Categories
Uncategorized

Орос эзэгтэй нарын нууц жороор байцаа дарж сурцгаая. Байцааны анагаах чадвар гайхамшигтай шүү. ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Орц:

Байцаа~3кг

Лууван~1кг

Өргөст хэмх~500гр

Амтат чинжүү~500гр

Сонгино~800гр

Давс~40гр /өөрийн амталгаагаар/

Элсэн чихэр~30гр /өөрийн амталгаагаар/

Хар перец~5гр

Лаврын навч~5ш

Гучугару~10гр

Томат~400гр

Ургамлын тос~300гр

Хийх аргачлал:

Бүх орцуудаа арилгаж угааж цэвэрлээв жижиг шоо дөрвөлжин хэрчинэ.

Эхлээд хийх савандаа тосоо хийж халаана. Дээрээс нь лаврын навч, хар перец, сонгиноо хийж зөөлөн галаар 2~3 минут хуурна.

Байцаагаа нэмж хийнэ. Томатаа нэмээд сайтар хутгаж таглаад зөөлөн галаар 10 минут жигнэнэ.

Дараа нь лууван чинжүү өргөст хэмхээ нэмээд хутгана. Давс, элсэн чихэр, гучугаругаа хийгээд хутгана.

Дахин таглаад 5~8 минут зөөлөн галаар жигнэнэ.

Ингээд бэлэн болсон салатаа сайн хөрсний дараа ариутгасан шилэндээ хийж хөргөгчинд хадгална.

Энэ орцоор хийхэд 6-7 шил болдог.

БАЙЦААНЫ АЧ ТУС

Байцаааны олон төрөл, зүйл байдаг ба манай оронд бөөрөнхий цагаан байцааг түгээмэл хэрэглэдэг.Бөөрөнхий цагаан байцаа нь эслэг, кальци, фосфор, кали, натри, төмөр, селен, зэс, цайр зэрэг эрдэс бодис, фолийн хүчил, С, В1, В2, В3, В6, А, Е зэрэг амин дэмээр баялаг.

Бөөрөнхий байцааг шинээр нь эсвэл чанаж, жигнэж хэрэглэхээс гадна төрөл бүрийн зууш, шөлтэй хоол, хоолны хачирт хэрэглэнэ.Мөн давсалж, даршлах, хатаах зэргээр нөөшилж хадгалах боломжтой.

Бөөрөнхий цагаан байцааны ач тус

1. Байцаа нь ислэг ихтэй учир бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг.

2. Хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах, хоргүй хавдрын багасгах үйлчлэл бүхий бодисыг эрдэмтэд байцаанаас илрүүлжээ.

3. Цацраг туяаны хордлого болон цацраг эмчилгээний хорыг тайлах үйлчлэлтэй болох нь тогтоогджээ.

4. Европын уламжлалт анагаах хугацаанд байцааг үрэвсэл намдаах эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

5. Түүхий байцааны нухшийг бүтэн навчинд ороогоод биеийн өвчтэй хэсэгт тавихад өвдөлт намддаг.

6. Шинэхэн байцааны шүүсээр ходоод, гэдэсний богино хугацаанд эмчилдэг.

7. Байцааг илчлэг бууруулсан хоолны дэг баримтлах өргөн хэрэглэдэг.

– дархлаа сайжруулах

– гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах

– зүрхний өвчлөлөөс сэргийлэх

– ходоод гэдэсний шарх анагаана

– хордлого тайлна

– хорт хавдраас сэргийлнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *