Categories
Uncategorized

Салахын аргагүй амттай Булгуги хийх хялбархан жорыг сураад аваарай ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Орц:

– Соё соус- 2.5 аяга

– Ногоон сонгино- 1 багц

– Гүнжидийн үр- 4 халбага

– Гүнжидийн тос- тал халбага

– Шар айраг- 1 шил

– Үхрийн мах- 1 кг

– Будаа- 1 аяга

– Ус- 2 аяга

– Ургамлын тос- 1 халбага

– Салатны навч- 1 багц

Хийх арга:

Дунд зэргийн хэмжээтэй аяга сонгож үүндээ соё соус, хэрчсэн ногоон сонгино, гүнждийн үр, гүнжидийн тос, шар айраг зэргээ нийлүүлэн сайтар хутгах юм.

Харин нарийнхан жижиглэн хэрчсэн үхрийн махаа хольсон амтлагчиндаа хийж, хөргөгчинд хонуулах аж.

Дараа нь та аяга будааг, 2 аяга усанд хийж чанаж болгоно.

Одоо махаа гаргаж, хайруулын тавганд ургамлын тосоо хийн халаагаад махаа хоёр талаар нь сайтар хуурах байна шүү.

Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд та үүнийг будаа болон салатны навч зэргийг ашиглан таваглаж, амтархан идээрэй.

Солонгосчуудын хувьд махны зүйлээс гахай, шувуу, загасыг голчлох боловч үхрийн махыг улайсгасан цог, халаасан гадаргуу дээр шарж идэх дуртай Солонгосчууд тавагласан зүйлийг хутгаар хэрчихийг цээрлэдэг тул хэрчилтийн хэлбэр, хэмжээ нь гол төлөв жижиг байдаг. Ургамлын болон гахайн тосыг голлон хэрэглэнэ.

Батга эмчлэх арга нь таны нөхцөл байдлаас шалтгаалаад янз бүр байж болно. Үүний тулд эхлээд батга хэрхэн үүсдэг талаар товчхон мэдэх нь илүүдэхгүй байх. “Батганы төрөл, шинж тэмдэг, шалтгааны талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дарна уу.” Арьсны гадаргуу…

Батга нь тосны булчирхайн үрэвсэл юм. Арьсны тослог ихсэх тусам батга гарах магадлал ихэсдэг. Арьсны нүх нь таны үс болон арьсыг тослогтуулах үүрэгтэй тосны булчирхайг агуулж байдаг. Гэвч заримдаа тэрхүү нүх нь илүүдэл тос, бактерны улмаас бөглөрвөл энэ нь батга бий…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *