан ч хамар битүүрэхээс зугтаж чаддаггүй. Харин та уг жорыг ашигласнаар гайхалтай үр дүнд хүрэх болно. Бүх найрлага нь гарын доорх материалаар хийгдэнэ.

ОРЦ:

1 Нимбэг

1 Сонгино

2 халбага зөгийн бал

2 аяга ус

Бэлтгэх арга:

Сонгиноо хэрчиж 15 минут усанд буцалгана.

Дараа нь зуухан дээрээс авч 5 минут байлгана.

Хоёр халбага зөгийн бал хийж сайтар хутгаж өгнө.

Эцэст нь нимбэгийн шүүсийг дээрээс нь хийгээрэй.

Хэрэглэх арга:

Өдөрт 2 – 3 удаа ууж хэрэглэх бөгөөд уухдаа хоолны халбагаар 1 удаа хэрэглэнэ. Үүний хадгалах хугацаа нь 2 өдрөөс хэтэрч болохгүй бөгөөд битүүрсэн хамар 3 – 24 цагийн дотор онгойх болно.

Давстай халуун усаар утах

Хамрын битүүг хамгийн хурдан гаргах арга

Хамгийн эхлээд саванд халуун ус хийн бэлтгэх хэрэгтэй. Дараа нь усан дээрээ бага зэргийн давс хийнэ. Ингээд таван минутын турш нүүрээ халуун усаар угаах хэрэгтэй. Дараа нь хамраа бүлээн усаар угаа. Энэ арга таны хамрыг битүүг арилгаж, цээж тэнэгэр амьсгалахад тань тусална.

Хамрын дусаагуур

Хамрын битүүг хамгийн хурдан гаргах арга

Зөвхөн эмчийн заавраар хамрын дусаагуурыг эмийн сангаас худалдан аван хэрэглэх хэрэгтэй. Дусаагуур хэрэглэсний дараа халуун лимон эсвэл зөгийн балтай цай уун дахин утаарай. Энэ аргын хэрэглэснээр таны хамрын битүү арилах болно.

Дасгал хий

Хамрын битүүг хамгийн хурдан гаргах арга

Эхлээд хамраа хүйтэн усаар угаа. Дараа нь хоёр хуруугаа хамрын дээд хэсэгт байршуулж 20-50 удаа нар зөв эргүүл. Энэ дасгалын дараа таны хамраас шингэн гарах бөгөөд хэсэг хугацааны дараа хамар тань зүгээр болно.

Чихэндээ массаж хий

Хамрын битүүг хамгийн хурдан гаргах арга

Хамраа хүйтэн бүлээн усаар угаасныхаа дараа бага зэргийн тэжээлийн тос түрх. Дараа нь хоёр гараараа чихнийхээ доод хэсгээс бариад 10 секунтын турш чихэндээ массаж хий. Энэ арга нь хамрыг битүүг арилгадаг байна.

Бүлээн алчуураар жин тавь

Хамрын битүүг хамгийн хурдан гаргах арга

Буцалсан халуун усыг алчууранд шингээгээд 10-20 секунтын турш хамар дээрээ тавь. Дараа нь хүйтэн бүлээн усаар хамраа угаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *