Пицца хэмээх итали хоолонд дэлхий нийт дурладаг болжээ. Үүнд эрх бяцхан хүүхдүүдээс өндөр настан, амтыг таашаан хүртдэг хүмүүс гээд бүгд дуртай.

Гэхдээ хүн бүр тодорхой нөхцөлд пиццаг яаж хэрэглэхээ мэддэггүй. Жишээлбэл, гарын дор утга байхгүй үед хэрхэн зүсэх вэ? Өчигдрийн пиццаны үлдэгдэл хэрчмийг яаж зуухнаас дөнгөж гарч ирсэн мэт шинэхэн болгох вэ зэрэг асуудалд хариу олохгүй мухарддаг.

Италийн хоол, хэд хэдэн арван жилийн турш дэлхий даяар маш их алдартай юм. Өнөөдөр бид хэрхэн зөв итали пицца хийх талаар жор санал болгож байна.Орц:
Гурил зуурах:
2 хагас аяга – гурил
1 аяга – бүлээн ус
2 хоолны халбага – оливын тос
2 цайны халбага – исгэгч
1 цайны халбага – давс

Пицца нь дээр тавих орц:
250гр – хэрчсэн улаан лооль
150гр – мозарелла бяслаг
2 хумс – сармис
1 багц – базилик
1 хоолны халбага – оливын тос

1 цайны халбага – орегано
Хар перец
Давс

Хийх заавар:
Том саванд гурилаа сайтар шигшиж хийнэ.
Гараараа гурилын голд нүх үүсгэж тос, давс, исгэгчээ хийнэ.
Одоо усаа бага багаар голд нь хийж захаас нь зөөлөн хутгаж өгнө.
Гурил биежиж зөөлөртөл 10 минутын турш гараараа нухна.
Гурилаа таглаж 20 минут байлгана.

Гурил хөөж байх хооронд сармисаа шарж улаан лооль, давс, перец, орегано хийж 15 минут чанана.
Хөөсөн гурилаа 2 порц болгож тэнцүү хуваана.
Гурилаа гараараа хавтгайлж дугуй хэлбэрт оруулна.
Бэлдсэн соусаа гурилан дээрээ жигд тарааж базилик болон бяслагаа дээр нь тавина.
Бяслаг хайлж, гурил болох хүртэл 220°c – 10 минут болгоно.
