Уушги үрэвсэж, уушгины цулцангийн зарим хэсэг улайж, хавагнан үйл ажиллагаа нь муудахыг уушгины хатгалгаа гэнэ. Хүүхэд болон өндөр настай хүмүүст амьсгалын эрхтний бүтцийн онцлог, амьдарч буй орчин нөхцөл, бусад өвчний улмаас уушгины хатгалгаа тусах магадлал өндөр байдаг.

Ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрийн нөхцөлд эдгээх боломжтой. Гэхдээ бусад өвчинтэй хавсарсан бол хүндрэх аюултай.
Шалтгаан
Вирус, бактериуд уушгины хатгалгаа үүсэхэд нөлөөлдөг. Ялангуяа ханиад, томуу хүрсний дараа хатгалгаа болж хүндрэх нь элбэг байдаг. Учир нь ханиад хүрсний дараа хүний бие нян, вирусын эсрэг тэмцэх чадвар суралдаг.

Дараах хүчин зүйлүүд хатгалгаагаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнд:
Антибиотик дур мэдэн хэрэглэх нь хатгалгаа болон бусад антибиотикоор эмчлэгддэг өвчнүүдэд антибиотик үйлчлэхгүй байх, үр дүнг нь сулруулах зэрэг сөрөг нөлөөтэй. Тиймээс эмчийн заавраар хэрэглэж байхыг зөвлөе.

Тамхи татах нь уушгины хатгалгаа төдийгүй бусад өвчинд өртөмтгий болгодог.
Багтраа, уушги тэлэгдэх өвчин зэрэг бусад суурь өвчтэй байх нь хатгалгаагаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.
1-с доош настай нярай болон 65-с дээш насны хүмүүс илүү өртөмтгий байна.

Дархлаа суларсан тохиолдолд
Шинж тэмдэг
Цустай, ногоон цэртэй ханиалгах
Халуурах
Амьсгаадах
Чичирч, шүд тачигнах
Цээж хорсох, ханиалгаж амьсгалахад цээжээр өвдөх

Зүрхний цохилт хурдсах
Ядарч сульдах
Толгой өвдөх
Гүйлгэх
Толгой эргэж, бөөлжих
1-с доош сартай нярайд хөхөндөө дургуй болох, яраглах, халуурах, сульдах шинж тэмдэг илэрнэ. Бага насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнтэй ижил шинж тэмдэг илрэхээс гадна зүрхний хэм 1минутад 100-аас дээш удаа цохилж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.
Цээж хорсож өвдөх, бусад зүрхний өвчинтэй төстэй шинж тэмдэг илрэх
Амьсгал давхцаж толгой эргэх
Цустай ханиалгах (2 хоногоос дээш)
Босож зогсох, суух үед толгой эргэх

Халуурах (38,2 хэмээс дээш)
14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах
Бөөлжих шинж тэмдгүүд долоо хоногоос дээш хугацаанд илэрвэл яаралтай эмчид хандана уу.
Урьдчилан сэргийлэлт
Тамхи татдаг бол тамхинаас гарах
Ханиад томуутай хүмүүсээс хол байх

Ханиад томуу туссан бол хүндрүүлэхгүйгээр эмчлэх
Гараа тогтмол угаах
Амьсгалын замын халдвар авахаас сэргийлэх
Даарахгүй байх
Тэжээллэг халуун хоол идэх
Томууны вакцин хийлгэх зэрэг нь хатгалгаа болж хүндрэхээс сэргийлнэ.

Оношилгоо
Хатгалгааны үед цээжний рентген зураг авахуулж, цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэх бөгөөд инжилгээний хариугаар хатгалгаа мөн эсэхийг эмч оношилсны дараа эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ.
Эмчилгээ
Бактерийн гаралтай хатгалгааг бүрэн эмчлэх боломжтой. Үүний тулд антибиотикийн курс эмчилгээ хэрэгтэй. Хэрэв дутуу эмчилбэл бусад өвчний эх үүсвэр болох аюултай.

Эмчилгээний хугацаанд унтаж амрах, шингэн зүйл ихээр уух, тамхи татахгүй байх нь эмчилгээг илүү үр дүнтэй болгоно. Хэрэв шөнөдөө ихээр ханиалган унтаж чадахгүйд хүрвэл ханиалга намдаах эм ууна.
Харин вирусийн гаралтай хатгалгааг антибиотикоор эмчлэхгүй. Эмчийн заавраар бусад эмэн эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Ханиад томуу, улаан бурхан, салхин цэцэг туссан хүнтэй ойртохгүй байснаар хатгалгаанаас урьдчилан сэргийлж болно. Учир нь эдгээр өвчнүүдийг туссаны дараагаар хатгалгаагаар өвчлөх магадлал өндөр байдаг.
Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг.

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ГУРВАН ШИНЖ ТЭМДЭГ:
• Амьсгаадах, амьсгалын тоо олшрох
• Цээж хонхолзох
• Өндөр халуурах
БУСАД ШИНЖ ТЭМДЭГ:
• Чичрүүдэс хүрэх
• Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугийн үед огцом халуурах
• Хамрын ханиад туссан үед удаан хугацаанд хуурай, эсвэл цэртэй ханиалгах
• Идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах
• Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
• Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
• Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД:
• Амны хаалт тогтмол хэрэглэх
• Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх
• Ханиад, томуугаар өвчилсөн үед даарахгүй байх
• Цэвэр агаарт тогтмол гарах
• Шим тэжээлтэй хоол, унд хэрэглэж байх
• Ханиад томуугийн шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмчлүүлэх
• Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

Урьдчилан сэргийлэхэд:
Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, тодорхой цагт цэвэр агаар оруулах, салхилуулах
Улиралд тохируулан хувцаслах, Идэвхтэй унтаж амраах, Гарын ариун цэврийг сайтар сахих, Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар аль болох явахгүй байх
Шаардлагатай үед амны хаалт хэрэглэх, Амин дэм агуулсан жимс ногоог хоол хүнсэндээ хэрэглэх /лимон, киви, мандарин, апельсин/ сонгино, сармистай хоол хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух,

Гадуур явсан тохиолдолд ирсэний дараа хамрын хөндийг угаах, цэвэрлэх
Өвдсөн тохиолдолд:
Гэртээ байж, эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх,
Ханиаж, найтаахдаа ам хамраа таглаж алчуур цаас хэрэглэх,
Халуун бүлээн шингэн зүйл хангалттай сайн уух
Утлага хийх, хөлөргөх цэгэн иллэг хийх
Хоолойгоо марганц, фуррациллин, содын уусмалаар зайлах, хамрын салстыг сонгино сармисны тосон хандаар арчих,
Бүлээн усанд хөлийг дүрэх, дараа нь хөлний уланд иллэг хийх,
Өвчний шинж тэмдэг даамжирвал аль ойр эмнэлэгт хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх.
