Бөөр бол бидний биед хуримтлагдах давс болон бусад хорт бодисыг цуснаас шүүж байдаг эрхтэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам бөөрөнд хуримтлагдсан давс ихсэж бөөр өвчлөх шалтгаан болдог ажээ. Үүнээс хэрхэн сэргийлж бөөрөө цэвэрлэх вэ?

Танд нэгэн маш хямд бөгөөд амархан аргыг толилуулъя. Та хүнсний захаас цэвэрхэн шинэ яншуй (parsley) аваарай. Сайн цэвэрлэж угаасны дараа жижиг хэсэг болгон хэрчинэ.
Хэрчсэн яншуйгаа усанд хийн арван минут буцалгах бөгөөд дараа нь халууныг бууртал амраагаарай. Үүний дараа шүүж, буцалсан усыг цэвэр аяганд авах бөгөөд хөргөгчинд хийж хөргөнө.

Энэхүү бэлдмэлээ өдөрт нэг аягыг ууж хэрэглэснээр давс, хорт бодисууд таны бөөрнөөс шээсээр дамжин цэвэрлэгдэж эрүүлжих юм.
Яншуй бол байгалийн гаралтай, хамгийн хямд бөөр цэвэрлэгч бодис гэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ.

Бөөр (kidney) нь хүрэн бор өнгөтэй, шош хэлбэрийн эрхтэн. Насанд хүрсэн хүний бөөр 12см орчим урт, 6см орчим өргөн, 3см орчим зузаан байдаг.
Бөөр нь хэвлийн хөндийн ар хананд байрлах бөгөөд дээд хил нь цээжний 12-р нугалам, доод хил нь нурууны 3-р нугаламын түвшинд байдаг. Гэхдээ зүүн бөөр нь баруун бөөрнөөс 1,5-2,0см дээр байрласан байдаг. Үүний шалтгаан нь баруун бөөрний дээр байрлах элэг баруун бөөрийг шахаж байрласнаас болдог.[1]

Бөөр лүү орж буй артерийн судас (renal artery), гарч буй венийн судас (renal vein), шээс дамжуулах цорго (ureter) бүхий хэсгийг бөөрний үүд (renal sinus) гэнэ. Бөөрний үүдээр дөнгөж ороход хөндий байх ба уг хөндийг бөөрний тэвш (renal pelvis) гэнэ. Бөөрний тэвш нь бөөрөнд үүссэн шээсийг тосч цуглуулаад улмаар шээс дамжуулах цоргонд дамжуулдаг.

Бөөрний тэвш нь бөөрний 2-3 их аяга (major calyces)-аас шээсийг тосч авах ба их аяга нь 2-3 бага аяга (minor calyces)-аас шээсийг тосч авна. Бөөр нь гадуураа ширхэглэг холбогч эдэн гэртэй байдаг. Бөөрний завсрын эд нь хөвсгөр холбогч эд байх ба үүнээс гадна бөөр нь торлог эд болон торлог эдийн эсээр баялаг.

Бөөрийг зүсээд харахад холтослог (cortex) болон тархилаг (medulla) гэсэн хоёр хэсгээс тогтох ба холтослог нь бараан хүрэн өнгөтэй харин тархилаг нь арай цайвар өнгөтэй харагддаг байна.
Тархилаг нь 8-12 ширхэг пирамид (renal pyramid) хэлбэрийн бүтцээс тогтсон байх ба пирамидын суурь нь холтослог руугаа, орой нь бөөрний үүд рүү харж байрладаг.

Пирамидын оройг бөөрний хөхлөг (renal papilla) гэх бөгөөд хөхлөгийн үзүүр дэхь бичил сүвээр бага аяга руу шээс шүүрч байдаг. Пирамидын хоорондох завсрын эдийг бөөрний багана (renal column) гэж нэрлэдэг.

Бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж нь нефрон (nephron) юм. Нефрон нь цусыг шүүж шээс үүсгэх үүргийг гүйцэтгэдэг ба хоёр бөөр тус бүр 1 сая орчим нефроноос тогтдог байна.[1]
