Categories
Uncategorized

Амттай бяслагтай шарсан тахиа хийх хялбар жор ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Халуун ногоотой тахианы мах бүхий buldak хэмээх Солонгос хоолны жорыг хүргэж байна. Солонгосоор хэлээр bul гэдэг нь гал, dak гэж тахиаг илэрхийлдэг тул энэхүү хоолыг галт тахиа гэж орчуулж болно.

Орц:

Тахианы цээж мах – 1 кг (2 см орчим хэмжээтэй шоо хэлбэртэй хэрчсэн)

Гучугару нунтаг улаан чинжүү – 8 х.х

Гучужан улаан чинжүүний нухаш 2-3 х.х

Шар буурцагны соус – 1 х.х

Ургамлын тос – 3 х.х

Нунтаг хар перец – хагас цайны халбага

Солонгос будааны сироп Ssal-jocheong – 5х.х (эсвэл зөгийн бал, сахар)

Сармис – 6 хумс (жижиглэж хэрчсэн)

Цагаан гаа – 2 ц.х  (жижиглэж хэрчсэн)

Моцарелла бяслаг – 500 гр

Цагаан будааны боов буюу догбуги – 130 гр

Ногоон сонгино – 1 ш (жижиглэж хэрчсэн)

Ус – 30 гр

Хийх дараалал:

1. Гучужан, гучугару амтлагч, шар буурцагны соус, 2 х.х ургамлын тос, хар перец, будааны сироп, сармис, цагаан гааг том саванд нийлүүлэн хийгээд сайтар холино.

2. Тахианы махаа нэмээд гараараа сайн хутгаж өгөөрэй.

3.Хайруулын тавганд 1 х.х ургамлын тос хийгээд халаана. Дугуй хэлбэртэй хэрчсэн догбуги нэмээд хэсэг хугацаанд хуурна. Хоёр тал нь ижилхэн хатуурч, шаргал өнгөтэй болох хүртэл нь эргүүлээрэй.

4. Амталсан тахианы махаа гүн ёроолтой хайруулын тавганд хийнэ. Саванд үлдсэн соусыг багахан устай холиод бүгдийг нь шавхаж хийх хэрэгтэй.

5. Дараа нь тагийг нь тавиад 10 минут орчим дунд зэргийн ширүүн гал дээр болгоно. Хэрэв та жирийн хайруулын таваг ашиглаж байгаа бол 7-8 минут хангалттай бөгөөд махыг түлэхгүйг хичээгээрэй.

6. Тагийг авч модон халбагаар хутгаад, догбуггиг дээр нь тавина. Галыг хамгийн бага дээр нь тавьж, таглаад дахин 10 минут болгоно. Энэ хооронд шарах шүүгээгээ халаагаарай.

7. Тахианы мах бүрэн болсны дараа дээр нь бяслагаа тарааж тавиад шарах шүүгээндээ хийнэ. Хэдэн минутын дараа бяслаг хайлж, жижигхэн хөөснүүд үүсэх үед шарах шүүгээнээс гаргана.

8. Жижиглэж хэрчсэн ногоон сонгиноо дээр нь цацаад халуунаар нь аягалаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *