Categories
Uncategorized

Хийхэд маш амархан, илүүдэл калоригүй банана овьёосны талх хийж идээрэй.

Зөөлөн амттай таргалуулахгүй талх

Орц:

Банана-4ш

Сүү-100мл

Өндөг- 6ш

4. Дуртай самар жимснээсээ хийнэ: хушга,самар, цангис жимс ,чимх давс

5. Овьёос- 300гр

6. Backing powder- 1 цайны халбага

Хийх заавар:

Овьёосоо миксердээд гурилаа бэлдэнэ

Өндөг сүү банана самар, backing powder хийж зуурна

Шарах шүүгээнд 180 хэмд 45-60 мин болгоно.

Гадил нь гадилын ургамалд ургах жимс бөгөөд Зүүн Өмнөд Азийн дулаан бүсээс гаралтай. Гадил нь 100 орчим төрөл байдаг байна. Анх хүнсний чиглэлээр тарьж ургуулсан нь Папуа Шинэ Гвинейд байж болох талтай.

Өдгөө гадилыг дэлхийн эргэн тойронд дулаан бүсүүдэд өргөнөөр тарьж ургуулж байна. Ихэнх нь хүнсний зориулалтай боловч зарим нь чимэглэлийн болон утас мяндас үйлдвэрлэлтийн чиглэлээр юм.

Азид тариалангийн аж ахуйнуудад гадилын ургамалтай олонтаа таарах ба энэ нь кофе, какао, хар перец болон задь зэрэг ургамлыг сүүдэрлэж хамгаалах зорилготой ажээ.

Гадилын ургамал ба жимс

Гадилын ургамал нь 2-8м өндөр ургах тул мод хэмээн андуурагддаг. Гэвч мод биш өвсөрхөг ургамал юм. Навч нь 3.5м хүртэл урт ургана. Гадил жимс нь унжсан хонгорцог болж ургана. Нэг хонгорцог нь 30-50кг жинтэй болдог.

Гадил жимс нь түүхий байхдаа ногоон байх ба боловсорч гүйцэхээрээ шар эсвэл улаан гэх мэт өнгөтэй болно. Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125гр бөгөөд 3/4 нь ус юм.

Гадил жимсний гадуурх хальс нь ч мөн идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг байна. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *