Маалингын үр бол эрүүл мэндэд ач тус үзүүлдэг чухал орц юм. Эрдэс бодис, шим тэжээл, ширхэглэг болон тослог хүчлээр баялаг тул биеийн бүтэц, үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Цусан дахь сахарыг түвшинг бууруулж, хэт их болон хэтрүүлэн идэх дур хүслийг багасгана.
Нэмж хэлэхэд хэрэв та өнөөдрөөс эхлэн үүнийг хэрэглэж эхэлбэл, таны гэдэс дотрыг цэвэрлэж, шаардлагагүй хаягдлыг гадагшлуулах болно.

Маалингын үрийн галбиржуулах ундаа хийх орц
3 хоолны халбага маалингын үр
1 литр буцалсан ус
Бэлтгэх болон хэрэглэх заавар
Шөнө буцалсан устай саванд 3 хоолны халбага маалингын үрийг хийж сайтар хутгана.

Маргааш өглөө нь та энэхүү ундааг ууж эхэлснээр богино хугацааны дараа жингээ хасаж эхэлнэ.
Хамгийн гол нь дахин таргалахгүй.

Та энэхүү ундааг 10 өдрийн турш хооллоо идэхийн өмнө буюу өдөрт 3-4 аягыг уухад тохиромжтой. 10 өдөр уусан бол, дараагийн 10 өдөр түр завсарлаад дахин 10 өдөр уугаарай.
Хэвлий орчмоор тогтсон илүүдэл жин хорт хавдраар өвчлөх магадлалыг 33 хувиар нэмэгдүүлдэг болохыг Британийн судлаачид тогтоожээ. Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдож байгаа хөхний хорт хавдар тусах эрсдлийг хэвлийн таргалалт ингэж нэмэгдүүлдэг байна.

Судалгаанд дурдсанаар бол бүсгүйчүүдийн өмсдөг хувцасны размер хоёроор нэмэгдэхэд л энэ аюултай өвчин тусах эрсдэл 77 хувиар нэмэгддэг байх нь. Учир нь, хүний өөхлөг эд нь хавдар үүсгэгч оестроген хэмээн дааврыг ялгаруулдаг юм байна.
Тиймээс хэвлий орчмоор нэмсэн тарга гар, хөлөнд үүссэн өөхлөг эдээс илүү аюултай гэнэ.

Хүмүүс нас ахихын хэрээр аажмаар жин нэмдэг. Тэгээд үүнийгээ нас дагасан байх л ёстой үзэгдэл гэж үздэг учраас эрүүл мэндэд нь хортойгоор нөлөөлж байгааг мэддэггүй.
Гэтэл 10 жил тутамд өмсөх хувцасны хэмжээ нэг размераар нэмэгдэхэд л өвчний эрсдэл танд 33 хувиар ойртож ирдэг ажээ
