Categories
Uncategorized

Илүүдэл жин, хаван, гэдэс ходоодны өвдөлт, цэвэршилтийн шинж тэмдэг зэрэг таагүй зүйлүүдийг анагаах цайны жор ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Энэ цай нь хаван, цэвэршилтийн шинж тэмдгийг хурдан арилгах, элэгний үйл ажиллагааг сайжруулах, арьсыг залуужуулахас гадна хоолны дуршил бууруулдаг тул жин хасахад туслах болно.

Гоньдийн ашигтай шинж чанаруудыг эртний Ром, Грекчүүд маш сайн мэддэг байжээ. Грекийн дайчид түүнийг эмчилгээний зорилгоор ашигладаг байсан тул эзэн хаан Их Карл их хэмжээний гоньд ургуулахыг хүртэл тушааж байжээ.

Одоо үүнийг гал тогоонд ихэвчлэн ашиглах болсон, ялангуяа Италийн сүмс, испани хоолны газруудын гол нэрийн орц юм.

Гоньдийн навчаар хийсэн цай нь гаатай хамт спазмолитик хүчтэй бодис үүсгэдэг бөгөөд энэ нь гуурсан хоолойн багтраа, ханиалгыг эмчлэхэд тохиромжтой.

Мөн үүнд сарын тэмдэг, цэвэршилтийн үеэр эмэгтэйчүүдэд дааврын зохицуулалтыг дэмжих байгалийн эстроген агуулдаг.

Гоньд бол арьс, нүдний хараатай холбоотой А аминдэмийн чухал эх үүсвэр бөгөөд үүнээс гадна мэдрэлийн үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой кали бөгөөд ясанд кальци шингээх гол бүрэлдэхүүн хэсэг болох магни гээд маш олон ашигтай зүйл агуулж байдаг. Тиймээс өдөр тутамдаа хоол хийхдээ амтлагч болгон ашиглаж болно.

Шар багваахай цэцгийн үндэс, гоньдны үр, хонгорзул цэцгийн үр нэмсэн ногоон цай нь хамгийн ашигтай.

Энэ нь хаван, цэвэршилтийн шинж тэмдгийг хурдан арилгах, элэгний үйл ажиллагааг сайжруулах, арьсыг залуужуулах, хоолны дуршил буурах, хурдан турахад туслах, сэтгэл санааг сайжруулахад тусалдаг.

Цагаан гааны таны эрүүл мэндэд үзүүлэх ач тус:

Булчин булгарах–дасгал хөдөлгөөний дараа 3 гр цагаан гаа хүнсэндээ хэрэглэснээр булчингийн өвдөлтийг багасгах болно.

Дотор муухайрах–машин, онгоцоор аялах үед болон жирэмсний хордлогын үед дотор муухайрвал цагаан гаа хүнсэндээ хэрэглээд үзэх нь тустай.

Үрэвсэл–аливаа үрэвслийн үед цагаан гаа болон бусад үрэвсэл намдаах хүнс хэрэглэснээр эсийн сэргэлтийг дэмжиж, үрэвсэл буурдаг.

Дархлаа–цагаан гаа нь биеийн дархлааг сайжруулах 2 бүрдлийг өөртөө агуулдаг.

Амьсгалын замын халдвар–цагаан гаа нь вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Байнга хүнсэндээ хэрэглэснээр амьсгалын замаар бактер тээхгүй байх, мөн ханиад томууны үед цэр ховхлох үйлчилгээтэй.

Орц:

цагаан гаа-1 х.х

лимон-2 зүсэм

баахуу цай-1 ш

зөгийн бал-1 х.х

Тайлбар:

х.х–хоолны халбага 15 мл

ц.х–цайны халбага 5 мл

Хийх заавар:

Цагаан гаагаа цайны шүүлтүүрт эсвэл гүцэнд хийнэ. Дээрээс нь лемоноо нэмээд, гүцээ дүүртэл буцалсан халуун ус хийнэ. Зөгийн балаа нэмж, сайтар хутган, цайг 7 минут идээшүүлсний дараа уухад бэлэн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *